fbpx ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫГ ХАНГАХАД ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ, АЧ ХОЛБОГДОЛ” СЭДЭВТ ОУ-ЫН ЗӨВЛӨГӨӨН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 9 секунд

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫГ ХАНГАХАД ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ, АЧ ХОЛБОГДОЛ” СЭДЭВТ ОУ-ЫН ЗӨВЛӨГӨӨН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Уг зөвлөгөөнийг нээж Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан үг хэллээ. Тэрээр

Эрхэмсэг ноёд, хадагтай нараа!

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтгая! Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичигт туссан 17 зорилтуудыг хэрэгжүүлэхэд орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг нийтэд таниулах, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогын алсын хараа, эрхэм зорилгыг тогтоох, тэргүүлэх чиглэлийг эрэмбэлэх, орон зайн мэдээллийн үндэсний хөгжлийн стратегийн чиг хандлагыг олон улсын чиг хандлагатай уялдуулах зорилгоор энэхүү олон улсын зөвлөгөөнийг эх орондоо зохион байгуулж байна.

Орон зайн өгөгдлийн дэд бүтцийг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” Дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх чиглэлийн 5 дугаар зорилтод “...үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийг байгуулах...” гэж, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийг боловсруулна,” гэж, мөн “Төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогыг тодорхойлох,” гэж тус тус заасныг хэрэгжүүлэх зорилгоор

Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар бусад төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач нар үндэсний хэмжээнд орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, Хууль, эрх зүйн орчныг шинээр бий болгохоор ажиллаж байна.

НҮБ-ын 2015 оны 9 дүгээр сард баталсан “Эх дэлхийгээ шинэчилье: Тогтвортой хөгжлийн хөтөлбөр–2030” баримт бичиг цагаа олсон, баталгаатай, чанартай орон зайд суурилсан төрөл бүрийн мэдээлэл нь оновчтой хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцын үндэс суурь болдог чухал ач холбогдолтойг онцолсон юм. Үүний мөрөөр НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хорооны 8 дугаар хурлаар дэлхийн улс орнуудыг үндэснийхээ онцлог нөхцөл байдал, Засгийн газрынхаа тэргүүлэх чиглэлдээ тохируулан орон зайн мэдээллийн менежментийн бодлого, стратегиа тодорхойлж, хэрэгжүүлэхэд чиглэл өгөх “Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээ” баримт бичгийг баталсан.
НҮБ-аас Энэхүү баримт бичгийн “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх” төслийг Африк, Ази, номхон далайн бүс нутгийн хөгжиж буй 6 улсыг сонгон 2018-2021 он хүртэл гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм. Эдгээр 6 улсын нэгээр Монгол Улс сонгогдсонд туйлын баяртай байна. Энэ төсөл нь манай улсын үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг хурдасгах үр өгөөжтэй юм.

Дэлхий нийтээр байрлалд суурилсан орон зайн өгөгдлийн дэд бүтцэд шилжиж байгаа энэ үед Азидаа мэдээллийн хэрэглээгээрээ тэргүүлж буй Монгол Улсын хувьд хөгжиж буй орнуудаа манлайлан шилжих шаардлагатай байна. Бидний зорилго бол Монгол Улсын иргэн, төрийн болон бусад бүх байгууллагын холбогдох мэдээллийг орон зайн мэдээллээр дамжуулан авдаг тогтолцоонд шилжүүлэх явдал юм.

 

 Ингэснээр Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн мэдээллийг бүрдүүлэгч нь тусдаа субъект байхгүй, иргэн, төрийн болон бусад бүх байгууллагууд мэдээлэл бүрдүүлэгч нь бөгөөд хэрэглэгч нь байх болно.

Иймд Орон зайн өгөгдлийн дэд бүтэц байгуулахын тулд та бүхний оролцоо маш чухал байна. Бид суурь дэд бүтцийг нь байгууллаа, харин та бүхэн хамгийн үнэн зөв, шуурхай мэдээллээ орон зайн өгөгдлийн дэд бүтцэд шилжүүлэх нь бүх нийтийн үүрэг болж байгааг онцлон тэмдэглэж байна. Та бүхний тусламжтайгаар орон зайн өгөгдлийн дэд бүтцийн мэдээллийг хэрэглэгч бүрийн гар дээр хүргэх болно.
Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье гэв.

Шууд: Нийслэлийн МАН-ын даргыг тодруулах хурал болж байна
Шууд: Нийслэлийн МАН-ын даргыг тодруулах хурал болж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​