fbpx БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ III АССАМБЛЕЙД МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОВ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 22 секунд

БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ III АССАМБЛЕЙД МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОВ

НҮБ-ын Байгаль орчны III ассамблей Бүгд найрамдах Кени улсын Найроби хотноо 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 6-ны өдрүүдэд боллоо.  Энэ удаагийн чуулганы онцлог нь НҮБ-ын гишүүн орнуудын Засгийн газар тогтвортой, ногоон санхүүжилтийг татах асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурлан шийдэхээр болсонд оршино. Чуулганы хуралдаанд НҮБ-ын гишүүний орнуудын байгаль орчны салбар хариуцсан сайд, дэд сайд нар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд бусад улстай бүсийн хэмжээний үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах, бохирдолгүй эх дэлхийн төлөө ямар арга хэмжээ авч ажиллах төлөвлөгөөгөө танилцуулсан. Үүнтэй уялдуулан чуулганд оролцсон улс орнууд бүхий л төрлийн хог хаягдал, бохирдлоос хүн ардынхаа эрүүл мэнд, улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөөлөх сөрөг нөлөөг бууруулах, химийн, хорт болон аюултай бодисын хэрэглээг бууруулах, орлуулах боломжийг эрэлхийлэх үүрэг хүлээсэн юм.  Үүргээ биелүүлэхийн тулд биологийн олон янз байдал, экосистем, агаар, хөрс, ус, ой болон уулархаг газар нутгуудын онцлогт тохирсон шинэ аргачлал шийдлийг тодорхойлж, хэрэгжилтийг хангах ажиллах ёстой гэдэгтэй чуулганд оролцогсод санал нэгдсэн байна. Төр, хувийн хэвшил, бүхий л шатны төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагууд, нөхөрлөлүүдийн үүрэг оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх хүрээнд улс орнууд хүчин чармайлт гаргахаар тохиролцсон байна.

Н.Цэрэнбат:Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаарын холбоотой хамтрахаар боллоо

Чуулганы хуралдаанаас Монгол Улс ямар ололттой ирсэн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас тодрууллаа.

-Таны хувьд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн дэлхийн байгаль орчны сайд нарын уулзалтад оролцоод ирлээ. Ямар ололт, амжилттай ирэв?

-Ассамблейд оролцсон гадаадын түншлэгч орнуудын сайд, дэд сайдууд болон олон улсын байгууллагын удирдлагуудтай уулзан олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, санал солилцох, яриа хэлэлцээг эхлүүлэх боломжуудыг олгосон ихээхэн амжилттай арга хэмжээ болсон гэж дүгнэж байна. Тухайлбал, ассамблейн үеэр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Эрик Солхайм, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч, Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаарын холбооны Нарийн бичгийн даргын газрын дарга Хэлена Валдес, БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах сайд Ли Ганжи, Сингапур улсын Усны нөөц болон байгаль орчны сайд Масагос Зүлкифли, БНСУ-ын Байгаль орчны дэд сайд Ахн Бюнгок, Япон улсын Байгаль орчны дэд сайд Ясуо Такахаши, ОХУ-ын Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны яамны удирдлагууд, Бутаны Вант Улсын Байгаль орчны яамны удирдлагууд, Чили Улсын Байгаль орчны сайд Ситио Вев, Эстони, Люксимбург, Литви зэрэг улсын байгаль орчны сайд нартай уулзан байгаль орчны салбарын хоёр болон олон талт хамтын ажиллагааны боломж, хамтран ажиллах чиглэлүүдээр санал солилцон 2018 оноос цөөнгүй ажлыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

-Ямар хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр тохиролцсон бэ, тухайлбал?

-Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаарын холбооны албаны болон мэргэжлийн төлөөлөгчид ирэх оны эхний 3 сард багтан Монгол Улсад ажиллан агаарын бохирдлыг бууруулах хүрээнд судалгаа шинжилгээ эхлүүлж, хамтран ажиллана. “Эрүүл агаар амьдралын үндэс” сэдвийн дор үүсгэн байгуулагдсан олон улсын санаачлагад Монгол Улс анхны гишүүн орноор 9 дүгээр сард нэгдэн орсон. Энэхүү санаачлагын албан ёсны нээлтийг ассамблейн үеэр хийхэд гарын үсэг зуран баталгаажуулан хэвлэлийн бага хуралд оролцож, санаачлагын хүрээнд хийн хэрэгжүүлэх боломжит үйл ажиллагааг тодорхойлон хамтран ажиллахаар болсныг дуулгахад таатай байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Японы улсын Байгаль орчны яамтай хоёр талт хэлэлцээрийн хүрээнд хийсэн яриа хэлэлцээнд яамд хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор бодлогын зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулж хэвших, энэ механизмаар дамжуулан салбарын хамтын ажиллагааг тодорхойлж байх саналыг дэвшүүлэн тохиролцоонд хүрсэн зэргийг дурьдаж болно.

Загвар өмсөгчдөөр гангарч, эгчмэд бүсгүйчүүдээр тэжээлгэдэг Бобо
Загвар өмсөгчдөөр гангарч, эгчмэд бүсгүйчүүдээр тэжээлгэдэг Бобо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​