Өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс Дэгийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Дэгийн тухай хуулиар УИХ-ын гишүүд бусдын өмнөөс кноп дарах, хуралдаандаа суухгүй байх зэрэг нь хориотой. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн өнөөдөр Дэгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл гаргалаа. Тодруулбал, тэрбээр УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын өмнөөс кнопыг нь дарсан юм. Тэрбээр энэхүү үйлдлийнхээ талаар “Д.Оюунхорол гишүүн миний кнопыг дарчих гэж гуйсан” гэх тайлбарыг хэлэв.