fbpx Э.ЭРДЭНЭСУВД: Үзвэр үйлчилгээний бүхий л газрууд сугалааны дугаартай и-баримтыг иргэдэд тухай бүрт нь өгөх үүрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 2 секунд

Э.ЭРДЭНЭСУВД: Үзвэр үйлчилгээний бүхий л газрууд сугалааны дугаартай и-баримтыг иргэдэд тухай бүрт нь өгөх үүрэгтэй

Нийслэлийн татварын газрын Татварын улсын байцаагч Э.Эрдэнэсувдтай ярилцлаа.

Үзвэр үйлчилгээ тэр дундаа театр, цирк, хошин шогийн тоглолтууд сугалааны дугаартай и-баримт өгдөггүй гэсэн гомдол иргэдийн дунд их байна. Иргэд үзвэр, үйлчилгээ үзэх болгондоо и-баримт авах ёстой юу?

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем 2016 оны 1 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн.

Нийт бараа борлуулж, ажил, үйлчилгээ үзүүлж байгаа хувь хүн, хуулийн этгээд бараа борлуулах, ажил, үйлчилгээ үзүүлэх бүртээ сугалааны дугаартай, QR код бүхий төлбөрийн баримт /И-Баримт/ хэвлэн өгөх үүрэгтэй. Иймд үзвэр үйлчилгээний бүхий л газрууд, тоглолт зохион байгуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд сугалааны дугаартай и-баримтыг иргэдэд тухай бүрт нь өгөх үүрэгтэй гэсэн үг. Манай иргэд ч үзвэр үзэх бүртээ сугалааны дугаартай и-баримтаа аваад хэвших хэрэгтэй.

Иргэдэд сугалааны дугаартай QR код бүхий төлбөрийн и-баримт олгоогүй тохиолдолд Татварын албаны нэгдсэн лавлах 1800-1288 дугаарын утсанд болон харъяа дүүргийн татварын албанд гомдлоо гаргах хэрэгтэй. Иргэдийн гаргасан гомдлыг харьяа татварын хэлтэс шалгаад 30 хоногийн дотор хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч, иргэнд албан ёсоор хариу мэдэгддэг.

Үзвэр үйлчилгээний байгууллагуудыг и-баримт олгуулах тал дээр ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

Нийслэлийн татварын газар Нийслэлийн соёл урлагийн газартай НӨАТ-ын тухай хуулийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэн ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.

Энэхүү санамж бичгийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт соёл, урлагийн тоглолт зохион байгуулж буй хувь хүн, хуулийн этгээдийг цахим төлбөрийн системд холбуулах, татвар төлөгчөөр бүртгүүлээгүй байсан зарим иргэдийг татварын албанд бүртгэх, орлогыг тодорхойлж, татварт бүрэн хамруулах, соёл урлагийн тоглолт үзэж буй иргэн бүрт сугалааны дугаартай, QR код бүхий стандартын шаардлага хангасан төлбөрийн баримт хэвлэн өгдөг болгох тал дээр нэлээд ажлуудыг зохион байгуулж, үр дүн ахицтай байна.

Нийслэлийн хэмжээнд бүх кино театрууд болон цахим хуудсаар тасалбар худалдаалж буй /Ticket.mn/ байгууллагууд төлбөрийн баримтаа илгээж хэвшсэн.

Харин цахим төлбөрийн нэгдсэн системд холбогдсон боловч тухай бүр төлбөрийн баримтаа хэвлэж өгөхгүй, кассын машин эвдэрсэн, сүлжээ тасарсан гэх шалтгаануудаар баримт хэвлэхгүй байгаа тохиолдлууд гарсаар байна. Иймд татварын алба холбогдох хууль, журмын дагуу ажиллаж байна

Э.ЭРДЭНЭСУВД: Үзвэр үйлчилгээний бүхий л газрууд сугалааны дугаартай и-баримтыг иргэдэд тухай бүрт нь өгөх үүрэгтэй Arslan.mn

Үзвэр үйлчилгээний хувьд авч үзэхэд зарим нэг байгууллагууд сайн харагдахгүй, бүдгэрсэн төлбөрийн баримт хэвлэж өгдөг. Үүнд ямар шаардлага тавигдах вэ?

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйл /татвар төлөгчийн үүрэг/-ийн 18.1.8-д “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх” гэж заасан. Иймд татвар төлөгчид энэ үүргийг биелүүлэн ажиллах шаардлагатай. Энэхүү хуулийг зөрчсөн тохиолдолд татварын албанд буюу өмнө дурдсан утсанд мэдэгдэх хэрэгтэй.

“ШИНЭ ЖИЛИЙН ЗАХИАЛГА АВЧ БУЙ РЕСТОРАН, ЗООГИЙН ГАЗРУУД СУГАЛААНЫ ДУГААРТАЙ И-БАРИМТ ӨГӨХ ҮҮРЭГТЭЙ”

Удахгүй шинэ жил боллоо. Ресторан, зоогийн газар, бар гэх мэт үйлчилгээний газрууд аль хэдийн захиалгаа аваад эхэлсэн. Энэ тохиолдолд и-баримт өгөх ёстой юу?

Үйлчилгээний бүх газрууд сугалааны дугаартай и-баримтыг өгөх үүрэгтэй. Том, жижиг гэлтгүй та ямар ч газраар үйлчлүүлсэн сугалааны дугаартай и-баримтаа авах эрхтэй. Хэрэв ямар нэг шалтгаанаар баримт олгохгүй байгаа тохиолдолд татварын албаны 1800-1288 дугаарын утсанд мэдэгдэнэ үү.

Зарим тохиолдолд ААН илгээгүй гэсэн бичиг гардаг. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

ААН илгээгээгүй баримтыг устгаад, сугалааны дугаар, үнийн дүн, эсвэл ДДТД, үнийн дүнгээр бүртгэхэд засагддаг. Үнийн дүн зөрүүтэй баримтыг ДДТД-ыг оруулж засна. Харин дахиж оруулахад уг байдал хэвээр байвал татварын албаны 1800-1288 дугаарын утсанд холбогдож мэдэгдэнэ үү.

Шивсэн төлбөрийн баримтаа баталгаажтал, дараа сард сугалааны тохирол болох хүртэл хаяхгүй байх хэрэгтэй. Сугалааны тохирол явагдах өдрийн өмнөх өдрийн 24 цагийн дотор өмнөх сарын баримтыг шивж баталгаажуулснаар сугалаанд оролцох бүрэн боломжтой.

ЖҮЖИГЧИН П.ШҮҮДЭРЦЭЦЭГТ ҮЛ ТАНИХ ЭМЭГТЭЙГЭЭС ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ
ЖҮЖИГЧИН П.ШҮҮДЭРЦЭЦЭГТ ҮЛ ТАНИХ ЭМЭГТЭЙГЭЭС ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​