fbpx Идээ ундааны соёл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 9 секунд

Идээ ундааны соёл

Идээ ундааны соёл 18

 Цагаан идээний соёл

 Тараг бүрэхэд хөрөнгө хамгаас чухаг. Хөрөнгө гэдэг нь шинэ таргийг цэвэр сайхан бөс уутанд шүүгээд шар сүүг нь гадагшлуулж, улмаар хатааж хадгалдаг. Хөрөнгийн тухай нэгэн хошин хууч ярианд тараг бүрж мэддэггүй нэг газрынхан хөрөнгө олж авахын тулд нэг их бавгар сахалтай ноёноо явуулаад, тарагтай газрын айлд очуулж, тараг идэхдээ аягаа долоох нэрийдлээр сахалдаа бараг нэг жижиг тагш тараг наалдуулж аваад ирснийг явуулсан улс нь шувтарч угааж аваад хөрөнгө болгон бүрсэн гэдэг билээ. Дөрвөдчүүдийн дунд дэлгэрсэн өөр нэгэн домог ёсоор “их эрт урьд цагт юм гэнэ. Халх нутагт нэгэн урт цагаан сахалтай өвгөн байж гэнэ. Тэр өвгөн Дөрвөдөд элгэн тараг гэж нэг тийм зөөлөн сайхан амттай цагаан зүйл байдаг гэнэ гэж сонсоод түүнийг амталж үзэхээр тэр нутагт очиж, нэгэн айлд бууж гэнэ. Тэр айлын эзэгтэй өвгөнд элгэн тараг аягалж өгчээ. Өвгөн ч тараг ууж, сайхан амттайг нь магтаж, аягаа долоохдоо сахалд нь тарагнаас жаахан наалдан үлдэж гэнэ. Түүнийг нутагтаа авчирч тараг бүрэх хөрөнгө болгожээ. Энэ цагаас хойш Халхад тараг бүрдэг болж, Дөрвөдөд тараг бүрэхээ больжээ. Яагаад гэвэл, цагаан сахалт өвгөн таргийн хөрөнгийг сахалдаа наагаад явчихсан учраас тараг нь бүрэлдэхээ больсон юм гэнэ”. “Тараг нь исэлддэггүй Цорос, тар нь нийлдэггүй Цорос” гэсэн үг ч байдаг. Мөн “тараг нь бүрэлддэггүй дөрвөд, тар нь ивэлдэггүй дөрвөд” ч гэдэг байна. Энэ нь хэдүйвээр хошин хууч яриа ч гэсэн эрт цагийн “технологийн хулгай” гэмээр хэрэг явдал болжээ.

 Идээ ундааны соёл 19

Цагаан идээний соёл

“Эдийн дээж ариун цагаан хадаг, идээний дээж элгэн цагаан тараг” гэсэн нэгэн цэцэн хэллэг энэ идээний эрхэмлэг хүндлэлийг илтгэнэ. Элгэн тарагны дээжийг бурхан шүтээндээ өргөдөг нь эрт цагт Бурхан багш (Будда) хаан эцэг Ариун Идээт хааны ордныг орхиж, гэрээс гараад, Ниранжана мөрний хөвөөнд хатуужил эдэлж зургаан жил болоод хатсан борви, борц шиг болсон цагт тариачны охин Лэгжиймаа мянган улаан үнээний сүүг бүрж охилсон элгэн тараг өгч, лагшинг нь шимжүүлэн тэнхрүүлэн босгосон түүхтэй учраас түүнийг дурсан бэлгэдэж, бурхан шүтээндээ өргөдөг ажээ. Үүнтэй ижил төстэй цагаан сарын үүслийн тухай домог буй.

 Идээ ундааны соёл 20

 Цагаан идээний соёл

 Цагаан сарын шинийн нэгний эрхэм утга бэлгэдэл болох цагаан идээний бэлгэдлийн тухай нэгэн домог байдгийг сийрүүлбэл:

“Эрт дээр цагт нэгэн нутагт нэг хар /улаан/ үнээтэй ядуу хүүхэн байдаг байжээ. Тэндхийн гацаанд ганц ламтай нэгэн сүм байв. Ядуу хүүхэн ганц хар үнээнийхээ сүүгээр өдрийн өл залгадаг гэнэ. Урагдан салбарсан ногоон дээлнээс өөр өмсөж зүүх хувцасгүй учир нутгийнхан нь тэр хүүхнийг “Ногоон дээлт” гэдэг байв. Хар үнээнийх нь сүү өтгөн арвин болохлоор тэр хавийн айл бүрд хүрдэг боловч ганц ламынд хүрдэггүй байжээ. Ганц лам ч сүү авдаггүй, ядуу хүүхэн ч өөрийн хувь заяанд гомдож, лам хүнд өглөг өгч буян хийх хувьгүй хүн гэж биеэ зүхдэг байжээ. Нэгэн өдөр тэр ганц лам нутгийнхаа ойролцоох хадат ууланд нямба дияан хийхээр явж олон сар агуйд ном бясалган хүн амьтны бараа харалгүй удаан гэгч алга болоход гацааныхан гайхаж ламын байдаг агуйд очиж үзвэл өвчин зовлонд нэрвэгдсэн, хувцас хунар нь урагдаж, өвдөг тохой нь ил гарч үхлүүт болчихсон байж байв. Улс амьтан ламыг асарч овоо нааштай болгожээ. Ногоон дээлтэй хүүхэн ч ламд өглөг өгье гэж шийдэн, үнээгээ сааж, сүүгээр нь тараг бүрж, сүүтэй тутарга, үзэм шар тостой будаа хийцлээд агуйд очив. Гэтэл хөөрхий лам ядуу хүүхний барааг харах төдий болоод таалал төгсчээ. Хүүхэн гашуудан гансравч, лам ямар босох биш гэж бодон, уйлж уймралгүй гараад явж байснаа “нэгэнт л би энэ идээг ламд өглөг болгон бэлдснээс хойш орхиод явъя гэж бодоод буцаж агуйд нь очиж ламыг босгон завилуулж суулгаад идээ будаагаараа бүхүй биеийг нь битүү шавж, зай завсаргүй бүрхчихээд яваад өгөв. Ламын таалал төгссөнийг улс амьтан мэдээд хөдөөлүүлэх санаатай очтол лам хэдүйн амь ороод босоод ирэхлээр бүгдээрээ айж сочин бөөн шуугиан болов. Лам болсон учир явдлыг нэгд нэгэнгүй тоочин ярихад хүн амьтан нөгөөх ногоон дээлтэй хүүхнийг чөтгөр шулмас нь юм байх гэж боджээ. Харин тэр ядуу хүүхэн чөтгөр шулмас биш Балданлхам бурхан байсан учрыг лам айлджээ. Маргааш өглөө нь эртлэн лам хүүхэн хоёр дахин уулзаж золгосноор үдэш нь битүүрч маргааш нь золгож, шөнөжин Лхам хурдаг болсон юм гэдэг. Лхам бурхан энгийн олны нүдэнд ядуу дорой ядарч зүдэрсэн боловч сайхан сэтгэлтэй, тусч хүүхэн болж харагджээ. Харин ламын нүдэнд болохоор ногоон дээлтэй, догшин дүртэй Цог төгөлдөр охин тэнгэр болж харагдсан юм байж. Цагаан сараар айл өрхөд амар жаргалыг, хүн бүрд нэгэн насыг авчирдаг хонгор шар луус хөлгөлөсөн, хурын үүл мэт хөх өнгөт Лхам бурханыг өвлийн Лхам /Гүнжинлхамо/ гэдэг [Дулам С. Цагаан сарын бэлгэдэл. УБ.8 1992, 49-51].

  С. Дулам – хэл шинжлэлийн ухааны доктор, профессор.

KEY SKILLS - Харилцааны ур чадварын сургалт
KEY SKILLS - Харилцааны ур чадварын сургалт
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​