Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн цагдаа, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг ажиллаж Шалгалтаар тус газрын сэжиг бүхий шинжээчдэд эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн гэнэ. Тухайлбал, прокурорын байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг 30 хоног саатуулах санал ирүүлжээ. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, шинжээч Ж.Тамир нарыг 30 хоног саатуулах, ахлах шинжээч Э.Солонго, С.Сэлэнгэ нарт хилийн хориг тавьсан байна. Тус хэрэгт холбогдсон шинжээчид нь бичиг судлалын лабораторийн шинжээчид аж.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн даргыг цагдан хорьжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.