fbpx САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРД ТОЙРСОН МАРГААНЫ БАРИМТ ТҮШСЭН БОДИТ ҮНЭН-1
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 51 секунд

САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРД ТОЙРСОН МАРГААНЫ БАРИМТ ТҮШСЭН БОДИТ ҮНЭН-1

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байдаг. Салхитын мөнгө-алтны үндсэн ордын хоёр лицензтэй Салхит уурхай нэг тонн алт, 1000 тонн мөнгөний нөөцтэй гэж 2013 онд АМГТГ-т танилцуулжээ. Бодит нөөц нь үүнээс ч арвин болохыг эх сурвалжууд хэлж байна.

Учир нь манай хуулийн байгууллагын томоохон албан тушаалтантай хамаарал бүхий газраас 1.3 сая ам.доллар “олдсон”. Энэ мөнгө Салхитын мөнгөний ордын эзэмшилтэй холбоотой зарцуулагдах гэж байсан талаар албаны эх сурвалж мэдээлсэн. Ингэж монголчууд Дундговийн Гурвансайханд байдаг Салхитын мөнгөний ордын талаар мэддэг болсон юм.

Өөрөөр хэлбэл, Салхитын мөнгөний ордын эзэмшлийн асуудал өдгөө иргэний, захиргааны шүүхээр явж, эрүүгийн хэрэг болоод шалгагдаж байгаа юм.

Уг нь үүх түүхийг нь харвал, учрыг нь ойлгоход маш амархан юм байна.

Ийм байна. Шаравын Мөнгөншагай гэдэг залуу, хүргэн дүү Ганхуягийн Жаргалангийнхаа хамт  2010 оны арваннэгдүгээр сарын 12-нд гадаад худалдаа хийх үйл ажиллагааны чиглэлтэй “Жи Пи Эф” ХХК -ийг байгуулжээ. Ш.Мөнгөншагай 60, Г.Жаргалан 40 хувийг нь эзэмшиж Г.Жаргалангаа компанийн гүйцэтгэх захирлаар томилсон байгаа юм.

“Жи Пи Эф” ХХК-иа бусдын л адил ганц ганцхан ширээ, скайнер, компьютер, принтер зэрэг 1.0  сая төгрөгийн хөрөнгөтэй байгуулж байжээ. Харин компани байгуулснаасаа гуравхан хоногийн дараа 2010 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр “Их Монгол майнинг” ХХК-иас ашигт малтмалын хайгуулын 7991Х, 12772Х, 12773Х лицензийг шилжүүлэн авчээ. Ингээд 2012 оны дөрөвдүгээр сарын 23-нд  Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан хоёр тус тусын эзэмшдэг хувиа ашигт малтмалын лицензүүдийн хамт “Си Си Эм Икс” ХХК-д 8.000.000 /найман сая/ юаниар зарж, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байна.

Ш.Мөнгөншагай Баянгол дүүргийн III хорооллоос “Кристал таун” руу нүүж, 9922-той гар утасны дугаараа 9911…….. болгож, өөрөө морь уяж хөдөө амьдардаг болжээ. Г.Жаргалан нь IV хорооллоос 220К хотхон руу нүүсэн байна.  Тухайн үед “Жи Пи Эф” компани нь ямар нэг үйл ажиллагаа явуулж, улсад татвар төлж эхлээгүй байжээ. 2012 оны долдугаар сарын 30-нд “Жи Пи Эф” ХХК-ийн  шинэТУЗ хуралдаж 05 тоот шийдвэрийнхээ дагуу Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан хоёрыг бүрэлдэхүүнээсээ хасчээ. “Жи Пи Эф” компанийг худалдаж авсан  “Си Си Эм Икс” ХХК  ашигт малтмалын 7991Х, 12772Х, 12773Х лицензийг А буюу ашиглалтын лиценз болгон ажиллаж эхэлсэн байна. 7.0 тэрбум гаруй хөрөнгө оруулалт хийжээ. Гуравхан жилийн дараа 2015 он гэхэд тэнд 40 гаруй үндсэн ажилтантай, 100 орчим ажилчинтай уурхай ажиллаж эхэлсэн байна.

Мөн хуулийн дагуу татвараа ч хангалттай төлж эхэлсэн байна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэхэд л 2014 онд 91.100.000 төгрөг, 2015 онд 1.319.913.602 төгрөг, 2016 онд 4.396.893.516 төгрөг, 2017 онд 700.000.000 төгрөгийг төлжээ.

Бусад татварын тухайд 2013 онд 344.675.444 төгрөг, 2014 онд 708.470.908 төгрөг, 2015 онд 2.295.708.626 төгрөг, 2016 онд 5.541.248.601 төгрөг, 2017 онд 912.110.460 төгрөг, нийтдээ 9.802.214.038 төгрөгийн татварыг “Жи Пи Эф” ХХК Монгол Улсад төлсөн байгаа юм.

Салхитын мөнгөний ордын нутаг, Дундговь аймаг, тус аймгийн Гурвансайхан суманд “Жи Пи Эф” ХХК-ийн зүгээс хандив тусламжийг хангалттай өгч, хамтран ажилладаг байсн тухай орон нутгийн үе үеийн удирдлагууд ярьдаг байна.
“Жи Пи Эф” ХХК хандив болгож 2014 онд 371.943.400 төгрөг, 2016 онд 178.152.000 төгрөг, 2017 онд 130.000.000 төгрөг, нийтдээ 680.095.400 төгрөгийг орон нутагт бэлнээр болон дансаар шилжүүлэн өгч байжээ.

Бидэнд тус “Жи Пи Эф” ХХК-ийн орон нутагтай хийсэн хандив тусламжийн ганцхан гэрээ байна.

2017 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Засаг даргатай, “Жи Пи Эф” ХХК-ийн захирлын гарын үсэг зурж байгуулсан Хамтран ажиллах 01/2017 тоот гэрээнд “Ашигт малтмалын тухай хуулийн 42 дүгээр зүйлийн 42.1 дахь заалтын дагуу ‘Жи Пи Эф" ХХК (цаашид "Компани" гэх)-аас тухайн аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь "Салхит" нэртэй алт, мөнгөний ордыг ашиглахдаа байгаль орчинд сөрөг нөлөө багатай үйл ажиллагаа явуулах болон орон нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд бодит оролцоог бий болгох, ажлын байр нэмэгдүүлэхэд зохих дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав” гээд Б тал буюу“Жи Пи Эф” ХХК нь “Олборлосон хүдрийг тээвэрлэхдээ аймгаас баталсан ашигт малтмал тээвэрлэх замын маршрутын дагуу тээвэрлэх. Цаашид хүдрийг хатуу хучилттай автозамаар тээвэрлэхээр тооцож, зураг, төсвийг хийлгэх, бусад ашигт малтмал олборлогч компаниудтай хөрөнгө нийлүүлж, зам барих асуудлыг шийдэх”, “Олборлосон хүдрийн тээвэрлэлтийг шаардлага хангасан орон нутгийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэд аж ахуйн нэгжтэй гэрээлэн гүйцэтгүүлэх”, “ Уурхайн үйл ажиллагаатай холбоотой аливаа ханган нийлүүлэлт /мах сүү, цагаан идээ, ажлын хувцас, багаж хэрэгсэл, харуул хамгаалалт гэх мэт/- ийг орон нутгийн малчин, үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдээс авч байх”, “Ажлын байрны шаардлага хангасан тохиолдолд нийт ажиллагсадын 60%-иас доошгүй хувийг орон нутгийн иргэдээс авч ажиллуулах”, “Энэхүү гэрээний хүчинтэй байх хугацаанд Б тал 500.000.000 /таван зуун сая/ төгрөгийн дэмжлэгийг хүүхдийн байгууллагын тоног төхөөрөмжийг сайжруулах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих, байгаль орчны сурталчилгааны төв ажиллуулах зэрэг зориулалтаар санхүүжилтийг бэлэн ба бэлэн бус хэлбэрээр аймаг, сумдын зохих хөтөлбөрт үзүүлж ажиллана” гэсэн үүргийг хүлээхээр тусгасан байх жишээтэй.

Ер нь бол  иймэрхүү маягаар “Жи Пи Эф” ХХК-ийг худалдаж авсан “Си Си Эм Икс” ХХК-ийн ажил хэвийн, сайн  үргэлжилж байв.

Ингэж байтал энэ ордын хайгуулын лицензийг “Жи Пи Эф” ХХК-тайгаа хамт тус“Си Си Эм Икс” ХХК-д зарсан Ш.Мөнгөншагай гэнэт гараад ирэх нь тэр. Ш.Мөнгөншагай 2015 оны долдугаар сарын 2-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд  “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааны шилжилт хийсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар ханджээ.Тэрээр 2015 оны тавдугаар сард “Ш.Мөнгөншагай миний бие “Жи Пи Эф” ХХК-ийн эзэмшиж буй 60 хувийн хувьцааг 2012 оны долдугаар сард Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ байгуулан “Си Си Эм Икс” ХХК-д шилжүүлсэн болохыг мэдлээ. “Си Си Эм Икс” ХХК нь БНХАУ-ын иргэдийн өмчилдөг компани юм байна. Дээрх зөрчлийг арилгах үүднээс УБЕГ-ын дарга Ц.Пүрэвдоржид “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааны шилжилт хийсэн бүртгэлийг хүчингүй болгох тухай хүсэлт явуулсан. Үүний дараагаар УБЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Пүрэвжаргал нь 2015 оны зургадугаар сарын 22-ны 8/8456 дугаар Өргөдлийн хариугаар татгалзсан хариу ирүүлсэн.Улсын бүртгэгч Ч.Батцэцэг нь Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг кохицуулах тухай хуулийг зөрчиж бүртгэлийг хийсэн байгаа нь харагдаж байна. Иймд “Жи Пи Эф” ХХК-ийн дээрх хууль зөрчиж хийсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Энэ нэхэмжлэлийг бариулаад өмгөөлөгч Б.Батзаяаг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр илгээсэн байгаа юм.

Ш.Мөнгөншагай шүүхэд гаргасан энэ нэхэмжлэлдээ “Иргэн Ш.Мөнгөншагай болон “Си Си Эм Икс” ХХК-ийн хооронд 2012 оны дөрөвдүгээр сарын 23-нд байгуулсан гэх “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаатай холбоотой Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, иргэн Г.Жаргалан болон “Си Си Эм Икс” ХХК-ийн хооронд 2012 оны дөрөвдүгээр сарын 23-нд байгуулсан гэх “Жи Пи Эф” ХХК-ийн 40 хувийн хувьцаатай холбоотой Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Жи Пи Эф” ХХК-ийн 2012 оны долдугаар сарын 30-ны өдрийн 05 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” гэсэн гурван шаардлагыг тавьсан байна.Өмгөөлөгч нь нэхэмжлэлд “Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай нь хурдан морины уяач, адуучин бөгөөд голдуу хөдөө амьдардаг учир компанийн дийлэнх хувьцааг эзэмшигчийн хувьд үйл ажиллагааны бүхий л эрхээ Гүйцэтгэх удирдлагад бүрэн шилжүүлж, итгэл үзүүлэн ажиллаж байсан. “Жи Пи Эф” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалан нь компанийг 2010 оноос удирдан ажилласан. Тэрээр 2012 он хүртэл “…Компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Уул уурхай зогсонги байдалд орсон тул хятад хөрөнгө оруулагч хайж байгаа. Хөрөнгө мөнгө дутагдалтай байгаа” гэдэг мэдээллийг нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайд өгч байсан.
Улмаар Г.Жаргалан нь 2012 оны сүүлчээс нэхэмжлэгч Ш.Мөнгөн­шагайгаас холбоогоо тасалсан. Иймд нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай нь 2015 оны эхээр өмгөөлөгч хөлсөлж шалгалт хийлгэхэд “Жи Пи Эф” ХХК-ийн 100 хувийн хувьцаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Си Си Эм Икс” ХХК-д шилжсэн болохыг мэдсэн.

Ш.Мөнгөншагай нь “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцааг шилжүүлсэн гэх гэрээнүүдэд гарын үсэг зураагүй. Мөн  “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх зөвшөөрлийг өгөөгүй юм” гэжээ.

Энэ явдал ийм маягаар их марзан, тэгээд бас маапаантай үргэлжилнэ.



Үргэлжлэл бий...

Эх сурвалж: Өдрийн сонин

БАЙР СУУРЬ: ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЁС ЗҮЙН АСУУДЛААР
БАЙР СУУРЬ: ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЁС ЗҮЙН АСУУДЛААР
 
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​