fbpx Хүүхэд харах үйлчилгээний төсвийг танаснаар 3,000 гаруй хүүхэд гэртээ цоожлогдоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 16 секунд

Хүүхэд харах үйлчилгээний төсвийг танаснаар 3,000 гаруй хүүхэд гэртээ цоожлогдоно

Жил бүр төрөөс олгодог 5.8 тэрбум төгрөгийн төсөв бүхий хүүхэд харах үйлчилгээнд 6,000 гаруй хүүхэд хамрагддаг.

Гэтэл ирэх 2019 оны нэгдсэн төсөвт хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтийг 2.6 тэрбум төгрөг болгон бууруулжээ. Үүнийг хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг цаашид хаах болон хүүхэд хамгааллын эсрэг төрөөс явуулж буй бодлогын нэг хэлбэр хэмээн үзэж байгаагаа илэрхийлэн мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтал-2030 болон Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.2-р хэсэгт, "Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хот суурин газарт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг бий болгоно гэж тусгасан байдаг.

Гэвч улсын хэмжээнд жил бүр цэцэрлэгт хамрагдах насны 250-300 мянган хүүхэд байдаг ч тэдний 70-80 мянган нь цэцэрлэгт хамрагдаж чадалгүй, гэртээ харгалзах хүнгүй цоожлогдон, эрсдэлтэй нөхцөлд үлддэг гэсэн тоо баримт байдаг талаар бид мэдээлж байсан билээ.

Эдгээр цэцэрлэгт хамрагдаж чадалгүй хоцордог 70-80 мянган багачуудад зориулан 2012 онд УИХ-ын зарим гишүүд нэгдэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль санаачилж, УИХ-д өргөн барьж, 2016 оноос одоог хүртэл хэрэгжиж байна.

Тус хууль хэрэгжиж эхэлснээс хойш жил бүр 5.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төрөөс олгож, стандарт, журмын дагуу жил бүр 400 гаруй Хүүхэд харах төв байгуулагдаж, гурван жилийн хугацаанд 17,000 гаруй хүүхэд амь нас, эрүүл аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан талаар хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид дурдаж байлаа. 

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид "Бид улсаас цалин урамшуулал, эд материал, үйл ажиллагаа явуулах орон байр, засвар үйлчилгээний төлбөр огт нэхээгүй. Бид өөрсдийн хувийн зардлаасаа энэ бүхнийг ханган үйл ажиллагаагаа эрхэлж, төрд дарамт учруулалгүй явж байна. Гэтэл бидний үйл ажиллагааг дэмжих биш, төсвөө улам хасаад байгааг мэдэхээр төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын 76 гишүүнд шаардлага хүргүүлэхээр бэлдээд байна” гэлээ.

Хүүхэд харах үйлчилгээний төсвийг 2.6 тэрбум төгрөг болгож танаснаар жил бүр хамрагдаж буй нийт хүүхдийн тал нь гэртээ үлдэхээс аргагүй болох ба энэ нь ойролцоогоор 3,000 гаруй хүүхэд гэсэн үг юм.

Энэ талаар УИХ-ын зарим гишүүн, бодлого төлөвлөгч нар "Цалинтай ээж” болон "Хүүхэд бүрт цэцэрлэг” хөтөлбөр хэрэгжүүлж байгаатай холбогдуулан төсвийг буруулсан гэх тайлбарыг өгсөн талаар мэдээлэв.

Хүүхдээ гэртээ харж буй эхчүүдэд сар бүр 50 мянган төгрөг өгөх зохицуулалттай "Цалинтай ээж” хөтөлбөрт ирэх онд 96 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөжээ.

Налайх дүүргийн хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч н.Болормаа " Бид аль ч хөтөлбөр, төслийн эсрэг зогсоогүй, "Цалинтай ээж” болон хүүхэд харах үйлчилгээ хоёр хамтраад явах боломж байна.

"Цалинтай ээж" хөтөлбөрт хамрагдаж буй эхчүүд ажил эрхлэлгүй, гэртээ зөвхөн хүүхдээ харж суудаг гэж хэлж болно. Харин хүүхэд харах үйлчилгээ нь сард 60 мянган төгрөг төлөөд л хүүхдээ хүүхэд харах үйлчилгээнд хамруулаад, өөрөө бүтэн цалинтай ажил эрхлэх боломжийг олгож, амьжиргааны түвшинг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа ялгаатай юм. Төсөв батлагчид энэ мөнгө зөвхөн хүүхдийг аюулгүй орчинд хамгаалах л зорилготой мөнгө гэдгийг ойлгох хэрэгтэй байтал үүнийг яагаад танаад байгааг бид мэдмээр байна" гэлээ.

“ЦАХИМ ОРЧИНГ ЗӨВ БОЛГОЁ” АЯН ЭХЭЛЛЭЭ
“ЦАХИМ ОРЧИНГ ЗӨВ БОЛГОЁ” АЯН ЭХЭЛЛЭЭ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​