fbpx Төрийн хуудууг түмний халааснаас төлөх ёсгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 16 секунд

Төрийн хуудууг түмний халааснаас төлөх ёсгүй

2017 онд УИХ-аас Нийгмийн даатгалын тухай хуулийг өөрчлөхдөө 2020 он гэхэд нийгмийн даатгал төлөгчөөс авах албан журмын шимтгэлийг таван хувиар өсгөхөөр баталжээ. Ингэснээр нэг ажилтнаас 2.5, ажил олгогчоос нь 2.5 хувийн нэмэгдэл шимтгэл авдаг болно. Өөрөөр хэлбэл, ҮСХ-ноос тогтоосон дундаж цалинтай ажилтан нийгмийн даатгалын шимтгэлд 25 мянган төгрөг нэмж төлнө гэсэн үг. Үүний цаана данс нь улайчихсан Нийгмийн даатгалын сан (НДС)-г дүүргэж гольдролд нь оруулах зорилго байгаа нь ойлгогдож байна. Гэхдээ замналаараа хөгжиж, жамаараа хуримтлагдаж байсан санг улс төрийн увайгүй уралдаанд зарцуулж хоосолсноо нөхөхийн тулд ингэж иргэдийнхээ халаасыг тэмтэрч байгааг хүлээн зөвшөөрч, “хонь” царайлах сонирхол алга. 

Харин ч хулгайч төрийн, хуудуутай бодлого гэдгийг шууд хэлчихье. Хөгшдийн тэтгэвэр, хүүхдийн тэтгэмжид зориулсан хуримтлалын мөнгийг төрийн нэрээр, намын ашгийн төлөө цацаж, Эх орны хишиг, Эрдэнийн хувь зэрэг “хайр зарласан” амлалтдаа АН, МАН хоёр ана, мана уралдаад зарцуулсан нь яалт ч үгүй үнэн. Тэдний алдаа, завхарлын өртгийг иргэд төлнө гэдэг шударга ёсонд байтугай жудагт харшилж байгаа хэрэг биш гэж үү.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн мөнгө, хуримтлагдсан орлогыг улстөрчид хулгайлаагүй бол тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсвөөс “зулгаалгүй” олгочих боломжтойг тоо, баримт тодорхой харуулж байгаа. Засгийн газар анх 2001 онд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Сангийн яамны дэргэдэх төрийн санд байршуулж эхэлсэн байдаг. 2010 оны байдлаар сангийн нийт хөрөнгө 2.1 их наядаар хэмжигдэж байжээ. Тухайн үед НДС-ийн жилийн зарлага 500 тэрбум, шимтгэл хураамжийн орлого 404 тэрбум төгрөг байсныг тооцвол хуримтлал дундрахгүй, албан журмын даатгалын шимтгэлийг дээрх байдлаар нэмэхгүй байсныг төвөггүй ойлгочихно. Харамсалтай нь хуульчилсан хулгай хуримтлалыг дуусгаж, сангийн дутагдлыг нөхөхийн тулд татвар төлөгчдийн мөнгөнөөс төлсөөр ирсэн юм.

2015 онд татвар төлөгчдийн мөнгөнөөс 292 тэрбум төгрөгийг НДС-д олгож байсан бол энэ онд 609 тэрбумыг нөхөөсөнд өгч байна. Цаашид тус санд олгох төсвийн татаас их наядаар хэмжигдэж, ноцтой байдалд хүрэхийг Сангийн сайд ний нуугүй хэлсэн. Тийм ч учраас алдагдал нөхөх мөнгийг иргэд, ажил олгогчоос гаргуулахаар албан журмын шимтгэлийг нэмсэн гэж ойлгоход буруудсан болохгүй. Харин үүнийг хийхдээ УИХ-ын тогтоолыг зөрчсөн гэдгийг иргэддээ ховлочиход илүүдэхгүй. 2016 онд УИХ-аас “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” тогтоол баталсан. Түүгээр 2021-2025 онд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттай, зах зээлийн нөхцөлтэй уялдуулан тогтоох төлөвлөгөөг баталсан. Гэтэл энэ УИХ өмнөх тогтоолоо зөрчиж, яаран сандран иргэдийнхээ хэтэвч рүү өнгийх шалтгаан юунд байв. Хариулт ч бэлэн байна. 2016 онд МАН-ын эрх баригчид ОУВС-гийн санхүүжилтийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрч дөрвөн тэрбум ам.доллар авахаар болсон. Түүний хажуугаар төсвийн алдагдлаа багасгах үүрэг хүлээсэн байгаа. Харин үүрэг биелүүлэхийн тулд чаддагаараа ард түмнээ чардайлгах замыг сонгосон нь энэ байж. Авахаа урьтал болгож, өгөхөө хойш тавьдаг хуншгүй занг монголчууд хэзээнээс үзэн яддагийг олон улсын санхүүчид мэдэхгүй хойно болж, бүтэж байгаа гэж ойлгодог биз. Тэгж ойлгуулахын тулд ч нийгмийн сэтгэлзүйг хуурах аргыг хэрэглэсэн байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхдээ 2018 онд нэг хувиар, 2019 онд 0.5, 2020 онд дахин нэг хувиар нэмэхээр журамласан. Шууд 2.5 хувиар нэмбэл нийгмийн эсэргүүцэлтэй тулах учраас ийн зорилтдоо гэтэж хүрэх зөөлөн заль хэрэгжүүлжээ хэмээн хардах үндэслэл бас байна. 2020 он гэхэд ажил олгогч, ажилтнаас нэмж төлөгдөх шимтгэлийг тооцож үзвэл байдал илүү тодорхой болно.

2018 оны байдлаар нийгмийн даатгалын албан журмын шимтгэлийг 869.5 мянган иргэн төлж байна. Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийг шинэчлэхдээ НДШ-ийг 2018 онд нэг хувиар нэмсэн. ҮСХ-ноос улсын дундаж цалингийн хэмжээг 2018 оны байдлаар нэг сая төгрөг гэж тооцоод байгаа. Үүгээр бол сард хүн нэг бүр 10 мянган төгрөгийн шимтгэл илүү төлж НДС-д 8.6 тэрбум төгрөгийн нэмэгдэл орлого оруулна. Мөн ажил олгогчийн зүгээс адил хэмжээний шимтгэл тус санд төлдөг учир мөн л 8.6 тэрбумын орлого тус санд сар бүр тушаах нь ойлгомжтой. Ингэснээр жилд 208.6 тэрбум төгрөг нэмж төвлөрнө. Харин 2019 онд Ндшийг 0.5 хувиар нэмэгдүүлж авахаар тооцсон. Түүний үр дүнд 313 тэрбум төгрөгийг нэмэрлэнэ. Мөн 2020 оны нэмэгдлийг нэг хувиар тогтоосноор 520.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр болж байна. Эцэст нь, 2020 он гэхэд нэг их наяд төгрөгийг шимтгэл төлөгч иргэн, ажил олгогчоос илүү төлсөн байх нь. Үүн дээр 185.6 мянган сайн дурын даатгуулагчийн 2.5 хувийн илүү төлөлтийг нэмбэл энэ мөнгө бүр өснө. НДШ төлөгчдөөс гурван жилд илүү мөнгө “саасан”-аар НДС-д улсын төсвөөс татаас өгөх шаардлагагүй болж байна. Ийм л нарийн тооцооллоор хоосруулсан сангаа дүүргэж, үйл ажиллагааг жигдрүүлэхээр төрөөс төлөвлөж дээ. Бас болоогүй 2021 оноос энэ төрлийн бусад шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдэхгүй гэсэн баталгаа байхгүй. “Номхон тэмээ ноолоход амар” гэгчээр юм л бол иргэдийнхээ талхны мөнгөнөөс хумслах санаа дахин хэнээс гарахыг таашгүй. Улс төрчдийн популист хийрхлийн хохирлыг иргэдийн орлогоор төлдөг энэ мэт гажуудал хэзээ цэгцлэгдэхийг хэн ч хэлж мэдэхгүй нь. Ямар ч байсан хуулийн халхавчаар хэтэвч рүү гар дүрж буй эл үйлдлийг ариун явдал гэж үзэх эсэхээ шимтгэл төлөгч та тунгаана биз ээ.

ЗГМ сонин

МАН-ЫН ХАГАРАЛ, ТӨРИЙН АЖИЛ, БОЙКОТ
МАН-ЫН ХАГАРАЛ, ТӨРИЙН АЖИЛ, БОЙКОТ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​