fbpx М.Энхболд суудалдаа үлдэхийн тулд АТГ-ыг ашиглах уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 1 секунд

М.Энхболд суудалдаа үлдэхийн тулд АТГ-ыг ашиглах уу

Төрийн эрхийг 60 тэрбумаар худалдаж авахаар улаарч байсан М.Энхболд болон түүний нөхөд 2016 оны сонгуулийн дараа төрийн эрхэнд гарч ирсэн. Гэвч Ж.Эрдэнэбатын толгойлсон Засгийн газрын гишүүд  800 тэрбумын концессийн гэрээ хувааж авч, ах дүү хамаатан садандаа өгсөн, гэрээ байгуулсан хэргээр огцорсон түүхтэй. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ албыг авахдаа “Манай Засгийн газар нийгмийн шударга ёсыг сэргээнэ. Нам дамжсан бүлэглэлүүдтэй хатуу тэмцэнэ” хэмээн мэдэгдсэн. Түүний энэ хатуу үг олон хүнд айдас дагуулж, алдагдсан эрх мэдлээ буцааж олж авах гэсэн М.Энхболдын фракцынхан  Засгийн газар руугаа ээлжлэн дайрч байна.  Гэвч М.Энхболд ба түүнийг тойрон эргэлдэж байгаа МАНАН бүлэглэлийнхэнтэй  хариуцлага тооцох, нийгэмд шударга ёс тогтоох гэсэн оролдлого үргэлжилсээр байгаа. Нийт Монголчуудын гуравны нэг нь амьдарч байгаа Улаанбаатар хотыг утаатай, хогтой, баас шээстэй нь хутгасаар, ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаа Су.Батболдыг огцрох саналыг НИТХ-д хуралд хүргүүлэв. “Намайг огцруулах юм бол би Засгийн газрыг унагаана. Гарын үсэг цуглуулна” хэмээн хувийн эрх ашгаа төрийн эрх ашгаас дээгүүрт тавьсан Д.Хаянхярвааг УИХ дахь  МАН-ын бүлгийн даргаас чөлөөллөө.

Бүхий л эрх мэдэлтнүүдтэй нам даган сүлбэлдэж, төрийн албыг зарж үрэн мөнгө босгож, өөрийнхөө ноёрхолыг тогтоох гэж улааран, энэ хэрэгтээ хууль хяналтын байгууллагыг хүртэл ашиглаж байгаа УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барих, гишүүдийн санал хураах асуудал яг өнөөдрөөс яригдаж байна. Гэвч хэдхэн сарын өмнө “Намынхаа нэр хүндийг уг асуудалд холбогдуулсандаа туйлын харамсаж байна. 60 тэрбумын хэрэгт хариуцлага хүлээхэд бэлэн” хэмээн мэдэгдэж байсан М.Энхболд өнөөдөр “Би ажлаа өгөхгүй, хариуцлага хүлээхгүй” гэж цамнаж эхэллээ. Тэрээр албан тушаал, УИХ-ын даргын суудлаа хадгалж үлдэхийн тулд АТГ-ыг хөдөлгөн УИХ-ын гишүүдийн эхнэр хүүхэд, ах дүү хамаатан садан, тэр ч байтугай нэг нутаг усны гэх тодотголтой баахан бизнесменүүдийг баривчлах, хорих, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах даалгаварыг АТГ-ын дарга, хар багын найз болох Х.Энхжаргалдаа өгчээ. Өөрөөрхэлбэл УИХ-ын дарга М.Энхболд АТГ-ыг ашиглан УИХ-ын гишүүдийг ах дүү, хамаатан садангаар нь барьцаалж, өөрийнхөө эсрэг санал өгүүлэхгүй байхыг оролдож эхлэв.  УИХ-ын дарга М.Энхболд болон АТГ-ын дарга Х.Энхжаргал нар хар багын найзууд. Цагаан сараар Х.Энхжаргал хадаг барин М.Энхболд дээр очиж золгон, М.Энхболд түүнийг Төв аймгийн цагдаагийн газраар томилуулж, эцэст нь  АТГ-ын даргын суудалд залсан. УИХ-ын нэр бүхий гишүүд, Монгол Улсын төрийн тэргүүн Х.Баттулга хүртэл АТГ-ын даргыг огцруулах гээд бараагүй. УИХ-ын дарга М.Энхболд  Х.Энхжаргалыг  цээжээрээ хамгаалаад авч үлдэж байсан удаатай. Харин өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдын ач тусыг АТГ-ын дарга Х.Энхжаргал хариулахаар их баривчилгааны ажилдаа бэлдэж эхэлжээ.Баячууд зодолдоход барлагын биенд цус үсэрдэг гэсэн үг бий. АТГ-ыг бамбай болгон барьсан М.Энхболдын энэ дайнд гэм зэмгүй жижиг бизнес эрхлэгчид хохирч үлдэх бий гэж олон хүн болгоомжилж байна

Zuv.mn 

Та бүхнийг мөнгөөр хэмждэг юм байна Харин би таниас өөр л дөө !!!  Б. Ундармаа гишүүн ээ!!!!
Та бүхнийг мөнгөөр хэмждэг юм байна Харин би таниас өөр л дөө !!! Б. Ундармаа гишүүн ээ!!!!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​