fbpx Тусгаар Тогтнол, Үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул бодитоор нүүрэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 4 секунд

Тусгаар Тогтнол, Үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул бодитоор нүүрэллээ

Монгол Ардын Намын гишүүд ээ, журмын нөхөд өө, зорилго нэгт андууд аа!

Улс орныхоо төлөө гэсэн итгэл үнэмшилээр Монгол улсын Тусгаар Тогтнолын баталгаа болсон энэ намд элссэн 200 гаруй мянган гишүүдээ...

Монгол улсын Тусгаар Тогтнол, Үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул бодитоор нүүрэллээ...

Орчин үеийн Монгол улсын 100-аад жилийн түүхийг бичсэн, Монгол улсын хамгийн том институци задрах, мөхөх аюул ойртжээ...

Улс төрийн намгүй, итгэл үнэмшил бүхий бүтцийн байгууллагагүй болвол манай улс "өнгөт хувьсгал"-ын замаар эргэлт буцалтгүй орж, үндэсний аюулгүй байдалд ноцтой хор уршиг учрахыг энд нурших нь илүүц бизээ.

Шалтгааныг нийт гишүүдээрээ, сүүлчийн боломж байгаа дээр эрүүлээр дүгнэх цаг нь болжээ.

Өөрт олдсон үнэмлэхүй эрх мэдэл, боломжоо бусдын гарт алдаж, түүнийхээ хариуцлагыг үүрэхээс амиа бодон зугтаж, намаа хагалан бутаргаж буй УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд, Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нарын явцуу, бодлогогүй дайсагнал 98 жилийн түүхтэй намын, цаашилвал Монгол улсын язгуур эрх ашигт хохирол учруулах ёсгүй ээ!

Хоёр зуун мянган гишүүнтэй намын хувь заяа хоёрхон бодлогогүй гишүүнээсээ болж нурах ёсгүй ээ!

Намын лидерийн үүргээ гүйцэтгэж чадаагүй, эв нэгдлээ хангаж чадаагүй, сахилга бат ёс суртахууны хэм хэмжээг өөрсдөө гишүүддээ үлгэрлэн үзүүлж чадаагүй, ёс зүйн алдаа хийсэн нь үйлдлээрээ нотлогдсон цөөхөн гишүүдтэйгээ зарчмын хариуцлага тооцох улс төрийн эр зориг гаргаагүй, намын үнэт зүйл үзэл санааны дээр хувийн явцуу хонзогнолоо тавьсан зэрэг нь өнөөдөр нийгэмд намын нэр хүндийг шороотой хутгаж буй бодит шалтгаан гэдгийг хүн бүр мэдэж байгаа!

Хамгийн ноцтой нь сөрөг хүчнээс сонгогдсон өмнөх болон, одоогийн ерөнхийлөгчийн улс төрийн тоглолтонд М.Энхболд болон У.Хүрэлсүх нар аль аль нь автаж, Монгол улсын болон Монгол Ардын Намын язгуур эрх ашигт ноцтой хохирол учруулж буй нь нэгэнт ил болсон тул Монгол Ардын намын онц Их хурлыг яаралтай хуралдуулж дээрх хүмүүстэй нэн даруй хариуцлага тооцохыг намынхаа нийт гишүүдээс хичээнгүйлэн хүсч байна.

Ердөө хоёрхон жилийн дараа 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй Монгол улсын ууган бүтцийн байгууллага, өөрийн бие даасан бодлогоо явуулах чадамжгүй, сөрөг хүчнээс сонгогдсон ерөнхийлөгчөөс бүрэн хамааралтай, гишүүд нь хоёрхон хүн даган дундуураа хуваагдсан байгаа нь энэ намын 100 жилийн түүхийг бичсэн үе үеийн эх орончид, зүтгэлтнүүдийн байгуулсан гавьяа зүтгэлийг дорд үзсэн, байж болшгүй арчаагүй гутамшигтай үзэгдэл юм!

Монгол улс, болзошгүй гадаад аюул, дотоодын гэмт хэргийн бүлэглэлийн засаглалд хүчин мөхөсдөж болзошгүй хүнд үетэй нүүр тулсан энэ цаг мөчид Монгол улсын Тусгаар Тогтнол, язгуур эрх ашгийг сахин хамгаалагчын үүргээ нэр төртэй биелүүлэх цаг МАН-ын нийт гишүүдийн өмнө ирлээ.

Улс орон даяар системийн задрал явагдаж, улс төрд бугшсан шунахай бүлэглэлүүдийн зөрчил туйлдаа хүрэн бутарч, улс төрийн элдэв явуургүй тархи угаалтанд Монгол хүн бүр нэгэндээ үл итгэн дайсагнаж буй энэ цаг мөчийн эсрэг #НЭГДЭЕ хэмээн уриалж байна.

Монголчууд, тэр дундаа Монгол Ардын Намын гишүүд нэгдэж тэмцсээр энэ улсаа 100-аад жил хөгжил дэвшилд удирдан манлайлсан,одоо дахин нэгдэх нягтрах хойшлуулашгүй нөхцөл байдалтай нүүр туллаа.

Монголын ард түмэн төрөөсөө шудрага ёс нэхэн сэрж, ёс бус бүхэнтэй тууштай нэгдэн тэмцэж эхэлж буй энэ түүхэн цаг мөчид улс төрийн ууган хүчний хувьд үлгэр дууриал үзүүлэн, ард түмнийхээ итгэл сонголтыг умартан хувийн өс хонзондоо нийтийн эрх ашгаа хутган үймүүлж буй дээрх хүмүүстэй хариуцлага тооцохоос эхлэн улс төрийн шинэ соёл түгээн намаа шинэчлэхийн төлөө #нэгдэе!

Миний бие Нинж овогтой Дэмбэрэл нь МАН-д 2005 онд элссэнээс хойш, өөрийн итгэл үнэмшил, намын болон улс орны эрх ашгийн төлөө гавьяаг нь горилж бус гайг нь ихэвчлэн үүрч явсныг намын олон нөхөд мэднэ. Тиймээс энэхүү санаачлагыг элдэв далд амбиц, хүсэлгүйгээр гагцхүү зөв цагт, зөв үйл хэмээн зориглон эхлүүлэхээр шийдлээ.

Нам, зорилго нэгт нөхдөө..., үүссэн бодит байдлыг эрүүлээр сэтгэн хүлээн авч, амиа бодсон цөөхөн даргын төлөө биш улс орныхоо язгуур эрх ашгийн төлөө зориглон #нэгдэе!

Намын нэрээ шороотой хутган байж хөлжсөн, баяжсан, цадсан, задарсан, зальхай хүмүүсээсээ зориглон салж, намаа бүрэн шинэчлэхийн төлөө #нэгдэе!

Боддоггүй, бодлогогүй, сонсдоггүй хүмүүсийн оронд боддог, зүтгэдэг, зориглодог хүмүүсээ урдаа гаргахын төлөө #нэгдэе!

Задарч, бутарч, тарж, үл ойлголцож буй хүнд үеийг нэгдэл шинэчлэл дахин сэргэлт болгохын төлөө #нэгдэе !

Улсаа, намаа, гишүүдээ хүндэтгэсэн МАН-ын гишүүн Нинжийн ДЭМБЭРЭЛ

Нефтийн дэлхийн зах зээлийн үнэ буурсаар байна
Нефтийн дэлхийн зах зээлийн үнэ буурсаар байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​