fbpx ЗАГАС ТОЛГОЙНООСОО МУУДДАГ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 56 секунд

ЗАГАС ТОЛГОЙНООСОО МУУДДАГ

Ийм л нэг үг байдгийг өнөөгийн Монгөлын төрийн албаны уруудалтай яг дүйж бодмоор болжээ. Төр ариун байх нь албыг нь хашиж байгаа хүмүүсийн ажлын хариуцлага хийгээд, ёс зүйтэй холбоотой асуудал мөнөөс мөн.

Гэтэл төрийн албаныхны ажил үүрэгтээ эзэн болох хандлага, хариуцлага болоод мэдлэг мэргэжлийн түвшин туйлын доройгоос төрийн албан хаагчдын үнэгүйдэл бий болчихоод байна.

Төрийн албаныхан дундаас аль муухай юманд орооцолдогчид  гарсаар байх боллоо. Улсын Их Хурлын гишүүн нэгэн өмд бандаашны хэргээр бүрэн эрхээсээ зайлуулагдсан. Бас зайлуулагдах шахаж шүүхийн үүд сахиж байгаа нь ч бий. Зарим нь шунаг хомхойдоо хөтлөгдөн улс, нийгмийн хөрөнгө рүү хууль бусаар хуруу хумсаа дүрж хулгайч луйварчингаараа дуудуулж байна.

Төрийн яам дотроо архидан соггуурсан хурган дарга нар нэг нь нэгийгээ “нухчихсан” бузар хэрэг ч гарлаа. Ийм байхад төр түвшин сайхан байна гэж яаж хэлэх билээ дээ.Төр, Засгийнхан энэ алдаа завхралаа анхаардаг юмсан уу гэвэл болж буй бараандуу үйл явдлаас дүгнэлт хийж их ажил төлөвлөж байгаа л гэх байх. Зам, тээврийн хөгжлийн яаманд хүн амины хэрэг гарсаны дараа л сая ухаарсан мэт Засгийн газраас инээдтэй юм шиг нэг ажил зохион байгуулсан нь шалгалт нэрээр төрийн албан хаагчдын сандал ширээ, шүүгээ савыг онгочин нэгжиж архины шил сав цуглуулж түүнийгээ том ажил хийлээ гэж мэдээлсэн.

Тэгээд Засгийн газрын хэмжээнд төрийн албаны нэр хүндийг дунд тушаалынхан унагааж байна гэж мөхөсхөн бодсон, олон түмэнд ч тэгж ойлгуулах гэсэн шиг байгаа юм. Нээрээ тийм юмаа гэх гэтэл зөвхөн дунд тушаалынхан биш УИХ-ын зарим эрхмүүд, Засгийн газрын сайд нараас нь эхлээд жинхэнэ завхралын эзэд гарч ирлээ. Үүний тод жишээ жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн бага хүүтэй зээлийг хүрэх ёстой эзнээс нь тэд булааж зохион байгуулалттайгаар бүлэглэн авсан нь олон нийтийн дургүйцлийг дээд зэргээр өдөөж байна. Тэдний үйлдэл хүүхдээс хоолыг нь булааж идсэнээс өөрцгүй бөгөөд УИХ, Засгийн газрыг муухай харагдуулж байгаа юм.

Өнөөгийн Монголыг марзан Шаравын “Монголын нэг өдөр” зургаар жишиж харвал авлигад идэгдсэн, төрийн түшээдийн олонхи нь хувийн ашиг хонжоо, бүлэглэлийнхээ сонирхлыг улсын ашгаас дээгүүр тавьдаг, мэргэшээгүй парламенттай, сайдын суудалд чадвартай чансаатай нь биш хор найруулагчид нь үүрлэчихсэн гээд олиггүйхэн жишээ, бараан өнгө их байна л даа.

Тэгвэл өнөөдрийн ихэс дээдэс гэж хэн бэ? бодоод бодоод бодын шийр дөрөв гэдэг л хариу гарч байна.

УИХ-ын одоо байгаа 75 гишүүнийг сайныг үлдээх шүүлтүүрт оруулбал хэд нь гоожихгүй үлдэх бол...

Бас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын хэн нь ихэс дээдэс гэсэн категорт хамрагдаж болох вэ? мэдэхгүй.Зүгээр л зөвхөн албан тушаалых нь хувиар төр түмбэгэр гэгчээр тэр гуай, энэ гуай гэхээс хүнийх нь хувьд тийм дээд хүндлэл үзүүлээд байх аргагүи юм шиг тиим цаг дор бид ирчихжээ.

Ерөнхийлөгч нь гэхэд ялих ялихгүй жижиг асуудалд хутгалдсан юм яриад л Ерөнхий сайд нь тэр урьд нь хэлсэндээ хүрч байгаа юм алга. Яагаад гэвэл “Надаас хууль бус юм битгий шаардаарай би гагцхүү хуулийн дагуу ажиллах болно” гэж хэлж байсан үг түүнийх. Гэтэл одоо кабинетийнх нь Сайд нараас, төрийн өндөр албан тушаалтнаас зарим нь хууль бус асуудалд орчихоод байхад тэдэнд арга хэмжээ авахгүй цаг алдаж суугааг дутагдалтай, гэмт явдалтай эвлэрч байгаа мэт ойлгогдоод байна шүү дээ.

УИХ-ын дарга нь ч гэсэн сахилга алдсан хууль зөрчсөн нөхдөө өмгөөлсөн мэт дүмбийж сууна. Энэ бүхнийг бодохлоор төрийн алба дундаасаа биш толгой талаасаа ялзарчихсан юм биш үү. Ийм дүгнэлтийг ганцхан бичигч бивээр хэлж байгаа юм биш олон түмний ярианы өнгө тийм л буй.

Засгийн газраас төрийн жинхэнэ албан хаагчдын ажил мэргэжлийн түвшинг үнэлэх талаар тогтоол гаргаж холбогдох албан тушаалтнуудын дунд семинар зохион байгуулав. Үүнийхээ үргэлжлэл болгож төрийн албан хаагчдын мэргэжлиин түвшинг үнэлэх ажлын хүрээнд байгууллагын хэмжээнд бас албан хаагч нэг бүрээр шалгалт авна гэж байгаа юм. Энэ нь нэг ёсны аттестатчлал гэгч юм болох нь л дээ. Тэхдээ төрийн албаны дунд шатанд гээд байгаа. Үүнийгээ төрийн албан хаагчдын ажил мэргэжлийн түвшинг үнэлэх ажил гэж нэрлээд байгаа юм билээ.

Уг ажлыг хийснээр шүүлэгт хамрагдагсдын нэг хэсгийг муу дүн авсан гээд халах солих л бололтой. Тэр нь ээлжит сонгууль бүрийн дараа ёс юм шиг улстөрийг бужигнуулдагтай адил үйл явдал өрнөж мэдэх. Мөн төрийн албаны шинэ хууль хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 40 гаруй дүрэм, журам гаргаж батлах ч гэх шиг их ажил байгаа гэнэ.

Төрийн албан хаагчдаас зүгээр л шалгалт шүүлтэрхүү юм авна. Засгийн газрын зүгээс халаа сэлгээ хийхгүй гэж байгаа ч Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзоригтийн хэлж байгаа үгнээс гэвэл үйл ажиллагааныхаа үр дүнгээр тэнцээгүй албан хаагчийг чөлөөлөх, албан тушаал бууруулах зэрэг ажил зохион байгуулах л юм байна. Шалгалтын дүнг ирэх XII сарын эхний арав хоногттанилцуулсаны дараа бужигнуулна гэсэн л үг. Ер нь төрийн албанд оршиж буй дээрх бусармаг явдал, зөрчлийг төрийн албаны зөвлөл гэдэг байгууллага нь ч ажиглагч маягаар харж суух болсон нь нэг үнэн.

Бас шударга бус сонгон шалгаруулалт ч хийдэг л гэх. Тухайлбал Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын болон Төрийн захиргааны байгууллагын удирдлагын хувьд сүүлийн жилүүдэд сонгон шалгаруулалтыг хуйвалдааны аргаар шу-дарга бусаар шалгаруулсаар ирсэн гэж мэргэжлийн байгууллагынхан нь шүүмжилдэг юм билээ.

Бас төрийн албаны нөхдийн хэлж байгаагаас үзвэл аливаа нэр, хаягийг нь өөрчлөн олон түмний тархийг угаадаг арга ч ил байна. Түүний нэг нь төрийн албанд шалгалт шүүлэггүй оруулсан хүнээ түр орлон гүйцэтгэгч гэсэн тодотгол хэлж аргацаадаг. Саяхны нэг судалгаагаар яам, агентлагийн удирдах албан тушаалын хэмжээнд 120 орчим хүнийг тийм нэршилтэйгээр ажиллуулж байгаа нь харагдав. Нөгөө талаар төрийн албанд мерит зарчим гэж юм бүр алдагдсан. Уг нь өмнөх үед ямар ч их, дээд сургууль төгсгөсөн бай уг хүнийг төрийн албанд дороос нь эхлүүлэн ажиллуулж шат шатаар өгсүүлж журмаар удирдах албан тушаалд дэвшүүлдэг байсан. Тэр нь мерит зарчим мөрдөгдөж байгаа хэрэг байлаа.

Гэтэл одоо зөвхөн улс төрчийн цүнх барьж гүйдэг нөхөр буюу албан тушаалтны ах дүү, төрөл садан “хэнбэгуай ч төрийн албанд дарга хэмээн” цоллуулах болсон. Зарим нь хэн нэгнийг авлигдаж албан тушаал худалдаж авдаг ч бий. Энэ нь төрийн албаны нэр хүндийг шороотой хутгаж байгаа нэг шалтгаан юм. Хамгийн сүүлчийн мэдээгээр төрд 192.5 мянган хүн ажиллаж байна. Энэ тоо хорин жилийн өмнөхөөс 50 гаруй мянгаар нэмэгдсэн гэсэн үг. Алив юм хэмжээнээсээ хэтрэхээр үнэгүйддэг, төрийн албаны данхайлт бас уршиг тарьж буй юм.

Тэгэхээр загас толгойноосоо эхэлж мууддаг гэдгийн үнэнийг дагаж зөвхөн дунд гэж эндүүрэлгүйгээр төрийн дээд албан тушаалтнууд сахилга хариуцлагатай, ёс зүйтэй байхыг өөрсдөөсөө эхлэх нь чухал байна шүү дээ. Мөн авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон этгээд удахгүй мөрдөх шинэ хуулиар төрийн албаны хаалгаар шагайх ч эрхгүй болох юм билээ. Зөв л дөө.

Зууны мэдээ
Д.Жаргалсүрэн

Ерөнхийлөгчийн дараах шалгуурыг даваагүй гурван сая МОНГОЛЧУУД
Ерөнхийлөгчийн дараах шалгуурыг даваагүй гурван сая МОНГОЛЧУУД
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​