УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өөрийн албан баланк дээрээ У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах бичиг үйлдэж, гишүүдээр гарын үсэг зуруулж байгаа билээ. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдийн тоо 26-д хүрсэн талаар Д.Хаянхярваа гишүүн өчигдөр орой мэдэгдсэн билээ.
Гэвч “Гарын үсгийн тоо 20 хүрээгүй, зориуд өсгөж яриад байна” гэх мэдээлэл ч байгаа юм. Өмнө нь бидэнд гарын үсгийн тоо 36-д хүрсэн гэх мэдээлэл ирсэн ч албан ёсоор батлагдаагүй.
Нийт гишүүдийн 1/3 нь Засгийн газрыг огцруулахыг дэмжиж, гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. УИХ-д өргөн мэдүүлэх талаар Д.Хаянхярваа гишүүн тодорхой байдлаар мэдээлэл өгөөгүй байгаа нь гарын үсгийн тоо гүйцээгүй гэх хардлага төрүүлж буй юм.
Эх сурвалжууд:
1. Д.Хаянхярваа
2. А.Ундраа
3. Н.Амарзаяа
4. Ц.Мөнх-Оргил
5. Л.Энх-Амгалан
6. Д.Оюунхорол
7. М.Билэгт
8. Г.Мөнхцэцэг
9. Б.Дэлгэрсайхан
10. Б.Саранчимэг
11. Н.Оюундарь
12. Ё.Баатарбилэг
13. Г.Тэмүүлэн
14. Ж.Мөнхбат
15. Н.Ганболд
16. Б.Ундармаа
17. Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд огцруулах бичигт яг баттай байдлаар гарын үсэг зурсан гэж мэдээлж буй юм.
Нийт гарын үсэг зурсан гишүүдийн тоо 26-д хүрвэл УИХ-д өргөн мэдүүлэх боломж бүрдэх билээ.