Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал үүр цайтал хуралдлаа. Улмаар хуралд оролдцсон гишүүдийн 50.4 хувийн саналаар УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын хороог удирдахаар болсон байна. Харин МАН-ын Удирдах зөвлөлөөс нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшүүлсэн хотын дарга С.Батболд гишүүдээсээ 49, 6 хувийн санал авчээ.
Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал нь 369 гишүүнтэй байхаар өргөтгөж баталсан байсан бөгөөд 339 нь санал хураалтад оролцож, 331 хүчинтэй санал тоологдсон байна. Эдгээр төлөөлөгчдийн 80 нь квотоор орж иржээ.
МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Нийслэлийн Засаг дарга намын дарга байх ёстой, ингэж байж сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн. Тиймээс Удирдах зөвлөлийн хурлаас С.Батболдын нэрийг дэвшүүлсэн юм. Харин Д.Сумъяабазарыг заалнаас нэр дэвшүүлсэн ч ийнхүү ялалт байгуулж, Нийслэлийн МАН-ын хороог удирдахаар болов.