fbpx Архидалт буураагүй цагт хүүхдүүд айдасгүй амьдарч чадахгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 30 секунд

Архидалт буураагүй цагт хүүхдүүд айдасгүй амьдарч чадахгүй

Хоёр настай бяцхан охиныг хулгайлж, төөрүүлсэн гэх сэжигтнийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна. Энэ сарын 6-нд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд хаягтай, хоёр настай А.Анандыг ээжтэй нь хамт архи уусан хүн авч яваад Эрдэнэт хотод аваачин төрүүлсэн хэрэг гарсан.

Энэ хэрэгт Булган аймгийн харьяат, 29 настай Лхагвачулууны Отгончулууныг сэжиглэж, хуулийн байгууллага эрэн хайж байна. Л.Отгончулуун нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож, ял эдэлж байсан. Бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн гэмт хэрэгт холбогдон, шүүхээр шийтгүүлж байжээ. 

Тухайлбал, цагдаа, шүүхийн байгууллагын мэдээлснээр 2005 онд орхон аймгийн Сум дундын шүүхээс түүнд 2-6 жилийн хорих ял оногдуулж байв. Харин 2010 онд дээрмийн хэргээр гурван жилийн ял авч, 2012 онд хугацаанаасаа өмнө суллагджээ. Гэвч 2014 онд батлан даалтад байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдэж, ажиллаж байсан газрынхаа байр руу бусадтай бүлэглэн нэвтэрч, эд зүйлс хулгайлаад дахин шүүхийн хаалга татжээ.

Ялынхаа хугацааг дуусаагүй байхад давтан гэмт хэрэг үйлдсэн түүнийг онц гэмт хэрэгтэн гэж үзэн Баянзүрх дүүргийн анхны шатны шүүхээс 10 жил нэг сар хорих ял оноосон тэмдэглэл байна. Сэжигтэн Л.Отгончулуун нь хуулийн байгууллагаас зугтаж буй нь анх удаагийнх биш аж. Тэрбээр 2014 онд хэрэгт сэжиглэгдэж байхдаа санаатайгаар мөрдөн байцаалтаас зайлсхийж байжээ.

Энэ удаад ч мөн адил зугтсан тул ийнхүү орон даяар эрэн сурвалжилж, мэдээлэл өгсөн иргэнд шагнал олгохоо амлаад байна. Харин А.Анандын ээж нь Л.Отгончулууныг огт танихгүй, хамт архи уусан гэж цагдаагийн байгууллагад мэдүүлжээ. ЦЕГ-аас энэ талаар тодруулах гэсэн ч мэдээлэл өгсөнгүй. Эхийнхээ дэргэдээс хулгайлагдаж, Эрдэнэт хотод төөрсөн охин азаар эсэн мэнд олдсон.

Түүнд өөр юу ч тохиолдож болзошгүй байсныг таамаглахын аргагүй. Нөгөө талаар, энэ хэрэг Монголын нийгмийн өнөөгийн дүр төрхийн толины тусгал гэж болно. Гэмт хэргийн золиос болж буй хүүхдүүдийн олонх нь эцэг, эхийн хараа хяналт суларснаас хохирсон байдаг. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдэг шиг эцэг, эх нь үр хүүхдээсээ хараа салгахгүй бол гэмт хэрэгтнүүд гар хүрч чадахгүй. Тиймээс хариуцлагагүй эцэг эхчүүдийн талаар нухацтай авч үзэх цаг болсон.

108 төвд ирдэг хүүхдүүдийн 90 хувь нь архины хамааралтай эцэг, эхтэй

А.Ананд охины ээж гэхэд л огт танихгүй хүнтэй архидан согтуурснаас хоёрхон настай охиноо хулгайд алдсан. Хүүхдийн хамгийн ойрын, чухал асран хамгаалагч болсон олон эх архинд живсний гай энэ.

Сэтгэцийн эрүүл мэндийн төвд жилд 300 гаруй эмэгтэй архины эмчилгээ хийлгэдэг мэдээлэл бий. Зарим нь бүр хүүхдээ тэврээд эмчилгээнд орох тохиолдол ч байдаг. Ер нь гэмт хэргийн золиос болсон хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн олонх нь архины хамааралтай хүмүүс.

Хүүхдийн тусламжийн 108 төвийн хамгаалах байранд өдөрт 20-25 хүүхэд ирдэг бөгөөд тэдний 90 хувь нь архины хамааралтай эцэг эхтэй байдаг аж. Тус төвийн захирал Л.Отгонсүрэн “Архины асуудлыг ярихгүйгээр хүүхэд А.Ананд охины ээж гэхэд л огт танихгүй хүнтэй архидан согтуурснаас хоёрхон настай охиноо хулгайд алдсан. Хүүхдийн хамгийн ойрын, чухал асран хамгаалагч болсон олон эх архинд живсний гай энэ. Сэтгэцийн эрүүл мэндийн төвд жилд 300 гаруй эмэгтэй архины эмчилгээ хийлгэдэг мэдээлэл бий. Зарим нь бүр хүүхдээ тэврээд эмчилгээнд орох тохиолдол ч байдаг.

Ер нь гэмт хэргийн золиос болсон хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн олонх нь архины хамааралтай хүмүүс. Хүүхдийн тусламжийн 108 төвийн хамгаалах байранд өдөрт 20-25 хүүхэд ирдэг бөгөөд тэдний 90 хувь нь архины хамааралтай эцэг эхтэй байдаг аж. Тус төвийн захирал Л.Отгонсүрэн “Архины асуудлыг ярихгүйгээр хүүхэд сарын байдлаар 115 тохиолдол бүртгэгдээд буй.

Харин гэмт хэрэгтнүүдийн гарт нас барсан хүүхдийн тоо өнгөрсөн сарын байдлаар 61-т хүрчихээд байна. Замын-Үүдэд алга болсон Сэржмядаг охин, аавынхаа найзад хүчирхийлүүлсэн найман сартай хүү, зочид буудалд гэмт хэрэгтнүүдийн гарт амиа алдсан 13 настай охины хэрэг гээд энэ онд хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирсон сэтгэл сэртхийм тохиолдлууд ар араасаа цуварсаар. 

Ядаж байхад гаднын хүн ч биш, эцэг, эх нь өөрсдөө хүүхдийнхээ эсрэг гэмт хэрэг хийх тохиолдол ч тасрахгүй байгаа нь сэтгэл эмзэглэмээр. Өнгөрсөн найман сарын хугацаанд төрсөн хүүхдээ хохироосон 17, дагавар хүүхдийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэн тохиолдол 16 бүртгэгдсэн байна. Энэ нь нөгөө л намаг балчиг руу татаж байдаг ажилгүйдэл, ядуурал, архидалттай холбоотой.

Харин энэ бүгдийн золиос нь бяцхан хүүхдүүд болсоор байгааг хэрхэх вэ. Уг нь сүүлийн жилүүдэд иргэд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэгт багагүй анхаарал хандуулдаг болсон. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн дагуу хамтарсан багууд эрсдэлтэй нөхцөлд амьдардаг хүүхдүүдэд хараа, хяналт тавихаар болсон.

Гэвч төсвийн хөрөнгө мөнгө, дарга нарын сэтгэл дутсанаар энэ ажил хэрэгжихгүй байгааг манай сонин нийтлэлээрээ дамжуулан удаа дараа анхааруулсаар байгаа. Тиймээс биеэ хамгаалах чадваргүй бяцхан үрс, хүүхдээ хамгаалах чадваргүй эцэг, эхчүүдэд чадах, ядахаараа нийтээрээ хяналт тавьж, зохих байгууллагад хандацгаая. Цагдаагийн байгууллага ч гэсэн олон нийтэд сэжигтний мэдээллийг хангалттай хүргэж, хэрэгтнийг богино хугацаанд илрүүлэхэд анхаармаар байна.

А.Ананд охиныг хулгайлж, төөрүүлсэн гэх сэжигтний талаар цагдаагийн байгууллагаас өнөө хэр дорвитой мэдээлэл өгсөнгүй. Гаднын орнуудын жишгээр орогнох газар, нуугдах байргүй болтол нь хэвлэлээр сайн мэдээлмээр байна. Наанаа инээж, цаанаа атгаг санаа агуулсан гэмт хэрэгтэн, цэвдэг сэтгэлтнүүд хаа сайгүй доншуучилж явна. Хуулийн байгууллагаас зугтаж яваа сэжигтэн этгээдүүд, хэний хүүхдийн хажууд хүйтэн харцаараа төөнөн зогсож буйг хэрхэн мэдэх билээ.

Засгийн газрын мэдээ

“Эко”-гийн барьсан Кинг Тауэр орон сууц нурж мэдэх нь
“Эко”-гийн барьсан Кинг Тауэр орон сууц нурж мэдэх нь
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​