fbpx Сангууд ба саагчид
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
9 минут 19 секунд

Сангууд ба саагчид

Төрөөс тэрбумтан төрүүлж байгаа нь ганц энэ сан ч биш, үнэ тогтворжуулах хөтөлбөр,

тариалан эрхлэлтийг дэмжих сан зэрэг олон арван том жижиг сангууд байгаа.

Мөн Засгийн газрын бондын орлогууд ч тэрбумтан төрүүлэхэд оролцдог.

УИХ, Засгийн газрын гишүүд, төр засгийн өндөр албан тушаалын түшмэд эрх мэдлээ урвуулан ашиглаж, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хувийн компаниуддаа хөнгөлөлттэй зээл авсан тухай баримт нотолгоотой мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэлгэж байна. 

Энэ санг хариуцдаг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг өөрөө эхнэр Л.Отгонжаргалын “Тээвэр ачлал” ХХК-д 1.4 тэрбум, Зам тээвэр, хөгжлийн сайд Я.Содбаатар өөрийн “Эпато анарваан” ХХК-д 1.2 тэрбум, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн “Дорнод гурил” ХХК-д 950 сая, УИХ-ын гишүүн Г.Солтан өөрийн “Монгол Шаазан” ХХК-д 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тус тус авчээ. МУ-ын УИХ-ын 76 гишүүдийн 65 нь МАН-ынх бөгөөд, тэдний талаас илүү нь энэ сангаас зээл авсан гэж АН-аас мэдээлжээ.

Тус санг 2000 онд жижиг, дунд үйлдвэр (ЖДҮ) эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн, хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож, тэднийг дэмжих замаар эдийн засагт ЖДҮ-ийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой анх байгуулсан юм. Энэ сан зээл олгох, ЖДҮ эрхлэгчдийн туршлагыг нь харилцан солилцуулах, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах, үзэсгэлэн худалдаанд хамруулах үүрэгтэй. Зээл нь 5 хүртэл жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, төлж эхлэх хугацаа нь 12 сар байх төгрөгийн зээл ажээ. 

ЖДҮ-ийн санд улсын төсвөөс 2009 онд 30, 2010 онд 30.4, 2011 онд 290, 2013 онд Хөгжлийн банкны бондоос 48.9, 2014 онд ХБ-ны бондоос 99.9, 2016 онд төсвөөс 56.7, 2017 онд 50.6, 2018 онд 65 тэрбум төгрөгийг тус тус оруулжээ. Мөн зээлийн эргэн төлөлтөөр энэ сангийн хөрөнгө өсч явах учиртай байсан. Гэтэл энэ сангийн дэлгэрэнгүй нэгдсэн тайлан хаана ч байхгүй, нууцхан явж ирсний ужиг нь ийнхүү тайлагдаж эхэллээ. 

Уг нь тийм тайланг монголын төрийн аудитын газар гаргуулж шалгаж, ЖДҮ эрхлэгчдэд ил тод байлгах ёстой байсан. Гэтэл төрийн аудитын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар өөрөө “Цэн стайл” ХХК-даа тус сангаас хөнгөлөлттэй зээл авсан ажээ. Улсын гадаад аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ТЕГ-ын дарга асан Б.Хурц өөрийн “Гранд степп” компанидаа мөн зээл авчээ.

Төр засгаас тэрбумтан төрүүлдэг сүлжээ

Улсын болон нийслэлийн ЖДҮ-ийн санг эрх баригчид завшин зувчуулж байгаа тухай өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч шуугиж байгаад удалгүй замхарч ирсэн. Төрөөс тэрбумтан төрүүлж байгаа нь ганц энэ сан ч биш, үнэ тогтворжуулах хөтөлбөр, тариалан эрхлэлтийг дэмжих сан зэрэг олон арван том жижиг сангууд байгаа. Мөн Засгийн газрын бондын орлогууд ч тэрбумтан төрүүлэхэд оролцдог.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2017 оны өвөл, хаврыг давахын тулд 51 мянган тонн хүчит тэжээлийг импортоор оруулж, хүндрэлтэй байгаа аймгуудад түгээх зорилгоор 40 тэрбум төгрөгийн хүүгүй зээл олгосон. Энэ зээл бас л төр засгийн удирдлагатай холбоотой компаниудаар дамжсан тухай яригдаж байна. Энэ зээл хэнд очсон, үр дүн юу болсон тайлан одоог хүртэл гараагүй, аудитоор баталгаажаагүй байна. 

Эдгээр санг удирдаж ирсэн бараг бүх эрх мэдэлтнүүд Монгол улсын толгой баячууд болсныг жил бүрийн хөрөнгө орлогын мэдээллээс нь мөшгин харж болно. Сангуудыг саадаг дарга нарын хөрөнгө арвижаад, иргэд нь ядуураад байгаагийн суурь шалтгаан бол энэ мэт авлига.

Монгол улсын төр засгийг сүүлийн 30 жил ээлжлэн болон эвсэн барьж ирсэн МАНАН-ийн санхүүжилт бүрхэг, нууцлагдмал байгаа нь авлигын эх үүсвэрийг төрүүлсээр байна. Намдаа 60 тэрбум төгрөгийн хөрөнгийг албан тушаалд очих хүмүүсээс түрүүлж төлүүлж босгох тухай МАН-ын удирдлагуудын ярианы алдагдсан дүрс бичлэг энэ бүхнийг тодорхой харуулдаг. Гэтэл АТГ нь энэ бичлэгийг хуурамч гэх зэргээр шалгахгүй, ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаа нь авлигачдын гар хөл болсныг харуулж байна.

Намдаа өгсөн хандиваа албан тушаал, гадаад томилгоо, тендэрт ялуулах, эсвэл хөнгөлөлттэй зээл авах зэргээр эргүүлж авдаг дэг жаяг тогтсон нь монголын төр засгийн нэр хүндийг навс унагаж, иргэдийн дүргүйцлийг эрс бадрааж байна. Янз бүрийн сангийн нэрээр бүх иргэдээс хурааж авсан татварын орлогыг төр засагт ойрхон, тэднийг авлигаар тэжээж байдаг цөөн этгээдүүд завшиж байгаа нь ардчиллын нэр хүндийг унагаж, эдийн засгийн хөгжлийг гацааж байна. 

Арилжааны банкны зээлийн хүү жилд 22 хувь байхад 3-5 хувийн буюу 5 дахин бага хүүтэй, эсвэл ямар ч хүүгүй зээл цөөхөн эрх мэдэлтэй хүнд очсоор байна. Тийм ч учраас төр засгийн сайд гишүүдийн компанитай өрсөлдөж чадахгүй болсон хувийн компаниуд бизнесээ хумиж, ажилчдаа халж, монголчууд Солонгос руу ямар ч хамаагүй ажил хийхээр цувах боллоо. 

Нэгэнт л төр засгийн удирдлага нь зөвхөн хувийн эрх ашгаа бодох болсноор хөдөөгийн хөгжлийн бодлого алдагдаж хүн амын хагас нь нийслэл хотдоо бөөгнөрч, зам дээрээ түгжирч, бохир агаараас хордож байна.

Банкны хүүг өсгөөд буйн цаад шалтгаан нь авлига

Нийтийн хөрөнгө болох төсвөөс янз бүрийн сан, хөтөлбөр нэрээр эрх мэдэлтнүүд олон зуун сая, тэрбум төгрөгөөр өөрийн компанид бөөнөөр нь шилжүүлэх болсноор банкуудын хоорондын хадгаламж татах өрсөлдөөн улам ширүүсч ирлээ. Ялангуяа жижиг банкууд том хадгаламж эзэмшигчдэд зарласнаасаа өндөр хүү амлах болсон нь том банкуудыг ч хадгаламжийн хүүгээ өсгөхөд хүргэдэг. 

Хадгаламжийн хүүгийн өсөлтийг дагаад зээлийн хүү өсдөг учир монголын хувийн хэвшил хүүлсэн хүүтэй зээл авахаас өөр сонголтгүй болдог. Банкны зээл бас хүртээмжтэй биш, эргэж төлөх баталгаа шаарддаг учир, банк бус санхүүгийн байгууллагууд банкны хүүгээс 50 хувь илүү хүү өгдөг. 

Гэтэл дээрх сангийн жишгээр тэрбумаар нь бөөндөн зээл авсан улс төрчидтэй холбоотой иргэд, компаниуд авсан мөнгөө банкинд, зарим нь илүү унацтай болохоор ББСБ-аар дамжуулан хэд дахин өсгөдөг ажээ. Тэгээд ч банктай эсвэл ББСБ-тай их хурлын гишүүд олон байгаа.

Аль ч нийгэмд авлига бий. Гэхдээ Монгол улсад парламентын засаглал байгаа учраас энэ гэмт хэргүүд илэрч байгаа юм. Энэ сангууд нэг өдөр бий болоогүй, урт хугацааны зориуд бодож хэрэгжүүлсэн төлөвлөгөөт хуйвалдаан. Энэ хуйвалдааныг үндсээр нь таслахын тулд буруутай этгээдүүдийг албан тушаалаас нь халах, зээлийг эргүүлэн төлүүлэх хэрэгтэй. Мөн авсан зээлийн мөрөөр мөшгөж, дансаар нь шалгаж, хэрэв банк, ББСБ-аар дамжуулан мөнгө хүүлсэн бол тэр орлогыг бас хураан авах замаар шударга ёсыг тогтоох шаардлагатай. 

Энэ арга хэмжээг Ерөнхий сайд авч чадахгүй бол монголын төр засаг хямрах магадлал өндөр боллоо. 18 сарын дараа монголчууд төр засгаа шинэчлэх томоохон сонголт хийнэ. Түүнээс өмнө төр засгаа бүхлээр нь тараана гэвэл жоомоо алах гээд гэрээ шатаахтай адил хэрэг болно.

2018.10.31

Жаргалсайхан

Баянгол дүүргийн МАН-ын хорооны даргаар Ж.Ганбаатар сонгогдлоо
Баянгол дүүргийн МАН-ын хорооны даргаар Ж.Ганбаатар сонгогдлоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​