fbpx УНАГАХ АВРАХ ХОЁРЫН ЯЛГААГ МЭДРЭХ МӨЧ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 24 секунд

УНАГАХ АВРАХ ХОЁРЫН ЯЛГААГ МЭДРЭХ МӨЧ

Улс төрд ассан улаан гэрэл түгшүүрийн дохио өгч, анивчиж эхлэв. Эрх баригч намыг улс төрийн зөрчилтэй  олон асуудлаа шийдээд зөвшилцөөд цааш явна гэж харж байсан ч тэд нэлээд ээдрээтэй замыг сонголоо. МАН-ын дотоод зөрчил бүлэглэлүүдийн эрх ашиг эцэстээ Тусгаар тогтнолын ордноос хальж, Төрийн ордонд орж ирэв.   Ёстой нөгөө улс төрд үүрдийн найз гэж байдаггүй үүрдийн эрх ашиг байдаг гэдгийг улс төрийн акциуд харуулж байна.  2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан эрх баригчид хоёр дахь Засгийн газраа унагах асуудлыг гаргаж тавилаа.  Ийнхүү Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд огцрох уу гэдгийг удахгүй шийдэх гэж байна. Гэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газар унах уу, тэмцэх үү гэдэг нь улс төрийн хүрээнд асуултын тэмдэгтэй хүлээгдэж байна.

УИХ-ын Дэгийн тухай хуулиар бол энэ Засгийн газрын хувь заяа шийдэгдэхэд 14 хоногийн хугацаа үлдчихлээ.  Улс төрийн нөхцөл байдлаас харахад У.Хүрэлсүхийн Засгийн газар тийм ч амархан буугаад өгчихгүй нь тодорхой.  Тэдэнд хувилбар ч байгаа.  Ер нь У.Хүрэлсүхийн тойрон хүрээлэгчид буюу МАН-ын 33-ын бүлэг, түүний ар тал хүчтэй байна. Тиймдээ ч яг жилийн өмнө өөрөө Шадар сайдаар нь ажилласан байсан  Засгийн газраа  У.Хүрэлсүх унагаж байлаа. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар тодорч, ойрын хүмүүстэй сайдын суудал хуваарилж явсан.   Удахгүй улс төрийн ууган хүчин, УИХ-д 65 суудалтай МАН-ын дарга болсон.  Яг тэр үед өнөөдрийнх шиг улс төрийн нөхцөл байдалд орж, буланд шахуулна гэж хэн мэдэх билээ.  Харин одоо Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын яг жилийн өмнө мэдэрч байсан улс төрийн муухай мэдрэмж У.Хүрэлсүхэд мэдрэгдэж л байгаа. Инээж байсан намын нөхөд нь нуруугаа харуулаад нулимах ямар байдгийг тэр ойлгож байгаа.   Тэгэхээр У.Хүрэлсүх Засгийн газрыг яаж унагах вэ гэдгийг сайн мэднэ.  Харин  яаж авч үлдэх вэ  гэдэг  тийм улс төрийн уран тоглолтыг хийж чадах уу гэдгийг харах үлдэж байна.  УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа анх Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээсэн албан бичигтээ хоёр үндсэн шаардлага тавьсан байдаг.

Тэр нь  ЖДҮХС-тай нэр холбогдсон сайд нарыг албан тушаалаас нь огцруулах. Дараа нь, МАН-ын генсек Д.Амарбаясгалантай улс төрийн хариуцлага тооцож чөлөөлөх шаардлага байсан юм. Ерөнхий сайдын зүгээс эдгээр саналуудыг хүлээж авбал Засгийн газрыг огцруулах асуудал байнгын хороо, УИХ дээр унаж, эх нь эцэхгүй тугал нь турахгүй үлдэж болно.  Тодруулбал, нэг талд У.Хүрэлсүхийн зүгээс хэл амны бай болоод байгаа ЖДҮХС-гаас зээл авсан сайд нараа намынхаа генсектэй явуулж, нөгөө талаас буюу 32-ын бүлэглэлээс  Б.Ундармаа, Ж.Энхбаяр тэргүүтэй зээл авсан гишүүдээ явуулахаар тохиролцох боломжтой. Энэ хувилбар улс төрийн хөшигний ард яригдаагүй биш яригдсан л байх учиртай.  Харин одоо хүртэл тохиролцож чадаагүй хэрэг.  Дараагийн нэг хувилбар нь нэлээд ээдрээтэй.  Сүүлийн үед УИХ-ын зарим гишүүн  парламентыг тараах асуудлыг ярьж байна.  Энэ асуудлаар гарын үсэг цуглуулаад явж байгаа хүмүүс ч бий.  Уг нь манай улс парламентын засаглалтай орон.  Гэтэл ямар учир, сонирхолтой энэ улс төрийг хийж байгаа нь  одоогоор тодорхойгүй байгаа.  У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч, дараагийн Ерөнхий сайдын асуудал яригдвал давхар УИХ-ыг  тараах асуудал сөхөгдөж магадгүй байна.

Учир нь Шинээр  Ерөнхий сайдын нэрийг өргөн барьснаас хойш 45 хоногийн дотор баталж  чадахгүй бол Ерөнхийлөгч зарлиг гаргаж, УИХ-ыг тараах талаар хуульд заасан байдаг. Тэгэхээр МАН-ын 33 бүлэг  буюу У.Хүрэлсүхийн тал гуравдугаар ээлжийн Засгийн газрын асуудлыг гацааж мэднэ.  Тэгээд Ерөнхийлөгч зарлиг гаргаж, энэ парламент тарах тийм хувилбар ч яригдаж эхэлсэн байна.   Гэхдээ эхлээд энэ Засгийн газар унах  уу,  үгүй юу гэдэг нь анхаарлын төвд байгаа.    Уналаа гэхэд дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ.  Дараагийн Засгийн газраас бид юу хүлээх вэ гээд улс төрийн энэ олон  асуудалд МАН-ынхан эрүүл, саруул өнцгөөс хандаасай билээ.

Зууны мэдээ
Т.Батсайхан

АЛТАН НАМАР БОНД АМЖИЛТТАЙ АРИЛЖААЛАГДЛАА
АЛТАН НАМАР БОНД АМЖИЛТТАЙ АРИЛЖААЛАГДЛАА
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​