
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан эрхмүүдийн нэг. Харин Ж.Энхбаяр гишүүн гишүүдээс хамгийн түрүүн ёс зүйн алдаа гаргасандаа ард түмнээсээ уучлалт гуйсан. Мөн өчигдөр “Шаардлагатай бол УИХ-ын гишүүний суудлаасаа бууж, шалгуулна” хэмээн мэдэгдсэн.
Ийнхүү УИХ-ын гишүүдээсээ ялгарч, хариуцлагатай улстөрч гэдгээ харууллаа. Энэ үйл явцтай зэрэгцэн Ж.Энхбаяр гишүүнийг УИХ-ын гишүүний суудлаасаа бууж, хотын даргын суудалд суух хэрэгтэй гэсэн бор шувуу нисч эхэллээ.