fbpx Ц.Цогзолмаа шогтов, харин С.Жавхлан МАНАН-ын эрх ашгийн төлөө кноп дарна гэж үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 57 секунд

Ц.Цогзолмаа шогтов, харин С.Жавхлан МАНАН-ын эрх ашгийн төлөө кноп дарна гэж үү

         

   Авлигачид Засгийн газрыг огцруулахаар хөдөлж эхэллээ... Шог санагдахгүй байна гэж үү. УИХ дахь МАН-ын бүлгийн даргаасаа саяхан огцорсон Д.Хаянхярваа М.Энхболд гэдэг эзнийхээ зараалаар Төрийн ордонд хор, хов хутгаж гүйсний эцэст 26 гишүүнээр гарын үсэг зуруулжээ. Энэ 26-д нь дуулиант “60 тэрбумын хэрэг”-ийн гол эзнээс эхлээд ЖДҮ-чид, концессчид, тендерчид, бохьчин, огцрогсод, гомдогсод, бялуу горьдогсод гээд МАН-ын төдийгүй манай төрийн “гологдлууд” цөм багтжээ. Мань Д.Хаянхярваа ч цэвэрхэн амьтан биш. Дархан-Уул аймгийн Хонгор сумынхан хордсон, УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр “Эрдэнэт”-ээс мөнгө гаргуулж тойргийнхондоо тараасны хүчинд арайхийж сонгогдсон гээд мундахгүй олон факт хэвлэлээр нэг бий. Хамгийн хошин нь У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газрыг огцруулахаар “60 тэрбумын хэрэг”-ийн эзэнд гарын үсэгнүүдтэй бичгээ гардуулсан энэ үйл явдалд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гар бие оролцож, камерын өмнө улайх ч үгүй зогсох. Одоогоос жил гаруйхны өмнө У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох эсэхийг УИХ-аар хэлэлцэх үед М.Энхболдын талынхан буюу нөгөө 33 бойкот хийж, Ц.Мөнх-Оргилоос бусад нь чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй. Харин ч эсрэгээрээ чуулганы танхимын үүдэнд сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийж шогтож байсан удаатай. Тэдний дунд индэр голлон зогсож байсан Ц.Цогзолмаа ёстой л ямар цог заль гаргасан юм бүү мэд, нэг л мэдэхэд У.Хүрэлсүхийн танхимд Монголын хамгийн том төсөвтэй, олон салбарыг нэгтгэн хариуцдаг яамны сайдаар ажиллах болсон юм. Гэтэл одоо тэрбээр Ерөнхий сайд болон өөрийнхөө ажилладаг танхимын эсрэг золбин улс төр хийж явна. Өөрөө сайд, нөхрөө төрийн өмчит компанийн захирал, охиноо яамны газрын дарга, тойрон хүрээлэгчдээ БСШУСЯ-ныхаа газар, хэлтсийн дарга болгож чадсан энэ эмэгтэйд Монгол төр ингэхэд ямар өртэй юм бэ. Ямар хүсэл шуналыг нь хангаагүй учраас Ц.Цогзолмаа гэдэг сайд салбарынхаа ажлыг умартан засаг төрийг үймүүлэх ажилд оролцох болов оо. Үнэн хэрэгтээ энэ Засгийн газрын хамгийн муу бөгөөд У.Хүрэлсүхийн танхимыг муухай харагдуулж байгаа сайд бол Ц.Цогзолмаа. Олон жилийн өмнө Сүхбаатар дүүргийн Засаг даргаас хэл ам, хэрүүл шуугиан, жагсаал тэмцэлтэйгээр огцорч байснаа тэр мартав бололтойдог шүү. “Бадарчин явсан газар балагтай” гэдэг шиг Цогзолмаагийн очсон газар болгон хэрүүл уруул, хагарал бутралтай байдаг аж. Энэ Засгийн газраас огцрох ээлжит сайдаар тодорсон учраас Ц.Цогзолмаа ийнхүү М.Энхболдынхонтойгоо нэгдэж, Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан байж мэднэ.  

            МАН-ын даргын тэргүүлж буй Засгийн газарт төрийн хүний ноён нуруутай, зангарагтай сайд нар цөөнгүй бий. Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нараас гадна Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат нар нэгийг харж, нөгөөгөөс урвах хямдхан улс төр хийхгүй байгаа нь Төрийн ордон дахь бужигнаанаас харагдана. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 27 гишүүн МАНАН бүлэглэлийн олигархиудын ашиг сонирхлыг “Монголын том эрх ашиг” хэмээн тунхагласан бол У.Хүрэлсүхийн танхимын тулах багана болсон дээрх сайд нар төр тогтвортой байх нь монголчуудын хамгийн том эрх ашиг болохыг үг, үйлдлээрээ харуулж байна. Тиймдээ ч тэд Д.Хаянхярваа мэтийн хоронд хордож, Төрийн ордон дахь хутган үймүүлэлтэд оролцохгүй байгааг онцлох нь зүйтэй байх. Харин УИХ-ын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах бичгээ нэгэнт өргөн барьсан учраас УИХ хуулийн дагуу хэлэлцэж таарна. Сөрөг хүчнийхэн У.Хүрэлсүхийн танхимын эсрэг 27-г дэмжихээ илэрхийлсэн бол О.Баасанхүү гишүүн ч бас балиашиглаж яваа. Өөрөөр хэлбэл, МАН-ын 27+АН-ын 9+О.Баасанхүү... Ингэхэд С.Жавхлан гишүүн яах бол. Олон нийтийн сонирхлыг түүний байр суурь ихээхэн татаж байгаа. Тиймээс “Төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын талаар байнга шахам хөндөж, үймээн самуун, ороо бусгаа байдлыг цээрлэдэг дуучин гишүүн маань энэ удаад У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахын эсрэг санал өгөх болов уу. МАНАН бүлэглэлийн том эрх ашиг биш, Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхлыг С.Жавхлан гишүүн хамгаалж үлдэх биз ээ” хэмээн иргэд үзэл бодлоо уралдуулж байна. Нээрэн л УИХ-ын гишүүн С.Жавхлан энэ Засгийн газрыг аврах сүүлчийн найдвар нь ч юм билүү, хэн мэдлээ. О.Баасанхүү шиг барьцгүй загначихгүй л бол... МАНАН-ын олигархиудын эсрэг кноп дараасай. Энэ бол эрх баригчдын биш, төрөө тогтвортой, авлигачдаас ангид байлгах гэсэн нийт монголчуудын эрх ашиг билээ.                  

Х.НИНЖБОЛОР: Цахим орчинд ТАНЫ ХҮҮХЭД ч бас байгаа гэдгийг ямагт САНАХ хэрэгтэй
Х.НИНЖБОЛОР: Цахим орчинд ТАНЫ ХҮҮХЭД ч бас байгаа гэдгийг ямагт САНАХ хэрэгтэй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​