fbpx “Тавантолгой”-н төсөлд $6.8 тэрбум шаардлагатай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 37 секунд

“Тавантолгой”-н төсөлд $6.8 тэрбум шаардлагатай

IMARC ФОРУМД 90 ГАРУЙ УЛСЫН УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО

Тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа IMARC буюу “Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалт” аравдугаар сарын 29-нөөс энэ сарын 1-ний хооронд болж өнгөрлөө. Манай улсын хувьд уг форумд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөл оролцсон юм.

Энэ үеэр Д.Сумъяабазар сайд Австралийн Мельбурн хотоос шууд ярилцлага өглөө. Тэрбээр Монгол Улсын уул уурхайн салбарын онцлог давуу талаа 90 гаруй улсын уул уурхайн салбарын төлөөлөлд сурталчилж, хэд хэдэн аж ахуйн нэгжтэй тусгай уулзалт хийсэн гэдгээ онцолж байв.

-Энэ удаагийн чуулга уулзалт амжилттай болж өндөрлөв үү?
Австралийн Мельбурн хотноо “Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалт”­-д 90 гаруй улсын уул уурхайн салбарын төлөөлөл оролцож, улсынхаа уул уурхайн салбарын танилцуулга, сурталчилгааг хийлээ.

Бид ч мөн адил Монгол улсын уул уурхайн салбарт амжилттай хэрэгжиж байгаа төсөл болон цаашид хэрэгжүүлэх төслүүдээ сурталчиллаа. Мөн уул уурхайн салбарын ололт амжилт төдийгүй алдаа оноогоо илэн далангуй ярилцаж, манай улсын уул уурхайн салбар цаашид хөгжих ёстой гэсэн санаагаа хөрөнгө оруулагчдад илэрхийлж чадсан нь энэ удаагийн форумд оролцсоны ач холбогдол гэж бодож байна.

-“Оюутолгой”-той холбоотой хуулийн жижиг асуудлууд бий гэсэн. Үүнд ямар асуудлууд багтаж байгаа бол. Түүнчлэн “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах болон Монгол Улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлын явц ямар шатандаа байгаа вэ?
-“Оюутолгой”­-н төслийг Монгол улсын уул уурхайн ноён оргил гэж боддог. Гэхдээ уг төсөлд хийж хэрэгжүүлэх, засаж залруулах зүйлс бий. Энэ нь мэдээж татварын орчинтой холбоотой асуудал болоод зарим гэрээ хэлцлийг эргэн харах шаардлагатай зүйлс байгаа юм.

Аливаа том төслийг олон жижиг асуудал дагалддаг шүү дээ. Гэхдээ “Оюутолгой”­-н далд уурхайн бүтээн байгуулалт нийт орлого болон олборлолтын хэмжээг нэмэгдүүлж, Монгол улсад ногдох орлого, татварын хэмжээ төдийгүй хөрөнгө оруулагчдад очих өгөөж эрс нэмэгдэх таатай үе 2022 оноос эхэлнэ.

Харин үүнээс өмнө төсөл дэх шүүмжлэлтэй асуудлуудыг ярилцах хэрэгтэй.

Үүнээс гадна АНУ болон германы шинжээчдээр хөндлөн­гийн дүгнэлт гаргуулан ажиллах болно. Харин “Оюутолгой”­-н төслийг зогсоох, гацаах гэсэн ойлголт байхгүй.

Засаж залруулах зүйлсээ олон улсын түвшинд ухаалгаар шийдэх болно. Үүнийгээ бид IMARC форум дээр ч мөн илэрхийлсэн. Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр замд $1.2 орчим тэрбум төсөвлөсөн

-Нүүрсний салбарын хөрөнгө оруулагчид “Эрдэнэс Тавантолгой”-н iPО-г хэр сонирхов. iPО гаргах хугацааг тогтоосонтой холбоотой бэлтгэл ажил ямар байгаа вэ?
-
“Эрдэнэс тавантолгой” ком­пани олон улсын хөрөнгийн бирж дээрээс хөрөнгө босгох ажил нэлээд шахуу төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжиж байгаа. Хөрөнгө босгох түлхүүр нөхцөл нь стандартад нийцсэн бүтэц зохион байгуулалт, зөв засаглал байх юм.

Нүүрсний зах зээл дээр үнийн бодлого харьцангуй тогтвортой байгаа энэ үед олон улсын хөрөнгийн биржид урьтаж хөрөнгө босгох нь зүйтэй учир хөрөнгө босгох хугацаагаа 2019 оны 4­6 дугаар сарын хооронд гэж албан ёсоор зарласан.

Мөн IMARC форумд оролцох үеэрээ дан ганц уул уурхайн салбараа сурталчлахаас гадна тусгайлсан уулзалт хэд хэдэн удаа хийсэн. Энэ үед мэргэжилтнүүд төдийгүй хө­рөнгө оруулагчид “Тавантолгой” шиг томоохон орд олон улсын хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгох нь зөв алхам хэмээн үзэж байсан.

Түүнчлэн Хятадын Засгийн газар манай улсын төмөр замын бүтээн байгуулалтын талаар нарийвчилсан тодруулга авсан.

Уг төмөр замын бүтээн байгуулалтын хувьд концессийн тухай хуулиар шууд гэрээ байгуулах чиглэлийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгөөд байгаа.

Өнгөрсөн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойгоос Гашуунсухайт, Ханги-Мандал, Цагаандэл уул–Өлзийт гэсэн гурван чиглэлд авто замын бүтээн байгуулалт хийх тогтоол гаргасан. Ханги-­Мандалын 340 орчим км авто замыг БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар ирэх оны арванхоёрдугаар сард түлхүүр хүлээлцэх нөхцөлөөр хүлээж авахаар ярьж байгаа.

Төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийг өндөр зохион байгуулалттай ажиллуулж, жилийн дотор ашиглалтад оруулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Энэ нь хоёр дахь гарц буюу Ханги-­Мандалын авто замаар 15 сая тонн нүүрс тээвэрлэх болон “Оюутолгой” зэсийн баяжмалаа гаргах гэх мэт давуу байдал манай улсад гарах учраас энэ ажлыг эрчимжүүлж байгаа.

-Урьдчилсан байдлаар эдгээр бүтээн байгуулалтад хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байна вэ?
Тавантолгой-­Зүүнбаянгийн чиглэлийн төмөр замд 1.2 орчим тэрбум ам.доллар төсөвлөж, техник эдийн засгийн үндэслэл нь урьдчилсан байдлаар хийгдэж байгаа. Харин Гашуунсухайтын авто замд 340 орчим сая ам.доллар, Ханги­-Мандалын авто замд 260­-270 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоолол байна.

Тавантолгойн төсөл дээр техникийн, хуулийн, аудитын болон санхүүгийн зөвлөхүүдээ энэ сард багтаан шалгаруулна. Үүний дараагаар олон улсын түвшинд хөрөнгө оруулалтын банкаа олон улсын түвшинд шалгаруулж, “Эрдэнэс тавантолгой”-­н 30 хүртэлх хувиар олон улсын зах зээлээс хөрөнгө босгох ажил хийгдэнэ.

IMARC олон улсын форум дээр Тавантолгойн төсөлд 6.8 тэрбум ам.доллар зайлшгүй шаардлагатай хэмээн танилцуулсан.

Засгийн газрын мэдээ 

Ч.Сайханбилэгийн эхнэр ЖДҮХС-гаас алмазны бизнес эрхлэх гэж нэг тэрбум төгрөгийн зээл авсан уу
Ч.Сайханбилэгийн эхнэр ЖДҮХС-гаас алмазны бизнес эрхлэх гэж нэг тэрбум төгрөгийн зээл авсан уу
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​