fbpx ХХААХҮ-ИЙН САЛБАРЫН ЗОРИЛТОТ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ХӨГЖЛИЙН БАНК ДЭМЖИЖ АЖИЛЛАНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 43 секунд

ХХААХҮ-ИЙН САЛБАРЫН ЗОРИЛТОТ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ХӨГЖЛИЙН БАНК ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

ХХААХҮ-ийн салбарын зорилтот төсөл хөтөлбөрүүдийг Хөгжлийн банк дэмжиж ажиллана

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, яамныхаа газар хэлтсийн дарга нарын хамт  Монгол улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Төслийн хөгжил хариуцсан зөвлөх Д.Бадарч, Тэргүүн дэд захирал Ч.Энхбат, ДБМ-ын Лизингийн компаний гүйцэтгэх захирал О.Гэрэлмаа нарыг хүлээн авч уулзлаа.

 

 

Уулзалтын эхэнд Сайд Б.Батзориг Хөгжлийн банкны удирдлагуудад Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Эдийн засгийг тогтворжуулан, сэргээх зорилготой ХХААХҮ-ийн салбарын тэргүүн ээлжид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг танилцуулсан юм.

Үүнд:

  • Хот суурин газрыг түшиглэн өвөл зуны хүлэмжийн цогцолбор, аж ахуйг хөгжүүлье. Ингэснээр хүнсний ногооны импортыг бууруулж, дотооддоо хүнсний нарийн ногоо, жимс үйлдвэрлэж, ажлын байр нэмэгдэх нөхцөл бүрдэх юм.
  • Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, борлуулалтын цогцолбор төв байгуулах төсөл. Энэ хүрээнд төмс, хүнсний ногоог хадгалах, борлуулах цогцолбор төв болон зоорь, агуулах баригдаж, дотоодынхоо  зах зээлийг төмс хүнсний ногоогоор 100 хувь хангах нөхцөл бүрдэх юм.
  • Махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих, технологийн шинэчлэл хийх төсөл. Энэ хүрээнд цогцолбор байгууламж,  махны үйлдвэр шинээр баригдаж, технологийн шинэчлэл хийгдэж  мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргах боломж бүрдэнэ.
  • Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк төсөл. Үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцийн асуудлыг төр хариуцана.  Энэ хүрээнд жилд 8,3 сая ширхэг арьс шир боловсруулах, 22 мянган тонн ноос ноолуур угаах хүчин чадалтай үйлдвэрүүд баригдана.
  • Экспортын баримжаатай хөдөө аж ахуйн хөгжил, үйлдвэржилт, ажилсаг Монгол” санаачилга хөтөлбөр. Энэ хүрээнд нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, орон нутагт үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр болон малчдын орлого  нэмэгдэнэ.
  • Монгол Ноолуур хөтөлбөр. Энэ хүрээнд ноолууран түүхий эдийг бүрэн боловсруулж,  нэмүү өртөг шингээн дэлхийн зах зээлд өндөр үнээр худалдаалах нөхцөлийг бүрдүүлэх юм.

ХХААХҮ-ийн салбарын тэргүүн зорилт болох дээрх төсөл хөтөлбөрүүдийг Монгол улсын Хөгжлийн банкны дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд үр дүнтэй хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа салбарын сайд Б.Батзориг илэрхийлсэн.  

Өнгөрсөн 4 жилд Монгол улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр ХХААХҮ-ийн салбарт 1600-гаад аж ахуй нэгж, иргэдэд нийтдээ 820-иод тэр бум төгрөгийн зээл олгожээ. ХХААХҮ-ийн яам , МУ-ын Хөгжлийн банктай хамтран ажлын хэсэг байгуулан, зээлийн эргэн төлөлт, зориулалт, ашиглалтын талаарх нэгдсэн мэдээллийг эцсийн байдлаар гаргаж, танилцуулахыг  Сайд үүрэг болгосон.  Цаашид  Хөгжлийн банкны зүгээс тайлан мэдээг яаманд хүргүүлж, харилцан мэдээлэл солилцож байхаар талууд тохиролцсон юм.

ХХААХҮ-ийн яамны үйл ажиллагааны стратегийн хувьд Хөгжлийн банкны зорилготой нийцэж байна гэдгийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр онцоллоо. Эхний ээлжид Монгол брэндийг бий болгосон, экспортыг дэмжих төсөл, хөтөлбөрийг Хөгжлийн банкны зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

Хөгжлийн банк нь уламжлалт зээлээс гадна Засгийн газрын тогтоолоор Хөгжлийн банкны лизингийн компанийг байгуулсан. Энэ хүрээнд Хөдөө аж ахуйн салбарын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр ОХУ-тай байгуулсан гэрээний дагуу тоног төхөөрөмж оруулж ирсэн. Цаашдаа Монгол улстай хөрөнгө оруулалт,  худалдааны хамтын ажиллагаатай улсууд болон манай улсад техник технологи  нийлүүлдэг улс орнуудын гол гол бодлогын банкнуудтай холбоо тогтоох ажлыг хийж байна хэмээн  Хөгжлийн банкнаас мэдээллээ.  Ингэснээр  ХХААХҮ-ийн салбарт техник технологийн орчин үеийн шийдэл бүхий шинэчлэл хийгдэх боломж бүрдэнэ хэмээн гүйцэтгэх захирал Б.Батбаяр ярилаа.

Мөн Хөгжлийн банк нь Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн байгуулсан. 2018 оноос үйл ажиллагаагаа жигдрүүлэх уг компани нь Монгол улсын томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтын сангуудыг мэргэжлийн түвшинд байгуулж, удирдах зорилготой. Хамгийн гол нь  зөвхөн зээлээр хэрэгжих  бололцоогүй урт хугацаанд үр өгөөжөө өгөх төсөл хөтөлбөрүүдийг хөрөнгө оруулалтын сангаар хэрэгжүүлэх бололцоог бий болгожээ. Ингэснээр ХХААХҮ-ийн салбарын урт хугацааны төсөл хөтөлбөрүүдийг хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан дэмжиж ажиллах боломжтой юм байна.  

Хөгжлийн банкны зүгээс төсөл ТЭЗҮ-тэй, эдийн засгийн үр өгөөжтэй, байгаль орчны нарийвчилсан ерөнхий үнэлгээ хийгдсэн, тусгай зөвшөөрөл олгогдсон, барьцаа баталгаатай байх гэсэн үндсэн шаардлага тавьдаг. Үүнийг үйл ажиллагаандаа анхаарч ажиллахыг салбар яамнаас хүслээ. Цаашид Монгол улсын эдийн засгийн чухал хөшүүрэг болсон ХХААХҮ-ийн салбарын зорилтод төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх тал дээр хамтарч ажиллах бүрэн боломжтой гэдгээ Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр илэрхийлсэн юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Монголоос Лондон хүртэл тэмээн жингээр аялаж буй Байгальмаагийн аялал амжилттай үргэлжилж байна
Монголоос Лондон хүртэл тэмээн жингээр аялаж буй Байгальмаагийн аялал амжилттай үргэлжилж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​