fbpx Компаниудад халтай, ченж, дарга нарт ашигтай шинэ дүрэм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 58 секунд

Компаниудад халтай, ченж, дарга нарт ашигтай шинэ дүрэм

ГААЛИАС АВТОМАШИНАА АВАХАД ДАРГА НАРЫН БИЗНЕСИЙГ ДЭМЖИХЭЭС АРГАГҮЙ

Төрийн албаны бүтцийг дахин данхайлгаж, үйлчилгээг улам түвэгтэй болгож мэдэх нэгэн шинэ зохицуулалт энэ сараас хэрэгжиж эхлээд байна. Тэр нь Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмээр улсын бүртгэлд бүртгүүлж, дугаар аваагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон явдал.

Өөрөөр хэлбэл, өмнөх шигээ улсын дугаараа авч амжаагүй гээд 72 цаг дотор хөдөлгөөнд оролцож болохгүй гэсэн үг.

Хэрэв энэ дүрмийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар 50 нэгжээр торгуулна. Дугааргүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахыг ийнхүү хориглосон нь сүүлийн үед дугааргүй автомашинтай гэмт хэрэг үйлдэж, хүний эрүүл мэнд, амь насыг хохироож буй тохиолдол буурахгүй байгаатай холбоотой гэж шинэ дүрмийн авторууд тайлбарлаж байна.

Гэтэл энэ зохицуулалт автомашины худалдаа эрхлэгчдийн хууль ёсны үйл ажиллагааг боомилж, харин ченжүүд болон автомашин ачдаг үйлчилгээнийхнийг улам өөгшүүлнэ. Автомашины худалдаа үйлчилгээний “Эко Кар” компанийн төлөөлөл “Энэ зохицуулалтын улмаас бид гаалиас буулгасан машинуудаа агуулах, showroom-дээ байрлуулахын тулд чирэх, ачихаас өөр аргагүй боллоо” хэмээв.

Харин “автоланд” ХХК-ийн борлуулалтын менежер “Одоохондоо бид гаалиас машинуудаа хөлөөр нь зөөгөөд байна. Яг хэрэгжээд эхэлбэл үйл ажиллагаанд маш их хүндрэл учирна. Гааль дээр автомашины дугаар олгох, үзлэг оношилгоонд оруулах үйлчилгээ байхгүй шүү дээ” хэмээв.

• Төрийн албаны бүтцийг дахин данхайлгаж, үйлчилгээг улам түвэгтэй болгож мэдэх нэгэн шинэ зохицуулалт энэ сараас хэрэгжиж эхлээд байна.

• Уг зохицуулалтын эсрэг ямар арга хэмжээ авахаа автомашин импортлогчид мэдэхгүй, бэлтгэлээ хангаагүй байна.

• Авто тээврийн тухай хууль шинэчлэгдэх хүртэл компаниуд эрсдэл, зардлаа өөрсдөө хариуцах нь.

Өөрөөр хэлбэл, уг зохицуулалтын эсрэг ямар арга хэмжээ авахаа авто машин импортлогчид мэдэхгүй, бэлтгэлээ хангаагүй байна.

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат “Энэ сарын 15 хүртэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн этгээдүүдэд сануулах, анхааруулах арга хэмжээ авч, бүртгэлжүүлнэ.

Харин түүнээс хойш хуулийн дагуу зохих хариуцлагыг нь хүлээлгээд явна” гэв. Хэрэв уг зохицуулалт энэ чигээрээ үйлчилбэл автомашины худалдаа эрхлэгч компаниуд гаалиас буусан машинаа чирүүлэх эсвэл баталгаат агуулахад байрлуулахаас өөр сонголтгүй.

“Тоёота” компанийн монгол дахь албан ёсны диллер “Мөнххада” компанийн борлуулалтын менежерийн хэлж буйгаар тээвэр зуучийн компаниудтай тохирч баталгаат агуулахад нь байрлуулахаас өөр аргагүй аж.

Харин өдөрт хэдэн арваараа гааль дээр бууж байгаа машинуудыг чирүүлж авчирна гэдэг цаг хугацаа, зардал мөнгө их шаардахаас гадна тэр хэрээр замын хөдөлгөөнд ачаалал нэмнэ. Нөгөөтэйгүүр эл зохицуулалт иргэдийн машиныг өршөөлгүй ачих атлаа улсад татвар төлдөггүй, хэн нэг эрх мэдэлтний хувийнх болсон ачилтын бизнесийг дэмжиж байгаа нь үнэхээр харалган хэрэг.

Гаалийн мэдээгээр энэ оны эхний есөн сарын байдлаар манай улс 46617 суудлын автомашин импортолсны тун багахан хэсэг нь аж ахуйн нэгжээр дамжиж байна.

Угаасаа ч автомашины худалдаа албажиж дөнгөж эхэлж буй. Дийлэнх нь ченжүүдийн гарт хэвээр. Гэтэл шинэ зохицуулалт сэхэл авсан салбарыг дахин сэхээнд оруулах нь. Энэ хүрээнд бодлогын ямар зохицуулалт хийж буйг хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Э.Мөнхнасангаас тодрууллаа.

Тэрбээр “Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газраар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа. Уг хууль болон дагалдан гарах журмаар тээврийн хэрэгслийг бүртгэх дүрэм, журамд өөрчлөлт оруулна” гэв. Гэтэл энэ хуулиас наана Замынхөдөлгөөний шинэчилсэн дүрэм хэрэгжээд эхэлчихлээ. Хууль шинэчлэгдэх хүртэлх хугацаанд түр зуур хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээ ч алга.

Бүх зардал, хүндрэл чирэгдлийг компаниуд өөрсдөө хариуцах нь. 

Энд автомашиныхаа тоолуурыг өөрчилж, оруулж ирсэн эвдэрхий машинаа засаад борлуулдаг ченжүүдийн тухай яриагүй, тэднийг өмөөрөөгүй гэдгээ зориуд тодотгоё.

Тэд бол машинаа хулгайн замаар, гэр хороолол дундуур сүлжээд ч атугай зөөж, харх шиг л дасан зохицох арга ухаан сайтай. Хамгийн гол нь энэ салбарыг өөд нь татаж, хэрэглэгчдэд эргээд буух эзэнтэй, буцах хаягтай үйлчилгээ үзүүлдэг албан ёсны зөвшөөрөлтэй компаниудад халтай тусах нь.

Уг нь бусад улс оронд түр дугаар олгох, нэг хүний жилд худалдан авах, борлуулах автомашины тоонд хязгаар тавих гээд шалгарсан уян хатан зохицуулалт бий. Гагцхүү манайд л төрийн хүнд суртлыг дэвэргэж, татвар төлөгчдийг өөдлөн дэвжих боломжийг нь нухчин дардаг хууль дүрэм зохиодог нь юутай гаслантай.

ЗГМ: ТОДРУУЛГА

Э.БӨХБАТ: КОМПАНИУД ӨӨРСДӨӨ ЗОХИЦУУЛАХААС АРГАГҮЙ

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбатаас дараах тодруулгыг авлаа.

-Шинэ дүрмээр гаалиас буулгасан автомашинаа хөлөөр нь зөөж болохгүй гэсэн үг үү?
-Улсын дугааргүйгээр замын хөдөлгөөнд ямар ч байдлаар оролцохыг хориглоно. Өмнө нь бол 72 цагийн дотор оролцож болно гэж ойлгодог байсан.

Гэвч 72 цаг бол улсын бүртгэлд бүртгүүлэх л хугацаа юм.

Ингэж хориглох болсон шалтгаан нь улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй үйлдсэн, өөрөөр хэлбэл, эзэн холбогдогч нь тодорхойгүй гэмт хэрэг их бүртгэгдэж буйтай холбоотой.

Тиймээс тээврийн хэрэгсэл импортлогч, дистрибьютерууд ч гэсэн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг хөлөөр нь зөөж, хөдөлгөөнд оролцож болохгүй гэсэн үг

-Жилд 40-50 мянган суудлын автомашин орж ирж байна. Үүнээс татвараа төлөөд албан ёсоор оруулж ирж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал харагдаад байна л даа?
-Цагдаагийн байгууллага бол монгол улсад мөрдөгдөж байгаа хууль журмыг л сахин биелүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих үүрэгтэй. Компаниуд өөрсдөө ямар нэг зохион байгуулалтын арга хэмжээ авахаас өөр аргагүй. Гааль дээр улсын дугаар олгох, үзлэг оношилгоо хийх цэг байгуулсан нь дээр болов уу.

-Автомашины дийлэнхийг ченжүүд оруулж ирдэг. Тэд машинаа хулгайн замаар зөөхийг үгүйсгэхгүй. Та бүхэн үүнд жигд хяналт тавьж чадах уу?
-Жигд хянахыг хичээж ажиллана. Улсын дугаараа аваад л хөдөлгөөнд оролц гэдэг шаардлага тавьж байна. Тэд хулгайн гудамж, замаар сүлжээд давхих нь юу л бол. Ер нь бол зугтана уу эсвэл ачиж, чирээд тээвэрлэх үү гэдэг нь автомашин оруулж ирж буй этгээдийн л асуудал. Хуулиа л дагах ёстой.

-Албан ёсны зөвшөөрөлтэй компаниудын нэр дээр түр дугаар олгох гэх мэтээр уян хатан зохицуулж болохгүй гэж үү?
-Түр дугаарыг аль ч улсад зөвшөөрөхөд түвэгтэй байдаг. Монгол улсад орж ирж буй гадаадын тээврийн хэрэгсэлд л авах зохицуулалт бий. Ер нь бол автомашиныг анх оруулж ирэхдээ л дугаар олгоод, дахиж хэзээ ч салгахгүй байх зохицуулалт шаардлагатай байна.

Дугаараа салгасан тохиолдолд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн зүйлчлэлээр зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна шүү дээ. Нэгэнт хууль гарсан учраас автомашин оруулж ирдэг компаниудад нэгдсэн зохион байгуулалттай үйлчлэх боломжийг нь гаргах зайлшгүй шаардлагатай байна. 

МОНГОЛД АНХ УДАА УМАЙН ХОРГҮЙ ХАВДРЫН ТОХИОЛДОЛД МЭС ЗАСЛЫН БУС ЭМЧИЛГЭЭ ХИЙЛЭЭ
МОНГОЛД АНХ УДАА УМАЙН ХОРГҮЙ ХАВДРЫН ТОХИОЛДОЛД МЭС ЗАСЛЫН БУС ЭМЧИЛГЭЭ ХИЙЛЭЭ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​