fbpx “Автозамын түгжрэл буюу Амьдралын түгжээ”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 29 секунд

“Автозамын түгжрэл буюу Амьдралын түгжээ”

Зуны зугаатай өдрүүд ард үлдэж, налгар намрын шаргал наран ээсэн сайхан өдрүүд ирж буй хэдий ч нийслэлчүүдийн бухимдал дээд цэгтээ хүрдэг өдрүүд эхэлж байна. IX сард хүүхэд багачуудын хичээл сургууль эхэлж, оюутан залуус эрдэм номын мөр хөөн нийслэлдээ хүрэлцэн ирнэ. Нийслэлчүүд өглөө бүр түгжрэлтэй замд хичээл сургууль, ажлаасаа хоцорч, орой бүр гэртээ харих гэж “гацна”.

Хүн амын өсөлт, нягтаршлыг дагаад суурин газрын автозам дээр түгжрэл үүсдэг нь бичигдээгүй хууль. Сүүлийн 20 гаруй жилд манай улсын хүн амын өсөлт дунджаар 1.3 хувь байсан бол Улаанбаатар хотын хүн ам 3.3 –иар өссөн нь жилд дунджаар 340 мянган хүнээр нэмэгддэг гэсэн үг юм. Тиймээс түм түжигнэж, бум бужигнасан их хотод минь хүн амын өсөлтийг даган зайлшгүй шийдвэрлэх хоёр асуудал бий. Нэг нь замын түгжрэл, нөгөөх нь агаарын бохирдол.

Улаанбаатар хотын 439 мянга гаруй тээврийн хэрэгсэл 850 гаруй км хатуу хучилттай замаар явж байгаа бол 200 мянга гаруй машинтай хотод 4500-5000 км хатуу хучилттай зам байна гэсэн стандарт мөрдөгддөг. Автозамын нэвтрүүлэх чадвараас хэд дахин давсан автомашин зорчиж байгаа нь түгжрэл үүсэх хамгийн эхний нөхцөл шалтгаан. Автозамыг өргөтгөх, уртасгах зэрэг шаардлагатай ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд санхүү төсөв мөнгөний хүрээнд шат дараатай хийж хэрэгжүүлж байгаатай маргахгүй. Жил ирэх бүрийд нийслэл хотын автозам тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа нь ч үнэн.

Мөн үүнтэй зэрэгцэн ачаа тээврийн том машинууд хотын баруун, зүүн захаас орж ирэн хотын дундуур явсаар Нарантуул, Хархорин захуудад ачаагаа буулгах бөгөөд тэндээсээ буцаад хот дотор болон төв, баруун аймгууд руу дахин тээвэрлэлт хийж байна. Энэхүү тээвэрлэлтийн процесс нь сунаж тогтсон бүтэцтэй манай хотын замын түгжрэлийг нэмэгдүүлж, мөн автозамын эвдрэл, гэмтэл үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна. Тиймдээ ч хаврын улиралд том оврын ачаа тээврийн автомашиныг хотын хөдөлгөөнд оролцуулахыг түр хориглосон журмыг гаргасан байдаг.

Иймд нийслэл хотын иргэдийн цаг завыг “хумсалсан” түгжрэлийг асуудлыг шийдвэрлэхийн тулд тээвэр ложистикийн үйлчилгээг хөгжүүлж, хотын баруун, зүүн захуудад ачаа тээврийн нэгдсэн терминал байгуулах, хөгжүүлэх шаардлагатай байна. Тээврийн системийн хувьд ачаа буулгах, эсвэл зорчигчдод үйлчлэх, ачих зориулалт бүхий тусгайлсан талбай, барилга байгууламж, техник хэрэгслийн цогцолборыг тээврийн терминал гэнэ. Тодруулбал, төмөр замын хувьд ачиж буулгах механикжсан анги, далайн тээврийн хувьд боомт, агаарын тээврийн хувьд нисэх онгоцны буудал,автозамын тээврийн хувьд автовокзал, логистик төв, ачаа ачих, буулгах, сэлгэх зориулалттай төвлөрсөн агуулах бүхий газруудыг терминал хэмээн нэрлэдэг ажээ.

П.Нарандэлгэр

Цаг агаарын урьдчилсан мэдээ
Цаг агаарын урьдчилсан мэдээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​