fbpx Ц.ЧИНБАТ: ЭНЭ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ГЭЖ ХАРАХААСАА ИЛҮҮТЭЙ ХҮН ГЭДЭГ ТАЛААС НЬ ХАРЖ ДЭМЖМЭЭР БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
14 минут 20 секунд

Ц.ЧИНБАТ: ЭНЭ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ГЭЖ ХАРАХААСАА ИЛҮҮТЭЙ ХҮН ГЭДЭГ ТАЛААС НЬ ХАРЖ ДЭМЖМЭЭР БАЙНА

МУ-ын ерөнхийлөгчийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ц.Чинбаттай ярилцлаа.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе! Тэхээр манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэд байна вэ? Мөн тэдэнд тулгамдаж буй асуудлуудын талаар энэхүү яриагаа эхэлбэл ямар вэ?

-Сайн байна уу? Монгол улсад 2018 оны байдлаар 108 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна гэсэн тоо бий. Гэхдээ нарийн нэгдсэн тоо гаргахад асуудалтай. Учир ньЭМЯ, Нийгэм Хамгаалал Хөдөлмөрийн Яамны гаргасан тоо хоорондоо зөрдөг.

Монгол улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг асуудлууд олон байдаг. Нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд хөдөлмөр эрхлэлт гэх мэт маш олон асуудлууд бий. Нэн ялангуяа нийгмийн харилцаанд ороход эрүүл мэнд болоод дэд бүтцийн асуудал их тулгамддаг.

Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт гэдэгнэлээнхүнд асуудал болсон. Нийтхөгжлийнбэрхшээлтэй иргэдийн хоёр хүрэхгүй хувь нь ажилтай байна гэдэг маш харамсалтай зүйл юм. НХХЯ дээр хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих сан бий.

Энэ сангаас 2017 онд 4.2 тэрбум төгрөг зарцуулж, 2400 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын байртай болсон гэдэг тоо цаасан дээр байдаг. Цаасан дээр ийм тоо байгаа ч бодит байдал дээр энэ сангийн үйл ажиллагаа иргэддээ хүрч тодорхой бодлого болж чадахгүй өдийг хүрлээ.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд энгийн хүнтэй эн зэрэгцэхүйц мэдлэг боловсрол эзэмших нөхцөл бололцоо хэр байна. Хүндрэлтэй зүйл нь юу вэ?

-Их дээд сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй иргэд суралцдаг байх. Мэдээж хөгжлийн бэрхшээлтэй учраас тулгамддаг олон асуудал байдаг. Жишээ нь сонсголын бэрхшээлтэй хүн боловсрол эзэмшихэд их төвөгтэй байдаг. Учир нь мэргэжлийн дохионы хэлтэй багш хэрэгтэй.

Үүнээс гадна тэргэнцэртэй иргэдэд зориулсан шат, ариун цэврийн өрөө гэх мэт мөн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан ном, сурах бичиг зэргээс эхлээд дутуу асуудалтай зүйлүүд их байдаг. Гэхдээ “Эзэн хичээвэл заяа хичээн”гэдэгчлэн хүн өөрөө хичээвэл харьцангуй боломж нөхцөлүүд бий.

Бусад орны хувьд техник технологи өндөр хөгжсөн учир хөгжлийн бэрхшээлтэй иргэд сурч боловсроход амар, нээлттэй болсон байна. Манай улсын хувьд тэрхүү техникийг нь оруулж ирэхэд өртөг өндөртэй учир сурахад төвөгтэй асуудлууд байдаг.

Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань өөрсдийнхөө хэмжээнд энэ асуудлуудыг даваад эрүүл хүмүүсээс дутахааргүй олон сайхан боловсролтой иргэд байна. Тэхээр энэ бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрт тулгамдаж буй бэрхшээлийг давж байгаа нэг хэлбэр юм. Гэхдээ тулгамдаад байгаа асуудлуудыг дор бүрд нь шийдэхгүй, болно гэсэн байдлаар хаяж болохгүй.

-Тэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань мэдлэг боловсрол эзэмшээд ажлын байраар хангагдах гэдэг бас их асуудалтай байдаг юм шиг санагдсан. Хуулиндаа бол аж ахуй нэгж байгууллага 25 хүн тутамдаа нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулна гэж заасан байдаг. Энэ заалт хэр биеллээ олдог вэ?

-МУ-ын ерөнхийлөгч, Хөдөлмөрийн хуулийн 111-т заасаныг хэрэгжүүлхийн тулд 2018 оны 9.14-нд зарилаг гаргасан билээ 25 ажилтан тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулна гэж. Тэгэхгүй аваас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд татвар төлдөг. Ерөнхийлөгчийн зарлигт 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй бол Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад тухайн ажиллагсдын дундаж цалингаар, хөдөө орон нутагт дундаж цалингийн 60 хувиар татвар төлнө гэсэн байгаа.

Энэ зарлиг нь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан буюу Үндэсний сан байгуулж мөнгөө төвлөрүүлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагууд захиран зарцуулах дээр нь хянадаг байя гэсэн үндэслэлээр зарлиг гаргасан. Энэ нь МУ-ын ерөнхийлөгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амидралд нэгэн гэрлийг асааж чадсан зүйл юм. Ер нь бол хууль гардаг. Хуулийн хэрэгжилт тэгсгээд зогсчихдог.

Түүнээсээ болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө нь байсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгө хаашаа юунд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй байсан. Нэгдүгээрт энэ зүйл тодорхой болж ирнэ. Хоёрт, ерөнхийлөгчийн санаачлагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн агентлаг байгуулагдсан. Тэхээр энэхүү агентлаг дээр бүх юмаа төвлөрүүлж, агентлаг өөрөө бодлогынхоо төвшинд ажилсанаар давуу боломжууд гарч ирнэ гэж харж байгаа.

-Олон улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжсэн байдаг вэ?

-Жишээ нь Япон улсад массажийн газарт харааны бэрхшээлтэй иргэдийг ажиллуулдаг. Хэрэв эрүүл хүн зэрэгцэж ажиллавал татварын бодлогоороо 30 хувь илүү татвар төлдөг. Тиймээс эрүүл хүмүүс нь массажны газарт тэр бүр ажиллаад байдаггүй. Мөн оператор үйлчилгээний байгууллагад харааны бэрхшээлтэй иргэд ажиллуулдаг.

Тэргэнцэртэй иргэд ньоффисажил болоод угсардаг ажил ихэвчлэн хийнэ. Оюуны хөнгөн хэлбэрийн саажилттай хүмүүс нь кофе шопд ажилладаг байх жишээний. Солонгос улсад мөн адил иргэдийн нөхцөл байдал онцлогт тохируулаад ажлын байрыг нь бий болгосон байдаг.

Манай улсад ч бас ийм байх боломжтой гэж боддог. Хамгийн гол нт хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань би хөгжлийн бэрхшээлтэй гэж өөртөө хаалт тавихаас илүүтэй яаж энгийн эрүүл хүмүүстэй зэрэгцэж ажиллах вэ гэдэг талаасаа өөрсдийгөө хөгжүүлэх цаг нь болсон гэж боддог.

-Аливаа улсад нийгмийн хариуцлага гэж байдаг. Тэхээр олон нийтийн зүгээс болоод төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд яаж дэмжлэг үзүүлбэл тэдний нийгэмд оролцох оролцоонд эергээр нөлөөлөх вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх төрийн бодлого 1961 оноос Монголд явагдаж эхэлсэн байдаг. Энэ үеэс эхлээд тодорхой төвшинд өсөөд явж байгаа ч гэсэн өдгөө Монгол улсын санхүүгийн нөхцөл бололцоо тэлэх боломжгүй байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр болгон нийгэмд тэгш оролцоотой байх нөхцөл хангагдахгүй байна гэж хэлж болно.

Гэхдээ нийгмийн хариуцлага гэхээсээ илүүтэй иргэд сэтгэлтэй байхад бүх зүйл өөрчлөгдөнө гэж боддог. Жишээ нь өнгөрөгч долоон сард Олон улсын оюуны саажилттай иргэдийн чуулган Монголд боллоо. Тэгтэл манай томоохон буудлуудад зориулалтын налуу шат байхгүй байх жишээний. Тэхээр хүмүүс жоохон сэтгэл гаргаад үүгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчдог шүү гээддэд бүтцийнх нь асуудлын бодолцдог болмоор байна.

Түүнчлэн энэ хөгжлийн бэрхшээлтэй гэж харахаасаа илүүтэй хүн гэдэг талаас нь хараад хамтарч тусалж дэмжих ойлголттой болмоор байна. Энэ нь өрөвдөхийн нэр биш зүгээр л тэр хүнийг дэмждэг байхыг хэлж байгаа хэрэг. Нөгөө талаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө “би л ганцаараа хөгжлийн бэрхшээлтэй” гэдэг байдлаа давуу болгож түрүү барьдаг нь зохимжгүй.

Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань энэ бодлоосоо салж бусад хүмүүстэй адил хүн гэдэг ойлголтоор харьцах хэрэгтэй.Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст маш олон асуудал байдаг. Түүндээ бухимдан бусдад буруу ойлголт төрүүлдэг. Үүнээс болоод бусад хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд харьцаа байдаггүй, бүдүүлэг гэсэн бодолтой болдог. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд үүнд анхаарах хэрэгтэй юм.

-Олон улсаас манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа хэр явуулдаг вэ?

-Ерөнхийдөө хүмүүнлэгийн олон байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоогоор тусламж үзүүлдэг. Жишээлбэл, өнгөрсөн жил Австралийн элчин сайдын яамнаас 25 мянган долларыг хараагүйчүүдийн холбоонд хандивласан. Үүгээр нь 100 гаруй харааны бэрхшээлтэй хүүхдэд сурах бичиг хэвлүүлж өгнө гэжавсан чэнэ төсөл хэрэгжээгүй гэж би хувьдаа боддог. Үүнээс гадна маш олон төсөл Монголд орж ирдэг.

Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гэсэн 400 гаруй төрийн бус байгууллага Иргэний бүртгэл дээр бүртгэгдсэн байдаг. Түүнээс 60 гаруй нь НХХЯ-тайбайнгын холбоотой байж Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэмжих сан болон бусад төсөл хөтөлбөрүүдээс мөнгө авч амьдардаг арга зальтай хэсэг хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий .

Юуг нь нуухав. Үүнийг цэгцэлж байж цаашаа хөгжихгүй болдор бүрнээ тамга бариад адил зовлонтой нэгнийхээ зовлонгоор мөнгө олдог хэсэг хүмүүсийг өөгшүүлээд байвал цааш явахгүй. Тиймээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих санг агентлагийн хажууд байлгаж, НХХЯ-аас өмнө нь урсаад байсан мөнгөний урсгалыг хааж хянавал энэ олон төрийн бус байгууллагууд ихэнх нь үүдээ барьж татан буугдах байх гэсэн бодол надад байдаг.

МУ-ын ерөнхийлөгч хүртэл хэлсэн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань нэгдэх хэрэгтэй, нэгдсэн бодлоготой байх хэрэгтэй, нэг малгайн дор байх хэрэгтэй” гэж. Тэхээр бид нэгдсэн бодлого нэг малгайн дор байхгүй бол болохгүй байна. Ер нь бол дэлхийд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” гээд үүн доор харааны бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд гэх мэт салбарлаж байдаг. Түүнээс манайх шиг бүгд холбоо байгуулаад нэгнийхээ дээр гарах гэж зүтгэдэг байж болохгүй юм.

-Та харааны бэрхшээлтэй хүний хувьд нийгэмд гарч ажил хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй зүйл, тулгамддаг асуудлууд байдаг уу?

-Надад хүндрэлтэй зүйл тэр болгон байдаггүй.Би 2000 он хүртэл эрүүл хараатай байсан. Тэгээд хараагүй болж 2003 оноос эхлээд нийгмийн харилцаанд эргэж орсон. Өөрийгөө бусдад ойлгуулах гэж, эрүүл хүнээс дутахааргүй амьдардаг гэдгээ харуулах гэж 15 жилийг ардаа өнгөрөөсөн байна.

Одоо хүмүүс намайг хараагүй гэж харахаас илүү бодлогынх нь төвшинд юу ярих гэж байна вэ гэдэгт илүү анхаардаг болсон болов уу гэж бодож байна. Ер нь харааны бэрхшээлтэй байна гэдэг илүү хэцүү. Ганцаараа явахаас эхлээд зовлон бий. Гэхдээ миний хувьд энэ нийгэмд би бусадтай адил хүн гэдгээ ойлгуулах гэж нэлээн их зүтгэлээ. 2010 онд Улс төрийн боловсролын академийг төрийн удирдлагийн магистараар төгссөн.

Сурах хугацаанд надад их хэцүү байсан ч дуу хараагчаар хичээлээ бичиж аваад, өдөр шөнөгүй дүү нараараа хичээлээ уншуулж хийсээр байгаад магистраа 100 хувь хамгаалж байлаа. Магадгүй би өөрийгөө “Насанд хүрэгчдийн иргэний боловсрол” гэж юу байдаг вэ гэдэг талаар Монголд магистр хамгаалсан хамгийн анхны хүмүүсийн нэг гэж боддог.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлого нэг зөв шугамдаа ороод явбал бид бусад орон шиг өөрсдөө төрийн бодлогод оролцож , өөрсдийнхөө төлөө шийдвэр гаргахад оролцдог болох юмсан гэж хүсдэг миний ганц туйлын хүсэл бий.

-Дор бүрнээ чимээгүй суух биш нэгдээд нэгэн зэрэг өөрсдийн дуу хоолойг төрд хүргэдэг байх хэрэгтэй гэж ойлгож болох уу?

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өмнө нь жагсаж байсан. Дуу хоолойгоо төр түмэнд хүргэдэг. Энэ бол сайн чанар. Гэхдээ юуны төлөө яах гэж жагсаж байна вэ? гэдгээ бодох ёстой. Миний санаж байгаагаар 2016 оны 4 сард харааны бэрхшээлтэй иргэд жагссан. Боловсролын сайд болоод 116-р сургуулийн захирлыг огцруулах гэж.

Гэтэл цаана нь юу байгааг тэнд жагсаж байсан хүмүүсийн дийлэнх нь ойлгоогүй байх. Нэгдэнэ гэдэг маань буруу зүйл дээр нэгдэж, нэгнийхээ нэрийн барьж нэг хэсэг ньамьдарнагэсэн үг биш. Бодлогынхоо хувьд зөв зангидаж, зөв бодлого барих хэрэгтэй. Өнөөдөр МУ-ын ерөнхийлөгч хөдөлмөр эрхлэлт дээр бүгддуу нэгтэй байж бодлогоо зөв тодорхойлцгооё гэж ярьж байгаа.

-Ярилцсан танд баярлалаа. Таны ажил үйлсэд амжилт хүсье!

-Баярлалаа. Танай хамт олонд бас ажлын амжилт хүсье!

Ярилцсан:М.Март

"Эрдэнэс-Монгол" ХХК-ийн захирал П.Ганхүүд хариуцлага тооцох асуудал яригдаж эхэлжээ
 
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​