fbpx НЯМДОРЖ ХЭМЭЭХ ХАЧИН ҮЗЭГДЭЛ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
15 минут 10 секунд

НЯМДОРЖ ХЭМЭЭХ ХАЧИН ҮЗЭГДЭЛ

Баабар ингэж өгүүлэв
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас гурван сарын өмнө Улаанбаарт судалгаа хийж үзсэн нэр дэвшиж магадгүй 13 хүнд хийсэн судалгаагаар Миеэ Энхболд 9 дүгээр байр эзэлж байсан бол нэг намынх нь Нямдорж эхний 5-д багтаж байв. Энэ судалгааны дүн тухайн үедээ олон нийтийн сүлжээгээр гарч байсан судалгааны нэгдүгээрт Женко тасархай, гуравт Буянгийн Жаргалсайхан, дөрөвт Нямдорж байв.

Нямдорж өнөөгийн манай нийгэмд хамгийн шударга хүн гэсэн имижтэй. Гэтэл шударга гэж юу гэсэн үг вэ? Ямар хэмжүүртэй вэ? Хэн нэгэнд шударга гэж магтагдсан юм нөгөөд нь шударга биш гэж үнэлэгддэгийг шүүхийн аль ч шийдвэрээс харж болно. Гэхдээ үүнийг олон нийтийн үнэлгээний дундажаас тодруулбал өөрөөр үзэгдэнэ. Хууль ,журам , дүрэм тогтоол зарлигт юу гэж заасан байгааг эсэргүүцсэн бол шударга байна гэсэн үнэлэмж манайханд нэлээд түгээмэл. Хэдэн зуун жилийн турш гаднаас тулгагдсан хуультай явсан болохоор хуулийг зөрчвөл шударга байгаа хэрэг гэсэн ойлголт бидэнд буй болжээ. Тийм учраас хулгайчыг хүндэтгэх, магтан сайшаах, домогт мөнхлөх үзэл бат тогтсоныг хөшөөг нь босгосон Торой банди, Тунгалаг тамир зохиолд домог болон хайрлагдсан цахиур Төмөр нараар жишээлж болно. Бусдын хөрөнгийг хулгайлах дээрэмдэх нь аль ч нийгэмд хууль зөрчиж буй хэрэг боловч бусдын хуулиар хориглогдсоныг зөрчих нь шударга төдийгүй эх оронч үйлдэлд тооцогдож буйн тод жишээ. Колони болон эзлэгдсэн аль ч үндэстэнд тохиолддог нийтлэг үзэгдэл. Болгарчууд үгүй гэхээрээ толгой дохидогийг гайхан ярьдаг.

Хүүхэд мээмэндээ цадахаараа толгой сэгсэрдгээс бүх үндэстэн татгалзвал толгой сэгсэрдэг болж гэж судлаачид хэлдэг. Гэтэл Түрэгийн дарлалд 500 жил болсон тэд толгой дохин эсэргүүцлээ илэрхийлдэг нь хожим буй болсон ухамсарт үйлдэл юм. Лоохуузыг хувиараа үйлдвэрлэл явуулсан гэж 6 жилээр, Цэдэндоржийг нам засгаа муулсан гэж 7 жилээр, Чойномыг удирдагчийг доромжилсон гэж 5 жилээр шоронд шийтгэсэн, Ренчинг үндсэрхэг үзэл гаргасан гэж гүтгэн доромжилсон нь нийгмийн ухамсартай хэсгийн дургүйцлийг төрүүлсэн, тэр нь аливаа төрийн хуулийг шударга бус гэсэн үнэлэмж буй болгосон нь үнэн л дээ. Бараг 30 мянган хүнийг нам төрийн дайсан, Японы тангуул хэмээн буудан алсан нь ч хуульд үл итгэх үзлийг буй болгосон. Цаана нь бас 30 мянган хүн төрийн хуулиар гүтгэгдэн шоронд олон жил суун амь тултарсан нь нийгэмд хуулийг шударга бус гэсэн үзэл дархлагахад нэмэр болсон.

Гэтэл шударга ч бай, шударга бус ч бай хууль журам нь хүний нийгмийг зохицуулж авч явдаг ганц механизм. Хууль үгүй бол аль ч нийгэм тогтохгүй. Хүн бол байгалиасаа сүргийн амьтан. Сүрэглэж, хамтран амьдарч, хоорондоо зохицож байж нийгэм үүсдэг. Нийгмээс гадуур хүн гэж үгүй. Робинзон Крюзо бол зүгээр л хий санаа. Хүн төрөлхтний түүхэн явцыг ажихуйд хууль улам шударга болсоор байгаа. Хаан эсвэл сүм хийд хууль тогтоодог байсанаа больж тэнэг ч бай ухаантай ч ард түмэн өөрсдийн сонголтоор хууль тогтоодог дэг жаяг өнөөгийн дэлхийд хэвшил болжээ. Тухайн ард түмний гадны хүчин өөрийн хуулийг тулган хүчирхийлдэг явдал манай зуунд бараг үгүй болсон. Аль ч ард түмэн хүний эрхээр жаргахаа больж өөрийн эрхээр зовдог болжээ. Хэнээр хууль тогтоолгохыг ард түмэн хэний ч шахалтгүйгээр өөрсдөө сонгон шалгаруулдаг механизм Монголд хэрэгжээд бараг 30 жил элээжээ. Энэ бол хүний бүхэл бүтэн үе. Энэ 30 жилд Нямдорж ард түмнээсээ бараг завсарлаггүй 10-аад удаа сонгогдсон. Өөр тийм бие хүн бараг үгүй ээ. Ард түмэн түүнд хайртай яагаад гэвэл тэр шударгын хэмжүүр. Яагаад гэвэл тэрээр “хууль ямар хамаатай юм” гэж улайм цайм хэлж чаддагаараа Монголын ард түмний талархалыг хүлээдэг. Яагаад гэвэл бид хуулийг хүчирхийлэл шударга бус зүйл, нулимаж байвал таарах хог гэж үздэг учраас. Яагаад гэвэл Нямдорж Монголын хуулийг хариуцсан сайд олонтаа болонгуутаа “Хууль сөнөтүгэй” гэж байнга хэлдэг ,хэрэгжүүлдэг учраас. Яагаад гэвэл тэр ямар ч хуулийг сөрөн зогсдог, хууль хэрэгжүүлдэг үүрэг институт болон мэргэжлийн хүмүүсийг “нохойн баас” гэж доромжилж чаддаг учраас. Хуулийг үл хүндэлдэг нийгмийн сэтгэхүй дээр тоглож чаддаг учраас.

Ленинградын их сургуульд хуулийн мэргэжил эзэмшсэн гэж 5-6 жил ногоотой хоолыг нь идчихээд Орос хэл огт мэддэггүйг нь би сайн мэдэх юм байна. Хичээлээ таслалгүй хичээнгүй гүйгээд байгаа гадаад оюутанд яаж ийж байгаад дипломыг нь өгчдөг дөө. Хэл ч яахав харин түүнд эрх зүйн ямар ч ойлголт боловсрол олгосонгүй. Дээр нь хэн байна түүнтэй тэмцэлдэж нэхийгээ тайлалцан, алалцдаг нь харин төрлөх араншин нь байх. Чухам энэ чанар нь түүнд “шударга нэр авчирсан” юм. Цэргийн прокурорт хэрхэн шударга байсан тухайгаа ярих дуртай. Үнэндээ дээр нь байсан дарга нартайгаа таарахгүй хэрэлдэж явсан л байдаг. Оргосон цэргийн эрлэг байсан гэх юм билээ. Олон залуу хүний гэнэн алдаа амьдралыг нь сүйтгэсэн дээ. Нэг дуракт шударга нэр олж өгхийн тулд шүү дээ. Нийгэм өөрчлдөглөө хуучин нь буруутаж шинэ нь магтагддаг цаг. Нутгийнхан дээшээ гарсан хэд мань хүнийг хөтөлсөөр Бямбасүрэн гуай дээр дагуулж орсон юм. Хөсрий комунист хуучинсагууд энэ шударга хүнийг хавчсаар өдий хүрлээ гэсэн тайлбартайгаар. Мэдээж Ерөнхий сайд шударга хүний эрэлд хатчихсан байсан тул түүнийг шууд л Хууль зүйн яамны дэд сайдаар сараазмоёор болгох нь тэр. Ажилд орсон өдрөөсөө л нөгөө дэд сайдтайгаа шударгын төлөө алалцаж гарах нь тэр. Нарийн ярьвал шинэ шорон барих хөрөнгөн дээр булаацалдсан юм билээ. Таарсан гарууд даа. Ийм шударга хүнийг 1992 онд ард түмэн хууль тогтоогчоор амархан сонгов. Сэнтийдээ сууж амжилгүй л Чимэд гуайтай заргалдаад унасан. Эрх зүйн мэдлэгээр биш шударгаараа хэн нь урдаа гарах нь гэсэн тоглолт шүү дээ. Өвгөн хууль ч ийм нахаал мэтгэлцээнд ялагдаж л таараа.

1996 оны сонгуульд цөөнх нь болсон Ардын хувьсгалт намыг үнэн хэрэгтээ шударгаар толгойлох болсон Нямдорж шиг шударга хүн тэр үедээ дэлхийд байгаагүй байх. Тухайн үеийн квот тийм байсан болохоор Ардын хувьсгалт нам 130 удаа хурал хаяж гарсанаар төр хүчгүйдэж ямар ч шийдвэр гаргаж чадахаа больж байсан. Үүнийг Нямдорж удирдан зохион байгуулж байлаа. Шударга л байгаа биздээ. Сүүлдээ Ардчилсан хүчний эвсэл дундуураа хагаран элсний 13 гэгчтэй болж Засгийн газраа дөрөв дахин солин булайгаа хутгасан. Элснийхэний удирдагч До.Ганболд гэгч, төр ямар шийдвэр гаргахыг Нямдоржоос очиж асуун санал өгдөг байсаныг олон хүн гэрчлэх биз ээ. Энхбаярын Засгийн газрын үед Ерөнхий сайдтайгаа үзэж тардаг байх нь нэр хүнд нь доошилж буйг анзаарсан хэрэг. Юмны үнэр авахдаа гаргууд л даа. Өөрийг нь үл тоодог байсны хариу. Тэрээр Дотоод явдалын яам байгуулж түүндээ тангуулийн ерөнхий газрыг хамааруулья хэмээн сөрөг хүчин байхдаа хүн хүнээс гуйгаад явдаг байсан. Ардын хувьсгалт нам дараагийн сонгуулиар ялах нь тодорхой тэгэхэд энэ институтыг өөрөө авна гэж тооцоолсон хэрэг. Гэтэл Энхбаяр нь нохойтоод Хууль зүйн сайд болсон түүнд Хилийн цэргийг өгөөд Тангуулийг өгсөнгүй ээ. Энхбаяр ч үүнийхээ шанг сайн хүртсэн. Юу гэвэл түүнийг шоронд оруулах ажлыг Нямдорж зохион байгуулж хонзонгоо авчээ. Түүний дараа дараагийн дайсан нь Баяр, Энхболд, Элбэгдорж нар тодорч байсан нь шударгаас нь болсон хэрэг шүү дээ.

Нямдорж улс төрийн аль нэг бүлэглэлд ордоггүй. Байнга талцаж өшөрхөж тэгсэнээ эргэн нийлэн шинэ бүлэглэл үүсгэдэг. Биенээ ээлжлэн унагадаг, хорлодог тогтолцоон дунд аль ч талд нь оролгүй явахад муудалцагчид хүрч ирэн сандал, суудал амлан өөртөө түр элсүүлдэг учраас тэрээр таван ч удаа рекорд тогтоогоод байгаа. Гэтэл нөгөө талаас огт бүлэглэдэггүй юм уу гэхээ үгүй. Нам мам нь хамаагүй нутгийнханаа нэгтгэж дээр нь гараад суучихаа мэднэ. Халх ойрдын 400 жилийн зөрчлийг сэргээж яваа нэгэн, бөхчүүд хоорондоо үзэлцээд байна л гэнэ. Энэ бол нүдэнд өртөх наанаа ил харагдаж байгаа үзэгдэл нь юм. Хувь хүнийг нь баахан муулчихлаа. Уул нь энэ өгүүлэлийг бичих дээ тийм зорилго тавиагүй юм. Иймэрхүү бусармаг ааштай өөдгүй хүн хорвоогоор нэг байдаг болохоор Нямдорж тийм ч ховор амьтан биш л дээ. Гол нь эрх мэдэлтэй, төр улсын хэмжээнд шийдвэр гаргах эрхтэй энэ хүн нийгэмд ямар хор учруулаад байгааг хэлэх гэсэн юм. Германы Ханс Зайдлын сангийн хуульч мэргэжилтэнүүд урилгаар ирж Монголын хуульчидтай хамтран таван жил ажиллласаны эцэст Эрүүгийн хууль, Иргэний хууль бүтээсэн билээ. Эрх зүйт төрд хамгийн чухал хуулийн нэг. Нямдорж энэ хуулийг гадаадынханаар хийлгэхгүй гэж өөлсөөр УИХ-д оруулаагүй. Гадаадынх дээрээ тулбал нэг талаас манай шилдэг хуульчид хамтарсан. Нөгөө талаас Япон,Герман хоёр дэлхийн хамгийн шилдэг сайн үндсэн хуультай гэдэг. Учир нь дайнд ялагдсан учраас гадныхан үндсэн хуулийг нь хийж өгчээ. Ингээд мань хүн Хууль зүйн сайд болуу таа өөрөө /өөрөө ч юу байхав амаараа хамаандлан хийлгүүлэсэн/ Монгол улсыг цоо шинэ Эрүүгийн болон Иргэний хуультай болгов. Түүний хуулийн ойлголт нь иргэдийг чангалаад л байвал дэг журам тогтдог аж. Энэ бүтээлээс нь болоод талхны мөнгө хулгайлсан хүүхэн 10 жилийн ял авахаар болж байсаныг санаж байна уу? УИХ-ын спикрээр богино хугацаанд ажиллахдаа нэгэнт батлагдчихсан хуулийг засаж өөрчилсөн байдаг. Энэ нь баригдчихаар “дахиж би засаж байхгүй ярьшиг зүгээр, муу хуультайгаа л явж байхгүй юу” хэмээн тунирхаад байгаа хүн хуулийн аль зэрэг ойлголттой байж таарах вэ! Хуулиар бол мөрдөн байцаах ажиллагаа, прокурорын үйлдэл зэрэг нь Хууль зүйн яамтай огт холбоогүй тусдаа бие даасан субьект юм. Мань хүн сайдаараа далимдуулж эдний хэрэгт үргэлж оролцоно, гол нь гох дэгээ болгож ашиглахын тулд бусдын факт цуглууладаг. Генерал Баатарыг улсын нууц задалсан гэж 7 жилийн ял өгсөн гэхдээ 3 жил нь нууц задалсан, 4 жил нь сайдыг доромжилсон гэсэн заалттай. Ямар жишиг үлдээж буй хэрэг вэ. Тэрээр улам даварсаар шүүх эрх мэдлийг булаацалдаад уналаа. Хэсэг хүмүүс гадаадын мэдэлд байсан Эрдэнэтийн 49 хувийг худалдаад авчирчээ. Худалдаж авсан мөнгө нь булихайтай байсан гэж дайрсаар байгаад хөрөнгийг нь хураах тогтоол УИХ-аар гаргуулж дөнгөв. Булихайтай байсан эсэхийг нь мэдэхгүй юм. Юутай ч бусдын хөрөнгийг шүүхийн шийдвэрээр хурааж болно. Өөрөөр болохгүй. Энэ тухай Үндсэн хуулинд тов тодорхой заасан байгаа. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүн таслах институтууд бүгд зэрэгцэн оршдог. Биенийхээ дээр гарах өмнөөс нь шийдвэр гаргах эрх үгүй. УИХ гомдолтой, эсвэл хардаж байгаа бол энэ асуудлаар шүүхэд хандана уу гэхээс шүүхийн үүрэг гүйцэтгэх эрх байхгүй. Одоо байчихаад ажил хийлгэхгүй учраас шүүхийг татан буулгана гэж занал хийлэх боллоо. Шударгыг нь гайхсаар яваад энэ улс орон чинь юу руу хальтарч унах гээд байна даа! Ярьвал ч зөндөө юм байна. Цааш нь ярих уу яахав.

Эх сурвалж: Ноцтой мэдээ

UNFRIEND: Насанд хүрээгүй хүмүүсийн 91 хувь нь олон нийтийн сүлжээгээр хувийн мэдээллээ алддаг
UNFRIEND: Насанд хүрээгүй хүмүүсийн 91 хувь нь олон нийтийн сүлжээгээр хувийн мэдээллээ алддаг
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​