fbpx Цагийн менежмент ба Стресс
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 8 секунд

Цагийн менежмент ба Стресс

Танд хоногийн 24 цаг хангалтгүй юм шиг санагддаг уу? Хэрвээ та “хангалтгүй” гэж бодож байвал таны цаг ашиглалтанд өгөх бидний үнэлгээ “МУУ”

“Завгүй" гэдэг нь цаг ашиглалт муу хүмүүсийн хэлдэг шалтаг ...

Зарим хүмүүст төлөвлөсөн ажлаа хийж гүйцэтгэх хангалттай цаг байхад, зарим хүмүүс нэг ажлаас нөгөө рүү яаран сандарч, бүр дуусгаж ч чаддаггүй. Яагаад вэ? Нэг нь нөгөөхөөсөө бага ажил төлөвлөдөг гэсэн үг үү ?  Үгүй, тэд цагаа үр ашигтайгаар зарцуулж чаддаг ба цагаа сайн төлөвлөдөг гэсэн үг.

Цагийн менежмент муу хүмүүс хамгийн их стресст өртөж байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Өдөр тутам тулгарах асуудлуудыг стрессгүйгээр давж гарахын тулд цагаа сайн төлөвлөж, үр дүнтэй ашиглах нь маш чухал. Цагийг зөв ашиглана гэдэг нь илүү их ажил хийнэ гэсэн үг биш. Энэ нь чухал ажилдаа гол анхаарлаа төвлөрүүлж, өөрчлөлт авчрахыг хэлж байгаа юм.

Ажил, хувийн амьдрал гээд аль алин дээр цагаа үр дүнтэй зохион байгуулснаар таны анхаарал сайн төвлөрч, та илүү тайван байж, өөрийгөө удирдах боломжтой. Амьдралаа тэнцвэртэй, эрүүл, стрессгүй байлгахын тулд цагаа зөв ашиглах хэрэгтэй.

Цагаа үр дүнтэйгээр ашиглах хэд хэдэн зөвлөгөөг доор хүргэж байна:

Зорилгоо тодорхойл

Та өөрөөсөө дараах асуултыг асуугаарай: “Та хэн болохыг хүсч байна? Амьдралын тань үнэт зүйл юу вэ? Хувийн амьдрал болоод мэргэжлийн хувьд та юунд хүрэхийг зорьж, тэмүүлж байна вэ?” Энэ бол бидний баримтлах ёстой зарчим. Эхлээд томоор төсөөл. Дараагаар нь зорилгоо илүү нарийвчилж, богино болон дунд хугацааны зорилгоо тодорхойлоорой. “Зорилго тодорхой байхын хэрээр төлөвлөгөө илүү сайн болж, зорилгодоо хүрэхэд илүү сайн төвлөрч чадна.”

Жагсаалт гарга

Цагийн менежмент дээр хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа бол хэт олон зүйлийг цээжлэх гэж хичээх явдал юм. Энэ нь мэдээллийн хэт их ачааллыг үүсгэдэг. Төсөл, ажлаа хяналтдаа авч, зохион байгуулалттай байх нэг арга бол хийх ажлынхаа жагсаалтыг гаргах юм. Жагсаалт гаргаснаар чухал ажлуудаа онцлох, цагаа төлөвлөх, чухал биш ажлуудаа хойш нь тавих боломжийг олгодог.

Их ажиллахдаа биш, ухаалаг ажилла

Цаг ашиглалт сайн байна гэдэг нь их ажил хийхдээ бус харин ажлыг богино хугацаанд чанартай хийхийг хэлнэ. Тоо биш, чанар чухал. “Би завгүй байна...” гэдэгт анхаарал хандуулах биш харин үр дүнд төвлөр. Аливаа нэг зүйлд их цаг зарцуулах нь тэр ажил амжилттай дуусгавар болохыг илтгэж чадахгүй. Ажил дээрээ илүү цагаар ажиллаж байгаа нь зарим тохиолдолд таныг ажилсаг гэдгийг бус харин цаг ашиглалт тааруу гэдгийг илэрхийлж болох юм. Ингэж илүү цагаар ажиллах үед магадгүй бүтээмж хамгийн бага гарч, үүндээ та бухимдаж, энэ нь стрессийг бий болгоно.

 

Цайны завсарлага ав

Олон хүмүүс цайны цагийн үеэр ажиллаж ихийг амжуулахыг оролддог. Гэхдээ энэ нь бүтээмжийг бууруулах магадлалтай. Ерөнхий дүрмээр ажлын ширээнээсээ хамгийн багадаа 30 минут холдож, завсарлага авах нь бүтээмжийг нэмэгдүүлдэг.

Завсарлага нь амрах, ажлаас өөр зүйлийн талаар бодох боломж олгодог. Гадаа гарч алхах, эсвэл дасгал хийснээр та эрч хүчээ нөхөж, шинэлэг талаас асуудалд хандаж чадах ба анхаарал ч сайн төвлөрнө.

Ажлаа эрэмбэл

Ажлаа дараах 4 хэсэгт хуваа:

  • Яаралтай, чухал
  • Яаралтай биш, гэхдээ чухал
  • Яаралтай, гэхдээ чухал биш
  • Яаралтай биш, чухал биш

Цагийн менежмент сайтай хүмүүс яаралтай биш, чухал ажилд цаг гаргаж чаддаг. Ингэснээр тэд ажлыг яаралтай, чухал болохоос нь урьтаж сэргийлдэг. Яаралтай, чухал даалгавруудын тоог багасгах чадварт суралцах нь чухал. Хэт олон яаралтай ажил гарч ирэх нь хүнийг стресст оруулдаг.

Дөрвөн “D” аргачлал

Орчин үед ажлын цагийн бараг тал хувийг и-мэйл хаягаа шалган өнгөрөөдөг болж.  Энэ нь хүмүүсийг ядрааж, бухимдуулж, бүтээмжийг нь бууруулдаг. Судалгаагаар оффисын ажилтнуудын гуравны нэг нь “и-мэйлийн стресс”-т өртөж байна.

Э-майл уншсаны дараа гаргах шийдвэр нь цагаа үр дүнтэй ашиглахад чухал үүрэгтэй. Энэ асуудлыг амжилттай шийдэхийн тулд шийдвэр гаргах дөрвөн “D”-г сэтгэл судлаачид санал болгож байна:

  • Delete /Устга/: танд ирсэн и-мэйлийн тал хувийг тэр дор нь устгаж болох байх
  • Do /Хариу өг/: хэрэв и-мэйл яаралтай эсвэл хурдан гүйцэтгэж болмоор байвал тэр дор нь хариу өг
  • Delegate /Шилжүүлэх/: илүү дээр шийдвэрлэх хүн рүү шилжүүл
  • Defer /Хойшлуулах/: цаг хугацаа их шаардах э-мэйлийг хойш тавьж, дараа нь шийдвэрлэ

Цагийн менежмент энгийн, хялбар юм шиг сонсогддог ч ажил хэрэг болгоход санаснаас хэцүү. Цагаа үр дүнтэй төлөвлөж, зохион байгуулж чадвал таны нэг өдөр, нэг долоо хоног, нэг сар бүхэлдээ эмх замбараатай болж, хийх хэрэгтэй бүх ажилд тань цаг гарах болно.  


Б.Тунгалаг

Баку 2018: Л.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ
Баку 2018: Л.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​