fbpx Спорт хэнд юу өгдөг бол ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
13 минут 21 секунд

Спорт хэнд юу өгдөг бол ?

Соёлт хүн төрөлхтөн эрт эдүгээгээс өнөөг хүртэлх түүхэн хөгжлийнхөө явцад олж нээсэн цөөхөн гайхамшигт хөгжлийн тулгуурын нэг нь СПОРТ юм. Үүний тод томруун жишээг бид нэг их холоос хайлгүй дурьдаж болно. 2008 оны Бээжингийн олимпоос авсан анхны “Алтан медаль” сар гаруйхны өмнө Улсын Их Хурлын сонгуулиас үүдэлтэй эмх замбараагүй байдлын аймшигт дүр зураг бидний сэтгэлэээс арилаагүй байхад хэрхэн баяр бахархалыг өдөөж, омогшлыг төрүүлэн бие биенээ үзэн ядаж байсан улс төрийн хоёр өрсөлдөгчдийг тэврүүлэн нэгэн цул Монголыг бий болгож чадсаны амьд жишээ билээ.
Монголчуудад хол юм шиг санагддаг байсан “Олимпийн аварга” хэмээх алдарыг аавын хүү, ээжийн охид авч чаддагийг бодитоор нотлон харуулж олон амжилтын эзэд төрсөөр байна. Даан ч бид их гэнэн, уйдамтгай, хэнэггүй ард түмэн юм.
Дээрх амжилт нэгхэн жилийн дотор буй болоогүй юм. Сайн муугаараа дуудуулдаг Биеийн тамир, спортын салбарын тухай бие даасан хуультай болсоноор төр анхаарч, төрийн бусууд ч зохих түвшинд хөгжиж, тухайн үеийн дарга удирдлага, оролцогч бүх талуудын хамтын хүчин чармайлтын үр дүн байлаа.


Үндсэндээ төрийн бодлого, бүтэц, төсөв хөрөнгө тэр ч бүү хэл хандлага яг 2008 оныхоо хэвээр. Дэлхий тасралтгүй урагшилсаар харин бид байрандаа эргэлдсээр арваад оныг үдэж. Энэ ёстой нөгөө гээндээ ч би гоондоо ч би гэдгийн үлгэр тул буруутай эзнийг хайх гэснээс нөгөө муу систем, улс төрийн тогтолцоо руугаа чихээд цааш нь үргэлжлүүлэе дээ. Ялсан нам спортын салбарыг хэний бөөрөнд наахаа шийдэж ядан бөмбөг шиг өшигчсөөр хэдэн оныг үдэв. Манай салбар байтугай төрийн механизм аливаа асуудалд мэргэжлийн бус мэдэмхийрлийн өнцгөөс хандсаар өдий хүрсэн нь бүх түвшинд мухардсаар, мөлхсөөр арай л бишээ гэж халаглан сошиалаар баахан хараахаас өөр ажилгүй мохоо нийгэм төлөвшин бүрэлдсээр. Хэн гэдэг мэргэн нь хэзээ тэгээд онолдчихсон юм бүү мэд өрнөөс халтар мэдлэгтэй нэгэн ирээд ажил эхлэх нь хийхийн хагас гээд хэлчихсэнээс болоод баахан шав тавьж цай булаад, хүн цуглуулж нээлт хийсээр бариа ч үгүй, балгас ч үгүй шогширсон улсууд л боллоо. Аливаа нэг асуудал болоод өнгөрсөн хойно нэг л олон ажлын хэсэг, буруутай эзнийг хайж, ёс зүйн хариуцлага тооцох тухай шуугих болж. Уг нь тэр хариуцлагатан гуай асуудал гарахаас сэргийлж алба хашдаг байлтай. Үүнтэй ижил жишээ, сургамж алхам тутамд тохиолдсоор бүр хэвийн үзэгдэл мэт боллоо.
Дээрх их нуршсан оршил яагаад хөврөөд эхлэв гэхээр бодлогоо бодитой тодорхойлоогүй хоёр сонгуулийн хооронд бие биенээ үгүйсгэсээр байгаад бүх салбарын бүх түвшинд зорилго чиглэлгүй, өнөө маргаашаар амьдарсан нийгэм нэгэнт бий болжээ. Түүний хамгийн хортой үр дагавар нь зөвхөн амиа хоохойлох төдийхөн ажил амьдралаа залгуулах амьгүй албатуудаар дүүрлээ.
Одоогийн бидний байгаа байдал тэртээ олон жилийн өмнөх нэгэн аймгийн автобазын хурал дээрх шиг дүр зургийг харуулаад байх юм. Юу гэвээс “өвөл жаахан чангарч айл өрхүүдэд туслах шаардлага үүсч л дээ. Тэгсэн нэгэн хариуцлагатан ерөөсөө “Өндөр бүтээлийн цуваа гаргая” гэтэл нэг жолооч “ээ дарга нар минь цувж ядаж байгаа юм бишээ, явж ядаж байгаа юм” гэсэн гэдэг.
Төрийн төлөө зүтгэх цөөн хэд байв ч арга нь мухардсан янзтай л байцгаах юм. Аль ч салбарынхан шинэ томилогдсон даргадаа сайн муугаа ойлгуулах гээд зовж зовж ойлгодогийн даваан дээр дараагийн дарга ирээд бүхнийг эхнээс нь эхлэнэ. Тэгтэл нөгөө бидний манлайлдаггүй юмаа гэхэд хөл нийлээд сажлаад баймаар дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдсөөр, хөгжсөөр, урагшилсаар байна.
Бид гүрэн улс гэдгээ бүрнээ ухамсарлаж үндэстэний бахархалтай, хүрэх алсын хараатай, зорилго тэмүүлэлтэй, хөдөлмөрч, дайчин ард түмний эерэг дүр зургийг бий болгомоор байх юм. “Дайчин” гэхээр өнөө бидний “Чингисийн монгол” гээд сэлэм эргүүлэх биш архины шил эргүүлэх монголоор төсөөөлөөд унав даа. Одоо бидний байгаа байдал тэр агуу хүний нэрийг ч дурсах эрхгүй баймаар санагдах юм.
“Дайчин” гэдэг үгийг энэ удаад шаргуу, тууштай, ажилсаг, уйгагүй, үнэнч, зоримог гэсэн агуулгаар хэрэглэхийг зорьлоо. Хилийн дээс алхаад л ажилсаг, ухаантай, авьяастайгаар гайхуулдаг элэг нэгтэнүүд яагаад энэ сайхан эх орондоо байж хөгжихгүй байгааг гайхаад байна л даа. Хувь хүн болгон, айл өрх бүр, байгууллага хамт олон болгон дор бүрнээ хичээж, өөрт оногдсон ажил үүрэгтээ эзний ёсоор хандаж хөгжлийн төлөө яагаад нэгдэхгүй байна вэ.
Яавал бид анхны “Олимпийн аварга” төрсөн орой шиг хэнээр ч шахуулалгүй төв талбайдаа цугларч хэнтэй ч хамаагүй тэврэлдэх юм болоо.
Үнэндээ хүн болгон мэддэг гэж боддог мөртлөө огт мэддэгүй спортын салбарыг дээрх бүхний урдаа барьдаг туг болгоод нэг үзэж болохгүй гэж. Улсыг хөгжүүлнэ гэхээр уул уурхайн салбар л ярихаас дундаршгүй ундрагатай өөр салбарыг хөхүүлэн дэмжиж болдоггүй юм болов оо. Ямар ч бизнес эхэлсэн хөрөнгө оруулалт гэж нэг зүйл байдаг даа. Тэгвэл яагаад спортын салбарт дорвитой хөрөнгө оруулж болохгүй гэж. Гурван сая хүнээ чинээлэг амьдруулчих чин сэтгэлгүй байж, Гучин гэр бүлийг харааж амьдарсанаас Гурван мянган тамирчнаар бахархаж амьдрах юмсан.
Өнгөрсөн жил бид чинь “Биеийн тамир, спортын тухай хууль”-иа шинэчлэн найруулж өлгийдөн авлаа. Цөөхөн спортын төрлийн амжилтаар хүслээ хангаж, ханамааргүй дэлхий хавтгайрахын хирээр илүү өргөн талбар дээр өрсөлдөх боломж нээгдэж буй энэ үед илүү олон спортын төрлийг алагчлалгүй хөгжүүлэх тал дээр төрийн дэмжлэгийг өргөнөөр авч спортын хамгийн ариун зарчим болох “цэвэр, шударга” чанарыг үндэстэндээ суулгах юмсан. Тэгэхийн тулд нийгмийн дунд гадны мундаг оддыг бус өөрсдийн оддыг өлгийдөн авч тэднээр үлгэр дууриал үзүүлэн ирээдүйг өөдрөг болгохсон.
Цөөхөн спортын төрлийг дэмжвэл цөөхөн л “Од” төрөх байх. Олон спортын төрлийг дэмжсэнээр олон сонголтуудыг бий болгож сонголт болгоны цаадах боломж бүрийг алдалгүй атгах тийм мэдлэг, мэдрэмж, эрч хүчийг нийгэмдээ, иргэддээ олгох төрийн ч, төрийн бусын ч эрхэм үүрэг юм. Тэгтэл хэн нэгэн урагшгүй этгээдүүдийн хийсэн буруу болгоныг жишээ болгон ярьсаар гол асуудлаасаа дайжих гэж үү.
Бидний төдийгүй дэлхийн хүн төрөлхтөний баяр цэнгэлийн манлай болсон “Олимпийн наадам” хаяанд ирлээ. Хаяанд ч болох юм. Хөгжилтэй гэх улс орнууд олон жилийн тэртээгээс зөвхөн энэ удаагийн наадамд нарийн төлөвлөгөө төсөвтэй шаргуу бэлдэж байгаа нь ойлгомжтой. Тэгтэл бид маргааш нь нисэх онгоцны тийзний зардлаа шийдэж чаддагүй тэр л дүр зургаараа наадамтай жил ахиухан төсөв тавьж өгнө өө гэсэн аман мэхэнд унасан хэвээр л байна гэнэ. Төсөв гээч юмыг шийдэж өгдөг местен дээр тамирчин очиж суухаас нааш шийдэхгүй, ойлгохгүй асуудал байнаа гээд лобби хийж эхлэх ёстой юм уу ? төр засгийн бодлого, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалдаа суулгаж хэрэгжүүлэх талаар ур ухаан, хөлс хүчээ дайчилмаар юм уу?
Тунхаглал хэлбэрийн бодлогын хэмээгдэх баримт бичиг, зарлиг бас ч гэж байна. Харин яагаад бодит ажил хэрэг болж өгөхгүй байгаад байна. Дээхэн үеийн Монголын уран сайхны нэгэн кинонд гардаг 16 дугуй авахаар цохолт хийж явсаар ганц дугуй авч ирдэгийн үлгэр одоо ч хэвээр. Тэр төсөв зохиогоод ордог улсууд нь үнэхээр болдоггүй юм болов уу ? эсвэл тийм “стандарттай” юм болов уу ?
Спортын салбарын төсөв уг нь хамгийн тодорхой баймаар. Гадаад валютын ханш, онгоцны тийзний үнээс бусад нь үндсэндээ тийм амар хэлбэлзээд байхгүй. Тэгэхээр төсөв нь нэмэгдэж орж ирж байвал хүн нь, спортын төрөл нь нэмэгдэж гэж харахаас хар чемодандаа гар цүнх нэмж гэж хармааргүй баймаар. Бид тээр жилээс л эхлээд “ТОП” төрлийн тухай ярисаар, дэмжсээр. Тэд ч бас өнгөрсөн хугацаанд нүүр тахалсаар. “Хуучин хүү” зохиолын “тэртээ тэнгэрийн хаяанаас цааш газар үгүй” гэж сэтгэсэн хэвээр, хөгжихгүй байна гэж халаглаж хараасаар сууснаас дорвитой, зоригтой ажлуудыг хиймээр байх юм. Дэлхийд шинэ шинэ спортын төрлүүд дэлгэрч, хөгжиж байхад бид өнөөх л хэдэн уламжлалт хэдийгээ шүтээд өнтэй орсон нутгийн уулын жалгыг тойроод мөлжөөд баймааргүй байх юм. Бас дээрээс нь багийн спорт гэж бүх цаг үеийн агуу спортуудыг амжилт гаргадаггүй, Монголчууд амиа бодсон гэж дүгнэснээр огт дэмжихгүй байхав дээ. Ёстой л бор зүрхээрээ хөгжиж байгаа спортын төрлүүд гэвэл багийн төрлийн спортууд л байна. Яагаад эднээр шигшээ баг бариад, итгэл хүлээлгээд дэмжээд өгч болохгүй гэж. Яахав хүн олонтой, үр дүн нь ганц медаль гэх л байх. Гэтэл сүүлийн жилүүдэд та ядаж нэг удаа өнөөх муу нэртэй багийн спортын аль нэг төрлийн үйл ажиллагаанд хамрагдсан л байгаа. Салбарын, байгууллагын, нутгийн, төгсөлтийн, сошиал группын, сарны, ордоны, эгээ л хамар хашааны аварга шалгаруулах тэмцээнд очсон л байж таарна. Харин та “ТОП” спортын төрлөөр тийм арга хэмжээнд очих нь байтугай энэ тэнд явагдаж байна гэж дуулсан болов уу? Бараг л үгүй болов уу? Тэр тэгэхээр юу хэлээд, юуг илэрхийлээд байна гэж та бодож байна. Спортын агуу гайхамшигтай чанаруудын зөвхөн нэг нь гээд боддоо. Дэлхийн хөгжилтэй улсууд “Олимпийн наадам”-ын эрхийн төлөө “алалцаад” байдгийн цаад учир юу юм бол гэж ер нь эрэгцүүлж үзсэн үү? Ямар ч мөнгөн дүнгээр илэрхийлэх аргагүй тийм агуу нандин чанарыг хувь хүнд суулгаж чаддаг учраас тэр шүү дээ. Яахав их богино сэтгэвэл эдийн засаг талаас нь л харах болов уу. Мэдээж төсвийн санхүүжилт хийх гэж байгаа болохоор 16 дугуйны дүрэм үйлчлэх гээд байх л даа. Гэхдээ “Зардал” уншихгүйгээр “Хөрөнгө оруулалт” гэж нэг уншаад үзээрэй. Өгөөж нь ирээдүйд ирэх юм гээд араас нь бас бодоод үзээрэй...

Улсын хэмжээнд 16,2 сая малыг угаалгад хамруулаад байна
Улсын хэмжээнд 16,2 сая малыг угаалгад хамруулаад байна
 
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо

Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо

Монгол —Жуулчдад ээлгүй орон болчих вий дээ...

Монгол —Жуулчдад ээлгүй орон болчих вий дээ...

Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

Х.Нямбаатар: Ус зайлуулах шугамууд их хэмжээний усыг зайлуулах зохицуулалтгүй

Х.Нямбаатар: Ус зайлуулах шугамууд их хэмжээний усыг зайлуулах зохицуулалтгүй

ХҮН намыг Засгийн газраас гаргаж, МАН-аас Боловсролын сайд томилох уу?!

ХҮН намыг Засгийн газраас гаргаж, МАН-аас Боловсролын сайд томилох уу?!

АН-ынхан рейтингээрээ МАН-ын дээр гарч, дотоод эв нэгдлээ ярьж эхэллээ

АН-ынхан рейтингээрээ МАН-ын дээр гарч, дотоод эв нэгдлээ ярьж эхэллээ

“Гишүүдийн тоог цөөлөх ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ”

“Гишүүдийн тоог цөөлөх ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ”

Уул уурхайн сайд болсон Г.Дамдинням “Ухаа худаг”-аас уяатай, “Онтре”-гоос оосортой юм биш үү?

Уул уурхайн сайд болсон Г.Дамдинням “Ухаа худаг”-аас уяатай, “Онтре”-гоос оосортой юм биш үү?

Ч.Номин: Би зарчмаа дагасан

Ч.Номин: Би зарчмаа дагасан

Д.Дагвадорж: Хичээгэрэй дүү минь. Эрх чөлөөт амьдрал руу дүүлэн нис Хакухо

Д.Дагвадорж: Хичээгэрэй дүү минь. Эрх чөлөөт амьдрал руу дүүлэн нис Хакухо

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9251 болжээ

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9251 болжээ

Л.Оюун-Эрдэнэ дөрвөн жил маш их ядарсан тул хэсэгтээ амрах юм гэнэ

Л.Оюун-Эрдэнэ дөрвөн жил маш их ядарсан тул хэсэгтээ амрах юм гэнэ

Улстөрчид УИХ-ын сонсголоор “байлдах” уу?!

Улстөрчид УИХ-ын сонсголоор “байлдах” уу?!

Гишүүдийг “...Л.Энх-Амгаланг дэмжихгүй бол АТГ-аар шалгуулна” гэж дарамталсан гэв үү?

Гишүүдийг “...Л.Энх-Амгаланг дэмжихгүй бол АТГ-аар шалгуулна” гэж дарамталсан гэв үү?

Гурван жилийн өмнө халах, 36 сарын тэтгэмж өгөх хоёрын аль нь төсөвт хортой вэ?!

Гурван жилийн өмнө халах, 36 сарын тэтгэмж өгөх хоёрын аль нь төсөвт хортой вэ?!

Бөх судлаач С.Давааням: Б.Бат-Өлзий, О.Хангай, М.Лхагвагэрэл, Б.Орхонбаяр нараас энэ жилийн түрүү бөх тодорно

Бөх судлаач С.Давааням: Б.Бат-Өлзий, О.Хангай, М.Лхагвагэрэл, Б.Орхонбаяр нараас энэ жилийн түрүү бөх тодорно

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 градус дулаан

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 градус дулаан

“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Ерөнхийлөгчийн ачаа хүндрэв үү?

Ерөнхийлөгчийн ачаа хүндрэв үү?

Б.Баасансүрэн: Барилгын салбарт дагнасан Олон улсын арбитрыг байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна

Б.Баасансүрэн: Барилгын салбарт дагнасан Олон улсын арбитрыг байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна

Х.Тэмүүжин: УИХ Засгийн газрын хуулийн тасаг шиг болчихоод байна

Х.Тэмүүжин: УИХ Засгийн газрын хуулийн тасаг шиг болчихоод байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​