fbpx "Галзуурсан" үнийг төрөөс барих цаг болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 20 секунд

“Галзуурсан“ үнийг төрөөс барих цаг болжээ

Монгол Улс 1991 оноос нөгөө их муулдаг, нэрийг нь дурсахаас цэрвэдэг байсан капиталист нийгэмдээ гулсаж орсон. Капитал гэдэг нь мөнгө хүүлнэ гэсэн үг. Бүх юмыг үнэлсэн, зээл санхүү нь хүүтэй байна гэсэн утга. Хүн бүр эрх чөлөөгөө эдэлж, өөр өөрийнхөөрөө амьдарч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, арилжаа наймаа хийж амьжиргаагаа өөд татах боломжтой. Үүнийг зарим хүн дураараа дургих нийгэм хэмээн ойлгосон нь бий. Тэнгэрийн дор төрсөн л бол төрийн ёсонд захирагдах нь хууль.

Чөлөөт амьжиргааны анхны хэлбэр нь наймаа арилжаа байсан. Хүмүүс хэрэглээнээс илүү гарсан бүтээгдэхүүнээ худалдаж тохирсон ашиг олж амьдралдаа нэмэр болгож байв. Наймаа үргэлжлэх явцад зарж борлуулах аргад хүмүүс багагүй суралцахын зэрэгцээ илүү боломж бололцоог эрэн хайж байхад өмч хувьчлал болж их тус хүргэсэн. Нөгөөтэйгүүр улсын хөрөнгийг бүх ард түмэндээ жигд тэнцүү хувааж хүртээгээгүй явдал өмчийн ялгаа гарах үндэс суурь болсон юм. Капиталист гэдэг үгийг “зах зээлийн эдийн засагтай”-гаар орлуулж тунхагласан учраас чөлөөтэй сайхан нийгэмтэй золголоо гэж баярласан. Яг үүнтэй зэрэгцэн “Зах зээлийн үнэ чөлөөтэй байна “ гэдэг лоозон гарч ирснээр нэг хэсэг нь хагартлаа баяжиж нөгөө хэсэг нь төрийн ажил гэж гүйсээр үгүйртлээ нүцгэрсэн энэ их ялгааг бий болгоод зогсоогүй, улмаар ард түмний өнөөгийн ядарсан амьдралыг бий болгох үндэс болжээ. Өмч хувьчлал явагдсан нь үнийн өсөлтөд бүр ч нэмэр хандив болж, арга зальтай, арын хаалгатай нь улсын хөрөнгөөс ахиухан хувь хүртэж хөрөнгөтэй болсноор бусдад байхгүйг далимдуулж үнийг аманд орсноороо хэлж, дэвэргэж, монополь эрх гэгчийг бий болгосоор байсан нь эдүгээгийн галзуурсан үнийг тогтооход хүргэсэн юм. Ингэж үнэ задгайрч, үнийг дээшээ жолоо цулбуургүй оргилуулах дадалд монгол наймаачид гаршиж эхэлж, түүнээс хойш бараг 30 жил өнгөрч. Үнийн энэ хяналт, хязгааргүй шуурга ард түмний амьдралд хүндээр тусаад зогсохгүй сүүлийн үед бүр сүйрэлд оруулах хэмжээнд хүрлээ. Түүхээс харж байхад дайн байлдаан, далайн шуурга, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт мэт аюулт гамшгийн үед л улс оронд эдийн засгийн хүнд байдал үүсдэг аж. Энэ хугацаанд үнэ ингэж галзууртлаа өссөн мөртөө ард түмний цалин пүнлүү, тэтгэвэр тэтгэмж, хамгийн доод хэмжээндээ байсаар байгаа нь хамгийн осолтой. Ард түмэн ч үнийн өсөлттэй уялдуулан цалингаа нэмүүлэх тухай олигтой дуугарсангүй, тэмцсэнгүй, үнийн өсөлтийг тогтоон барих талаар бол бүр юу ч хэлсэнгүй явсаар нэг л мэдэхэд галзуурсан үнэнд байдгаа барж туйлдахын ирмэг дээр ирсэн байна. Ард түмэн дэндүү даруу байсаар одоо бүр дорой ард түмэн болж, дуугарахгүй бол төр засаг санахгүй, санасан ч хөдөлдөггүй тийм шүтэлцээ байдгийг бид бүгдээрээ одоо ойлгож байна. Ер нь аливаа нэгэн юм тэмцэл эсэргүүцэлтэй тулгарахгүй л бол улам даварч ахисаар эцэс сүүлдээ эргэн тойрныхоо юм болгоныг мартах хүртлээ хол тасардаг. Баячуудын тансаг амьдрал, үнийн галзуурал хоёр одоо яг л ийм хэмжээнд хүрсэн байна. Энэ байдал Монголын ард түмэн, Монгол Улсыг үгүйрүүлэн хоосруулж улмаар цаашдаа оршин тогтнох эсэхийг шийдэх болох нь ээ.

Ард түмнийхээ амьдралыг сайн сайхан байлгахын тулд юуны өмнө хоол хүнсний үнийг хямд байлгадаг дэлхий нийтийн зарчим байна. Олон зуун дамжин дайн дажин, өлсгөлөн гуйлгачлал, байгалийн гамшиг, үхэл хагацлын аюулд нэрвэгдэж зовлон үзсэн том том орнуудын хувьд улс орноо хямруулахгүй байх хамгийн шилдэг арга бол хүнс хоолоо хямдхан байлгаж ард түмнээ өлсгөхгүй байх явдал гэж үздэг байна. Тэгвэл манайд яг үүний эсрэг байна. Хүнс, бараа хоёрын үнэ адил тэнцүү байгаад зогсохгүй , харин ч бие биеэ хөөргөдөж, дээшээ уралдсаар байна. Энд төрийн зохицуулалт алга. Монгол хүн монголчуудаа ингэж туйлдуулж байгаа нь ёстой түүхэндээ сонсоогүй гайхширал мөн. Ер нь наймааны энэ улайрсан сэтгэлгээг өөрчилж, улсаа, ард түмнээ бодох, энэрэх сэтгэлийг төрөөс хүчээр бий болгох хэрэгтэй. Сүүлийн 30-аад жилд ард түмний өмч хөрөнгийн ялгаа дэндүү их болж баян нь дэндүү хол тасарч, ядуу нь газрын мухарт хаягдаж ядуу хоосны ялгаагаараа дэлхийд гайхагддаг Энэтхэг улсаас бараг давсан гэлтэй. Улсыг баячууд авч явдаг гэдэг ч бүх нийтээрээ жигд хөрөнгөжих нь түүнээс ч илүү хөгжлийг авчрах байсан. Зарим эдийн засагч, эрдэмтэн, удирдагч чөлөөт нийгэмд үнийг хязгаарлан барих боломжгүй мэтээр тунхаглаж байгаа нь өөрсдөө хөрөнгө, наймааны эх үүсвэртэй учраас тэгж байгаа нь ойлгомжтой. Төрөөс зохицуулж болдоггүй юм гэж огтоос байхгүй. Үнийг хязгаарлах, буулгах, хуульчлан тогтоох битгий хэл хэрэгцээ гарсан үед онцгой байдал ч тогтоож болно. Энэ бол ард түмнээ аюул, хямралаас аврахын тулд төрөөс хийж байгаа хамгаалалт мөн. Гэтэл төр үнийн улайрлыг зогсоох, ард түмнээ аврах талаар юу ч хийсэнгүй, өдий хүрлээ. Үнийг дураар нь тавих энэ тунхаглал үнийг хөөргөдөх далд шалтгаан болсоор ирсэн. Наймаа буюу бизнес нь олон зуун жилд боловсорч ирсэн зарчимтай, үйлчилгээний том соёл юм. Үнэ чөлөөтэй байна гэдэг нь хүмүүсийн хэрэгцээ, эдийн засгийн бололцоог харгалзан тэр байдалд тохирсон үнэлгээ хийж үйлдвэрлэл явуулсан зардал, өртгөө шингээгээд, дээр нь олох ашгаа тооцоод худалдах үнийг бие хүн өөрөө тогтоохыг хэлнэ. Бас хүмүүсийн худалдан авах байдлаас болж үнэ бага зэрэг өсөж бууж байх гэсэн үг. Манайхан түүнийг үнийг зөвхөн дээш нь хязгааргүй өсгөх зарчим гээд ойлгочихож. Эдийн засгийн хэт хараат байдал манай үнэд нөлөөлсөөр байх нь мэдээж. Бараг бүх барааг гаднаас оруулж ирдэг, өөрийн үйлдвэрийн хүнс, бараа ховор учраас үнэ буулгахад хүндрэл их.

Мөн Монголын наймааны том баячууд гадаадынхны дэмжлэгтэйгээр үнэ буулгахад сөрөг хүч болон зогсох нь мэдээж. Гэхдээ үүнийг Монголын төр хийх л ёстой. Гадаадаас импортлох ногоо, бүтээгдэхүүний хэмжээг багасгаж дотоодын ногоогоор хангах тухай телевизээр яримагц маргааш нь 2500 төгрөгний үнэтэй манжин 7500 төгрөг болж өсөхийг ард түмэн дуу алдан үзлээ. Энэ үнэ өссөн ганцхан жишээ нь. Үнэхээр наймаанд байж боломгүй, сэтгэлд бууж санаанд багтамгүй өсөлт. Яг энэ өдрөөс угаасаа ч авах аргагүй үнэтэй байсан малын мах, сүү, тос бүр ч авах аргагүй болж өслөө. Үнэ чөлөөтэй гэдэг нь байнга нэмж, хэмжээ хязгааргүй өсгө гэсэн үг биш байх. Хэрэгцээтэйгээ уялдаад, хэрэглэгчийнхээ чадал чансааг дагаад уян хатан байна гэсэн үг байж таарна.. Ер нь өндөр хөгжилтэй орнуудад үнэ олон арван жилээр тогтвортой байдгийг зөндөө уншиж, үзэж харж, сонссоор байна. Юм юм үзсэн том орнуудад үнэ өсгөх шаардлага ч гардаггүй, сонирхол ч үгүй юм билээ. Зах зээлийн эхэн үед цөөн хүмүүс үгсэн нэгдэж хааяа нэг үнэ нэмдэг байсан бол сүүлийн үед бүр дээрээс, нэгдсэн журмаар зохион байгуулалтад оруулаад өдөр өдрөөр үнийг нэмэх боллоо. Энэ нь бол ард түмний амьдралд аюул учруулах үйлдэл.

Иймээс нэг талаар импортын барааны хэмжээг илт багасгах, нөгөө талаар үнэд төрөөс хатуу хяналт тогтоох замаар ард түмний амьжиргаа, амьдралыг өөд татах цаг болжээ. Ард түмний амьдрал болсон юмны үнийг ялангуяа эхний ээлжинд хоол хүнсний үнийг хязгаарлах, буулгах, хяналт тогтоох явдал Монголын төр засгийн гарцаагүй хийх ажил болсон байна. Наймаачдын эсэргүүцэл байх нь ойлгомжтой. Төр хүчтэй, хэнээс ч хараат бус байж ард түмнийхээ төлөө, хийх гэснээ л хийх ёстой. Төр төмөр нүүртэй бас төмөр нударгатай байх цаг болсон.

Д.Рагчаа

СОЛОНГОСТ АЖИЛЛАЖ БАЙГАА МОНГОЛЧУУДЫН БОДИТ ҮНЭН
СОЛОНГОСТ АЖИЛЛАЖ БАЙГАА МОНГОЛЧУУДЫН БОДИТ ҮНЭН
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​