fbpx ЭРГЭЛТИЙН ЦЭГЭЭС ШИНЭ АМЬДРАЛАА ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 10 секунд

ЭРГЭЛТИЙН ЦЭГЭЭС ШИНЭ АМЬДРАЛАА ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ

Шарын шашинд хүний амьдралын хувь тавиланг 13, 25, 37, 49-ний жил гэж чухалчлан авч үздэг. Энэ насыг угтаж заслаа хийлгэх нь тохиолдож болох муу бүхнээс хамгаалдаг бөгөөд монголчууд эрт үеэс засал хийлгэх зан үйлийг дагаж мөрдөж ирсэн уламжлалтай. Харин дээрх наснаас чухал үе хүмүүний амьдралд байх агаад 33 насны мөчлөг хэмээх зүйл бидний амьдралд тохиолддог байна. Энэ мөчлөгийн талаар олон сонирхолтой жишээ, баримтууд байдаг бөгөөд “33” хэмээх тоо нь эртний үлгэр, туульст онцлогдон гардаг аж. Хүн төрөлхтний оршин буй манай гариг ертөнц 84 түвшинтэй гэж үздэг. Түвшин бүр нь ороомог бүхий цилиндр хамгаалалттай бөгөөд эхний түвшин нэг ороомог, хоёр дахь түвшин хоёр ороомог, ингэж явсаар 84 дэх түвшин 84 ороомгоос бүтдэг бол нарны систем 33 дахь түвшний 33 дахь ороомог дээр байрладаг байна. Нарны системийн энэ байрлал утга учиртай байж ч болох юм.

Харин Христийн шашинд 33 насанд зөв замаар явж буй хүмүүсийн сүнслэг хүч чадал, авъяас чадвар бүрэн дүүрэн нээгддэг гэж үздэг. Ойролцоогоор 3000 жилийн өмнө Есүс Христ 33 насандаа загалмайд цовдлуулсан байсан нь 33 насыг Христийн нас хэмээн нэрийдэх болсны учир ажээ. Энэ насанд хүн амьдралынхаа эргэлтийн цэг дээр ирдэг буюу амьдралынх нь тал үе өнгөрч шинэ амьдрал эхлүүлэх боломж ирдэг гэж үздэг байна. Харин энэ эргэлтийн цэгийг үл тоон тухайн насандаа муу бодол тээн, муу бүхнийг үйлдэх аваас хувь заяа нь буруу замруу хөтөлдөг талаар ном сударт дурджээ. Энгийнээр тайлбарлавал 33 нас нь хүмүүсийн хямралыг туулах нас ч гэгддэг байна.

“33” хэмээх тооны утга, учрын талаар зөвлөгөө, мэдээлэл бүхий багагүй ном, товхимол хэвлэгдэн гарсан байдаг. Сүсэг бишрэлгүй хүнд 33 насны мөчлөг гэх зүйл утгагүй мэт санагдаж болох ч нарийн мэдээлэлтэй байх нь шинэ амьдралынхаа зам мөрийг тэгшитгэх боломж олгож болох юм. Засал хийх олон зан үйл байх агаад мөчлөг тохиох жилээ угтаж 33 нас хүрэхийн өмнөх сүүл сард өөрийн өнгөрсөнд үлдсэн бүх дурсамжаа эргэцүүлэн бодож эцэг эх, хүүхдүүд, найз нөхөд, хамт олныхоо талаарх сөрөг бодлуудаа таягдан хаяж, төрсөн өдрөө нижгэр бус зөвхөн гэр бүл, хайртай дотны хүмүүстэйгээ тэмдэглэн өнгөрүүлэх нь чухал байдаг. Төрсөн өдрөөрөө төрсөн цаг, минутдаа сайн сайхан бодлууд тээн хэсэг чимээгүй сууж харин үүний дараа тухайн өдрөө эцэг эх, үр хүүхэд, найз нөхөд, хамт олныхоо талаар сайн сайхан, эерэг зүйл бодож өнгөрүүлэх хэрэгтэй.

Монголчуудын хувьд эрт үеэс эцэг эхдээ төрүүлж өсгөсөнд нь талархсан сэтгэгдлээ илэрхийлж, баярлуулан элбэрэлт ижий, асралт аавтайгаа аман хүзүүний мах хамтдаа чанаж хуваан иддэг байсан бөгөөд ингэснээр эцэг, эх нь үр хүүхэддээ сайн сайхан ерөөлийн үг өргөж үнэрлэх төдийд л засал болдог байжээ. Энэ засал нь үр хүүхдийнх нь ирээдүйг гэрэлтүүлж бүүдийх замыг нь засч өгдөг байна. Иймээс энэ насны мөчлөг тохиож буй хүмүүс бодлоо цэгцлэн хайртай, дотны бүхнээ баярлуулан тэднийгээ гомдоож байсан бол уучлал хүсч, үргэлж сайн сайхан бодлыг тээн амьдралынхаа нэгэн шинэ үеийг эхлүүлэх боломжтой юм. Энэ насны утга учрыг мэдэхгүй өнгөрүүлсэн ч гэлээ боломж үргэлж олддог. Эцэг, эхээ баярлуулах тийм ч хэцүү зүйл биш, шүүдрийн дуслаар цай чанаж өгөхгүй ч гэлээ сэтгэлээс гарах өчүүхэн бэлэг тэднийг хэмжээлшгүй ихээр баярлуулж чаддаг. Магадгүй та ээж аавтайгаа ойрд уулзаагүй болж очиж мэндийг нь мэдэн, орон гэрийг нь эмхэлж цэгцлэн хэрэгтэй зүйлийг нь бэлэглэж болно шүү дээ.  Иймээс хайртай, дотны бүхнээ хэзээ ч ирэхгүйгээр холдон одохоос нь өмнө амжиж баярлуулаарай.

Дүүргийн 8 өрх өргөө цагаан гэртэй боллоо
Дүүргийн 8 өрх өргөө цагаан гэртэй боллоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​