fbpx ШИНЭ ЖИЛИЙН ҮЗВЭРҮҮД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 43 секунд

ШИНЭ ЖИЛИЙН ҮЗВЭРҮҮД

Шинэ он гарахад 20 хүрэхгүй хоногийн хугацаа үлдээд байна. Хотын гудамжинд баярын уур амьсгал хэдийнэ орж, шар, цэнхэр, улаан, цагаан өнгийн гэрлүүд нүд гялбуулан алаглаж, энд тэндгүй гоёл чимгээ зүүсэн гацуур моднууд засчээ.

Тэгвэл эдгээр өдрүүдэд уншигч та шинэ жилийн уур амьсгалыг мэдрүүлсэн ямар үзвэр үзэж болох вэ? Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.


 

MOVIE NIGHT: CHRISTMAS WITH THE KRANKS

 

Хаана:  Америкийн Соёл Мэдээллийн төвийн Уншлагын танхимд

Хэзээ: 12 сарын 13-ны 17:00 цагт

Тасалбар: Үнэ төлбөргүй

Дэлгэрэнгүй мэдээлэл: Кино үдэш хөтөлбөрийн хүрээнд Шинэ жилийн баярын уур амьсгалыг мэдрүүлэх кинонуудаас хүргэж эхэллээ. Эхний киногоор Америкийн инээдмийн төрлийн “Christmas with the Kranks " киног толилуулах гэж байна. Энэхүү хөтөлбөр нь англи хэл суралцагсдад зориулагдсан ба баримтат болон уран сайхны кинонуудыг англи хадмалтайгаар хүргэдэг юм.


“МОНГОЛ УЛСЫН ФИЛАРМОНИ-45” БАЯРЫН КОНЦЕРТ


Хаана: Соёлын төв өргөө

Хэзээ: 12 дугаар сарын 15-ны  19:00 цагт

Тасалбар: 20.000-40.000 төгрөг

Дэлгэрэнгүй мэдээлэл: Монголын хөгжмийн урлагийн хамгийн том байгууллага болох Монгол улсын Филармони нь 1972 онд байгуулагдсан ба тус оны 10 дугаар сарын 25-нд Улсын хөгжимт драматик /дуурь бүжгийн/ театрт нээлтийн тоглолтоо хийж байсан түүхэн цагаас хойш 45 дахь уран бүтээлийн жилтэйгээ золгоод байна. Бүрэлдэхүүндээ Симфони найрал хөгжим, Баянмонгол жазз найрал хөгжим, Морин хуурын чуулга, дуучид гээд 160 гаруй уран бүтээлчдийг багтаасан Улсын Филармони ойн баярын концертоо Соёлын Төв Өргөөнд зохион байгуулах гэж байна.

"Монгол Улсын Филармони-45" баярын концерт нь өвөрмөц дуугаралт, гайхамшигтай орчин, шинэ хэв маягийн тайз засалт мэргэжлийн уран бүтээлчдийн сэтгэл сэргээм тансаг хөг аялгууг танд мэдрүүлж, мартагдашгүй дурсамжыг үлдээх болно. Өөр өөр, төрөл жанр, дуугаралт бүхий мэргэжлийн 180 гаруй гаруй уран бүтээлчид нэгэн тайзнаа цуглана.
 

“WINTER SNOW” ШОУ ТОГЛОЛТ


Хаана: The Corporate Hotel & Convention Centre

Хэзээ: 12 дугаар сарын 15, 16-ны 19.00 цагт

Тасалбар: 30.000 төгрөг

Дэлгэрэнгүй мэдээлэл:  “Өвөл” шоу тоглолт энэ сарын 15, 16-ны өдрүүдэд “Корпорэйт” зочид буудлын концертын танхимд болно. “Корпорэйт энтертаймент' нь урлагийн салбар бүрээс уран бүтээлчдийг сонгон шалгаруулж, Монгол үндэстний өв соёлоо шингээсэн урлагийн бүтээл, уран бүтээлчдийн бүтээлийг орчин цагийн хэлбэрт найруулан дэглэж олон түмэнд хүргэх гол зорилготой аж.


“ВЕНИЙН ВАЛЬС 2017” ҮДЭШЛЭГ

 

Хаана: Шангри-Ла Зочид буудал

Хэзээ: 12 дугаар сарын 15-ны  18.00 цагт

Тасалбар: 275.000 – 375.000 төгрөг

Дэлгэрэнгүй мэдээлэл: Австри Улсын Өргөмжит Консулын газар, Монгол-Австрийн Найрамдлын Нийгэмлэг хамтран "Венийн вальс" цэнгүүнийг Шангрила зочид буудалд зохион байгуулах гэж байна. Цэнгүүнд урлаг соёлын алдартнууд болон Австри улсын элчин сайдын яам, Австри улсын Аж Үйлдвэрийн Танхим, Вена болон Улаанбаатар хотын захиргаа, Бизнесийн дэмжигчид оролцоно.
Мөн 32 бүжигчин ёслолын вальсаар арга хэмжээг хүндэтгэлтэйгээр нээж хүрэлцэн ирсэн зочид ч мөн тэдэнтэй хамтдаа бүжиглэн цэнгэж өвөрмөц шагналын эзэн болох боломжтой.
 


БАЛЕТЫН ГАЛА ТОГЛОЛТ


Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Хэзээ: 12 дугаар сарын 16-ны 17.00 цагт

Тасалбар: 10.000 – 20.000 төгрөг

Дэлгэрэнгүй мэдээлэл: Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид “Балетын гала тоглолт”-оор үзэгчдэдээ бэлэг барих гэж байна. Тус театрын хамт олон энэ өвлийн 12 дугаар сарын тоглолтын хөтөлбөрөө гаргаад байгаа бөгөөд хөтөлбөрийн нэгэн онцлох тоглолт бол балетын гала тоглолт юм.

 
WALT DISNEY МОНГОЛД


Хаана: Ulaanbaatar Palace

Хэзээ: 12 дугаар сарын 21-ны 14.00 цагт

Тасалбар: 15.000 төгрөг

Дэлгэрэнгүй мэдээлэл: Walt Disney Монгол тоглолтыг үзсэн хүүхэд бүхэн өвлийн өвгөн ааваас шинэ жилийн бэлэг авна. Мөн үлгэрийн баатруудтай дурсгалын зургаа татуулах боломжтой. Тоглолтод урилгаар бяцхан дуучин Энжи оролцоно.
 

П.И.ЧАЙКОВСКИЙ “ЩЕЛКУНЧИК”


Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Хэзээ: 12 дугаар сарын 21-24

Тасалбар: 20.000-40.0000 төгрөг

Дэлгэрэнгүй мэдээлэл: П.И.Чайковскийн "Щелкунчик" балет нь анх 1892 онд Петербургийн Мариинский театрт үзэгчдийн хүртээл болж байжээ. Зохиолч Мариус Петипа Э.Т.А.Хоффманы "Цөмөөхэй ба Хулганы хаан" зохиолоос сэдэвлэн цомнолыг бичсэн бөгөөд барууны улсуудад 1940-өөд оноос тоглогдож эхэлсэн тус балетын жүжиг нь зул сарын баяраар хамгийн олон удаа тоглогддог оргил бүтээл юм. Америкийн томоохон балетын компаниуд жилийн орлогынхоо 40 хувийг энэхүү балетын жүжгээр олдог байна.

Жүжгийн үйл явдал 18-р зууны сүүл үеийн Германы жижигхэн хотод зул сарын баяраа тэмдэглэж буй нэгэн гэр бүлд өрнөдөг. Хүүхэд бүрийн хүндэтгэн хайрладаг хүүхэлдэйн алдарт мастер Дроссельмейер өөрийн хийсэн хөдөлгөөнт хүүхэлдэйнүүдээр хүүхдүүдэд үлгэр ярьж өгөн, үлгэрийн баатар Цөмөөхэй буюу"Щелкунчик"-ийг Маша охинд өгнө. Маша охинд самар цөмөгч хүүхэлдэйн тухай шидэт үлгэр маш гүн сэтгэгдэл төрүүлсэн учир охины зүүд нь "Щелкунчик" бүжгэн жүжгийн үйл явдал болж өрнөдөг.
 

МОРИН ХУУРЫН ЧУУЛГА “ШИНЭ ЖИЛИЙН ТОГЛОЛТ”

 

Хаана: Тусгаар тогтнолын ордон

Хэзээ: 12 дугаар сарын 24

Тасалбар: 30.000-50.000 төгрөг

Дэлгэрэнгүй мэдээлэл: Морин хуурын чуулгын жил бүр уламжлал болон тоглогддог шинэ жилийн тоглолт ганцхан удаа тоглогдох гэж байна. Тоглолтонд дэлхийн вальсийн хаан И.Штраус, Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский, Чехийн алдарт хөгжмийн зохиолч А.Дворжак зэрэг сонгодог үеийн төлөөллүүдийн гайхамшигт аялгуунууд эгшиглэхээс гадна орчин цагийн хөгжмийн шилмэл бүтээлүүд тоглогдох болно.
 

“АЛДАГДСАН САНТА” ҮДЭШЛЭГ


Хаана: Hub Function bar

Хэзээ: 12 дугаар сарын 25-ны 19:00 цагт

Тасалбар: таксгүй

Дэлгэрэнгүй мэдээлэл: Жил бүр уламжлал болон зохиогддог “Алдагдсан Санта” хэмээх жилийн арга хэмжээнд хүн бүхэн оролцох боломжтой ажээ. Мөн цөөн ажилчидтай байгууллага, найзууд энэ  баярын үдэшлэг нэн тохиромжтой. Баярын үдэшлэг нь таксгүй бөгөөд хөтлөгч, дижи, дуучин гэх мэт хөтөлбөрүүдийг бэлдэх болно.


“ЦӨМӨӨХЭЙ БАЛЕТ” 2017


Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Хэзээ: 12 дугаар сарын 28-30

Тасалбар: 20.000-60.000 төгрөг

Дэлгэрэнгүй мэдээлэл: Монголын балетын хөгжил сангаас дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй 'Цөмөөхэй' балет бүжгэн жүжиг үзэгчдийн хүртээл болох гэж байна. Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг тэргүүтэй уран бүтээлчид “Цөмөөхэй” балетын тавилтыг жил бүр шинэчлэн хүргэдэг билээ. Цөмөөхэй балетад Клара ба түүний найзууд ,сахиусан тэнгэр зэрэг дүрүүдэд 200 гаруй хүүхэд оролцох гэнэ. Мөн АНУ-ын  'Aмеrican ballet theater'-ын бүжигчин Зинь Зжанг урилгаар “Цөмөөхэй” балетад бүжнэ.

МАХН-ын Их чуулганыг 60 сая төгрөгөөр хэн ивээн тэтгэв
МАХН-ын Их чуулганыг 60 сая төгрөгөөр хэн ивээн тэтгэв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​