fbpx “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээгээр 2,5 тэрбум төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн борлуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 18 секунд

“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээгээр 2,5 тэрбум төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн борлуулжээ

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын уламжлалт “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг Эрүүл хүнс- Эрүүл Монгол хүн уриан дор 13 дахь удаагаа амжилттай зохион байгуулж хаалтын ажиллагаа болж, үр дүнгээ танилцууллаа.

Хаалтын ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, тус яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаны хүмүүс оролцсон. ХХААХҮЯ-ны ТНБД Д.Энхбат: “Намрын ногоон өдрүүд-2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийт 2.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 2.4 дахин өссөн үзүүлэлт юм. Дотоодын хүнс үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэн, сав, баглаа боодол сайжран, бүтээгдэхүүний чанар дээшилж, хамрах хүрээ өргөжсөн болохыг онцоллоо.   

Арга хэмжээний хаалтын үеэр "Эрүүл хүнс” үзэсгэлэн худалдаанд оролцогч 180 гаруй аж ахуйн нэгжээс хүнсний экспорт, хүнсний импортын, хүүхдэд зориулсан, орон нутгийн шилдэг бүтээгдэхүүн гэсэн таван төрлөөр шилдгийг шалгаруулж, урамшуулсан юм. Үүнд,

  • Хүүхдэд зориулав хүнсний шилдэг бүтээгдэхүүн: Мон сүү ХХК-Хүүхдийн сүү, илчлэг ээдэм бүтээгдэхүүн

Хүүхдийн эрүүл мэндийг дэмжсэн хийгээд хэрэглээнд нийцсэн байдал, үйлдвэрлэл, борлуулалтын тоо хэмжээ, бүтээгдэхүүн сав, баглаа боодол, хаяг шошго зэргийг харгалзан үзсэн болно.

  • Шинэ нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүн: Талх чихэр ХК-ийн Онцгой бүхэл үрийн Атар талх

Тухайн жилдээ зах зээлд шинээр нэвтэрсэн, шим тэжээллэг байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр тодруулжээ.

  • Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн: Хөвсгөл аймгийн Шинэ амттан ХХК-ийн Сувд брэнд

Орон нутгийн түүхий эдийг ашигласан байх, ажлын байр бий болгосон зэргийг харгалзан шилдгээр шалгаруулсан байна.

  • Хүнсний импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн: АПУ Дэйри ХХК-ийн Сайн брэнд йогурт бүтээгдэхүүн

Импортыг орлосон үнийн дүн, түүний өөрчлөлт, тохирлын гэрчилгээ зэргийг гол шалгуур болгон сонгосон байна.

  • Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн: Живэртийн оргил ХХК-ийн Чацарганы тос

Экспортолсон бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнийн дүн, стандарт, баталгаажуулалт зэргийг харгалзан, шилдэг бүтээгдэхүүнээр шалгаруулжээ.

Мөн “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд оролцогч 250 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж, орон нутгийн төлөөллөөс хамгийн сайн зохион байгуулалттай оролцсон аймаг, сум, дүүрэг, төсөл, олон улсын байгууллагыг тус тус шалгаруулж, шилдэг ногоочин, жимсчин, хоршоо, аж ахуйн нэгжийг тус тус тодрууллаа. Тус үзэсгэлэн худалдаанд нийслэлийн зургаан дүүрэг, 12 аймгийн 21 сумын төмс, хүнсний ногоо тариалагч, жимс жимсгэнэ, гоёл чимэглэлийн мод бутны үржүүлэгч найман аж ахуйн нэгж, гурван төсөл, 11 хоршооны 240 гаруй иргэд нийт 40 гаруй нэр төрлийн 860 тонн төмс, хүнсний ногоо, найман нэр төрлийн байгалийн жимс, жимсгэнэ, 60 гаруй нэр төрлийн эмийн ургамал, 10 гаруй төрлийн гоёл чимэглэлийн мод, бут, 14 төрлийн тасалгааны цэцэг зэрэг бүтээгдэхүүнээр оролцож, 981 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Ингээд шилдгүүдтэй танилцъя.

  • Зохион байгуулалт сайтай оролцсон аймаг: Сэлэнгэ аймаг

Аймгийнхаа есөн сумын 80 гаруй ногоочдыг оролцуулж, 420 тонн төмс, 590 тонн хүнсний ногоо, 2,3 тонн зөгийн бал, 7500 шил даршилсан ногоо, 1000 ширхэг жимс жимсгэний суулгац нийт 620 сая төгрөгийн борлуулалт хийсэн амжилтаараа Сэлэнгэ аймгийг зохион байгуулалт сайтай аймгаар шалгаруулж, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

  • Зохион байгуулалт сайтай оролцсон сум: Сэлэнгэ аймгийн Шаамар сум, Дархан-Уул аймгийн Орхон сум

Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас “Алтан намар 2018” үзэсгэлэн худалдаанд 50 гаруй ногоочин оролцож, 280 тонн төмс, 436 тонн хүнсний ногоо, 1,6 тонн зөгийн бал, 4600 шил даршилсан ногоо нийт 420 сая төгрөгийн борлуулалт хийсэн амжилтаар зохион байгуулалт сайтай сумаар тодорлоо. Мөн Дархан-Уул аймгийн Орхон сумыг таван аж ахуйн нэгж, хоршоо нийлсэн 13 ногоочныг үзэсгэлэн худалдаанд оролцуулж, “Орхон кластер” төслийг амжилттай хэрэгжүүлснийг үнэлэн шилдэг сумаар нэрлэсэн юм.

  • Зохион байгуулалт сайтай оролцсон байгууллага: “Глобал коммунитис” ОУБ, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв

“Та сүүгээ уусан уу?” сэдэвт хэлэлцүүлэг, “Ногоон хүнс-эрүүл амьдрал” өдөрлөгийг амжилттай сайн зохицуулж, ногоочдын бүлгийг удирдан, хүнсний ногооны ач тусын талаар танин мэдэхүйн мэдээ мэдээлэл хүргэдэг “Глобал коммунитис” ОУБ, хүнс, газар тариалангийн салбарт судалгаа, туршилт явуулж, аж ахуйн нэгж, иргэдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан "Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв"-ийг тус тус зохион байгуулалт сайтай байгууллагаар шалгаруулав.

  • Шинэ сортын ногоо нутагшуулж тариалсан ногоочин: Дархан-Уул аймгийн ногоочин Ч.Одгэрэл, Налайх дүүргийн иргэн Л.Тодгэрэл, Хэнтий аймгийн Мөрөн сумын ногоочин Ч.Эрдэнэсувд

Ч.Одгэрэл нь 15 нэр төрлийн хүнсний ногоо тарьж, 5 тонн хүнсний ногоо борлуулсан Л.Тодгэрэл нь 14 төрлийн төмс, хүнсний ногоо тарьж, 800 кг хүнсний ногоог шинээр болон хатааж иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлсэн, Ч.Эрдэнэсувд нь хоёр сортын 500 сүлжээ сармис худалдсан амжилтыг үнэлэн, шилдгээр шалгаруулж, урамшууллаа.

  • Хамгийн олон нэр төрлийн ногоо тарьж, сурталчилсан ногоочин: Дархан-Уул аймгийн иргэн Б.Баттулга, Сэлэнгэ аймгийн иргэн Т.Саранцэцэг, Хан-Уул дүүргийн иргэн Ц.Бямбасүрэн

Б.Баттулга нь 21 нэр төрлийн төмс, хүнсний ногоо тарьж, 3,2 тонныг борлуулсан, Т.Саранцэцэг 18 нэр төрлийн хүнсний ногоо тарьж, 7 тонн хүнсний ногоо, 400 шил нөөшилсөн бүтээгдэхүүн худалдсан, Ц.Бямбасүрэн нь 4,2 тонн хүнсний ногоо борлуулсан амжилтаараа хамгийн олон нэр төрлийн ногоо тарьж, ургуулсан ногоочноор тус тус шалгарсан юм.

  • Эрүүл төмс борлуулсан ногоочин: Сэлэнгэ аймгийн иргэн Ш.Цогжавхлан, Хан-Уул дүүргийн иргэн Ш.Гэрлээ

Ш.Цогжавхлан нь гала сортын 7 тонн төмс, Ш.Гэрлээ нь гала болон санте сортын 8 тонн төмс тус тус борлуулсан үзүүлэлтээр эрүүл төмс борлуулсан ногоочноор тодорлоо.

  • Шинэ нэр төрлийн жимс жимсгэнэ тарьж ургуулсан жимсчин: Өмнөговь аймгийн иргэн С.Батбаяр, Ховд аймгийн иргэн Ц.Идэрсайхан

С.Батбаяр нь 0,25 га талбайд лооль тариалж, жил бүр 5-6 тонн улаан лооль хураан авч, энэ жилийн үзэсгэлэн худалдаанд 600 кг-ийг борлуулсан, Ц.Идэрсайхан нь 10 тонн астрахан сортын тарвас худалдсаныг урамшуулж, шинэ төрлийн жимс жимсгэнэ тарьж ургуулсан жимсчнээр нэрлэв.

  • Эмийн ургамал, суулгац, байгалийн жимс: Төв аймгийн иргэн О.Цэцэгээ, Завхан аймгийн иргэн Ж.Сосорбарам, Өвөрхангай аймгийн иргэн З.Дамшигбазар

О.Цэцэгээ нь байгалийн гаралтай 20 гаруй нэр төрлийн жимс жимсгэнэ, чимэглэлийн бут сөөг, байгалийн ховордсон ба нэн ховордсон эмийн ургамал нутагшуулсан, Ж.Сосорбарам 3,5 тонн байгалийн жимс жимсгэнэ борлуулсан, З.Дамшигбазар астрахан сортын 3,2 тонн тарвас борлуулсан амжилтаараа тус тус шилдэг жимсчнээр тодорлоо.

  • Шилдэг хоршоо: Ховд аймгийн “Арван улиас хоршоо”, Дархан-Уул аймгийн “Мөнх дэлгэрэх үр” хоршоо, тус аймгийн “Баялаг баян уул” хоршоо

“Арван улиас хоршоо” нь 7 тонн тарвас, 3 тонн амтат гуа, 600 кг улаан лооль, “Мөнх дэлгэрэх үр” нь 6 төрлийн 600 шил даршилсан ногоо, 400 кг зөгийн бал, “Баялаг баян уул” нь 1 тонн зөгийн бал, 170 кг балны хаалт борлуулсан үзүүлэлтээрээ шилдэг хоршоогоор шалгарсан юм.

Шилдэг аж ахуйн нэгж: Төв аймгийн Миш маш ХХК, Дорнод аймгийн Халх голын хишиг ХХК

Миш маш ХХК нь 10 га ил талбай, 7200 м2 талбайд 12 нэр төрлийн хүнсний ногоо тарьж, 1,2 тонн хүнсний ногоо, найман нэр төрлийн 600 шил нөөшилсөн бүтээгдэхүүн, Халх голын хишиг ХХК нь энэ жил 2,8 тонн зөгийн бал хураан авч, 280 кг-ийг үзэсгэлэн худалдааны үеэр борлуулсан амжилтаараа тус тус шилдэг аж ахуйн нэгжээр тодорлоо.

  • Зохион байгуулалт сайтай оролцсон төсөл: Монгол ногоо төсөл: Гудамжаараа баг, СХД-ийн 14 өрхийн “Бумбат баялаг-Жишиг гудамж” төсөл

 Үзэсгэлэн худалдааны үеэр болсон өдөрлөгүүдийг зохион байгуулахад туслалцаа үзүүлж, баг, хамт олны ажиллагаа сайн байсныг урамшуулан зохион байгуулалт сайтай төслөөр шалгаруулсан юм.

Ийнхүү нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Мах, сүүний анхдугаар аяны үр шим”, “Хэрэглэгч танаа”, “Алтан намар-амтат талх”, “Ногоон хүнс-эрүүл амьдрал”, “Хүүхдэд зориулав” гэсэн нэрэмжит өдөрлөгүүд, хэлэлцүүлэгүүд, Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг үйлдвэртэй танилцуулах арга хэмжээг тус тус зохион байгуулснаараа онцлог байлаа.

“Намрын ногоон өдрүүд-2018” үзэсгэлэн худалдааг хамтран зохион байгуулсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт” төсөл, АНУ-ын Хөгжлийн агентлаг, Глобал коммунитис олон улсын байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Монгол ногоо” төсөл, Монголын хүнсчдийн холбооны хамт олонд болон үзэсгэлэн худалдаанд оролцсон үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчид, ногоочдод талархал илэрхийлье.

 

Эх сурвалж: ХХААХҮЯам

“Хөдөлмөрийн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалт амжилттай боллоо
“Хөдөлмөрийн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалт амжилттай боллоо
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​