fbpx У.Хүрэлсүх: "60 тэрбум"-ын бичлэгт М.Энхболд орсон нь үнэн, тэр огцрох ёстой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
10 минут 18 секунд

У.Хүрэлсүх: “60 тэрбум“-ын бичлэгт М.Энхболд орсон нь үнэн, тэр огцрох ёстой

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2018.11.23/ цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Улсын Засгийн газар байгуулагдаад жил болж байна. Би Ерөнхий сайдаар томилогдохдоо УИХ-ын эрхэм индэр дээрээс үг хэлж байсныг та бүхэн мэдэж байгаа. Хэлсэн үгэндээ өнөөдрийг хүртэл үнэнч яваа. Гадуур нийгмийн уур амьсгал бухимдуу байна. Би өнгөрсөн хугацаанд нийт 13 аймгаар явж ажиллалаа, ард түмэнтэйгээ уулзлаа, ахуй амьдралтай нь танилцлаа. Цэцэрлэг, сургуулиар орлоо. Багш эмч нар, өвгөд хөгшид, хүүхдүүдтэй уулзлаа. Ард түмэн надаас хоёр зүйлийг хүсч байгаа. Нэгд, нийгэмд шудархга ёсыг бэрхжүүлэх чиглэлээр ажиллаж өгөөч. Төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлагыг тогтоож өгөөч. Хоёрт, унаж байгаа эдийн засгийг зогсоож сэргээж өгөөч. Цалин мөнгө нэмж, ажлын байртай болгож ядуурлаас ангижруулж өгөөч гэж хүсч байгаа. Сүүлийн үед судалгаанаас үзэхэд ард түмний хамгийн их хүсч байгаа зүйл бол шударга ёсыг маш ихээр ихээр хүсэмжилж байна. Манай ард түмэн эхлээд сахилга хариуцлага ярьдаг, дараа нь ахуй амьдралаа ярьдаг болсон байна. Тиймээс ядуу зүдүүгээ ярихаас илүү нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд улам анхаарч, улам их шаардлага тавьдаг болжээ.
Надад хоёр л зам байна. Нэгдүгээрт, ард түмнийхээ хүсэн хүлээж байгаа шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө амь насаа алдахаас айхгүйгээр эр зориг гарган ажиллах. Эсвэл өөрийн сандал ширээ, зарим хүний ажилтай албан тушаалтай байхын төлөө буулт хийж амьдрах. Би нэгдүгээрхийг нь сонгосон. Би Ерөнхий сайд болохдоо ч хэлж байсан “Би амь насаа алдахаас айхгүй байна. Ганц зүйлээс айж байна, энэ бол ард түмнийхээ итгэл найдварыг алдах вий гэдгээс айж байна” гэж. Би энэ үгийг олон удаа хэлж байгаа. Өөрийн намын бүлгийн хурал дээр хэлсэн. Намын удирдах албан тушаалтнууд ч хэлж байгаа. Та нөхдөд, энэ төр засагт ард түмэн чинь итгэл алдарч байгаа шүү. Одоо хөдлөх цаг болсон. Шударга ёс тогтоохын төлөө ажиллах цаг болсон. Хариуцлага тооцох цаг болсон. Зарим албан тушаалтнууд ажлаа өг гэж. МАНАН гэдэг бүлэглэлийг зайлуулах цаг болныг би өөрийн биеэр өнгөрсөн нэг жилд мэдэрлээ. МАНАН гэж бүлэглэл байгааг хүмүүс ярьдаг. МАНАН гэж үнэхээр байдаг юм байна. Нам намыг дамжсан, олигархиуд нэгдэн нийлсэн, Монголын ард түмний өмч хөрөнгөөр цадсан, таргалсан сүүлдээ үр хүүхэд нь хүртэл Монголын төрд шургалсан ийм олигарх бүлэглэлтэй Ерөнхий сайд нь тэмцэж байна. Заримдаа миний хүч хүрэхгүй байна. Хуулийн хүч, эрх мэдлийн хүч хүрэхгүй байна. Сэтгэл санааны хүч бол надад байна. Надад айх юм алга.
Би УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаа өг гэж шаардсан, огцор гэсэн. Та бол 60 тэрбумын хэрэгт холдбогдсон хүн мөн гэж хэлсэн. Нэг зүйлийг албан ёсоор хэлье, тэр “60 тэрбумын бичлэг” гэдэг үнэн шүү. Тэр яриаг М.Энхболд хийсэн нь ч үнэн.
Монголын төрийн албан тушаалыг хууль бусаар зарж мөнгөжих гэсэн энэ хэргийг хийсэн үү хийсэн, ярьсан уу ярьсан. Харин хэрэгжүүлсэн үү гэдгийг би мэдэхгүй. Хууль хяналтынхан тэрийг шалгаж тогтоох байх. Үүний төлөө тэр хүн огцрох ёстой. М.Энхболдыг газрын наймаачин гэж ярьдаг. Газрын наймаа хийж байсан нь үнэн. Үүнийхээ төлөө тэр хүнийг огцор гэж хэлсэн.
МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг би огцор гэж шаардсан. Тэр хүн санал хураалтаар огцорсон. Бүлгээ удирдаж чадаагүй, шударга ёсын төлөө ажиллаж чадаагүй, 60 тэрбумын хэргийг хамгаалсан. Түүнийхээ төлөө огцор гэсэн. Шударга гишүүд тэр хүнийг огцруулсан.
Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг дарга Су.Батболдыг би огцор гэж шаардсан.Өнөөдөо хурал нь болж байгаа, огцруулах байх. Хот дээр сэтгэл гаргаж ажиллаж чадаагүй. Утаа, түгжрэлийг шийдэж чадаагүй, сургууль, цэцэрлэгийг хугацаанд нь барьж чадаагүй. Ард түмний тулгамдан олон асуудлыг шийдэж чадаагүй, дороо байгаа хүмүүсийг удирдаж ажиллаж чадаагүй.
Энэ гурван шаардлагыг тавьсны төлөө Засгийн газрыг огцруулах асуудлыг 27 гишүүн гаргаж тавьсныг мэдэж байгаа.
Би ийм спикер Монгол Улсын төрийг удирдах ёсгүй гэж бодож байгаа. М.Энхболд бид хоёр багын найзууд. Олон жил улстөрд хамт явсан. Гэхдээ би найзаа, нөхрөө, намын гишүүнээ бодох уу улс орноо бодох уу. Би улс орноо бодох ёстой гэж бодож байна.
“60 тэрбумын хэрэг”, “Эрдэнэт” үйлдвэр, Стандарт банк, Оюутолгой, Монголбанк, Хөгжлийн банк, бонд крнцесстой холбоотой хэргийг шалгаж хариуцлага тооцох ёстой. Бид ингэж чадахгүй байна. Тиймээс үндсээр нь өөрчлөх ёстой. Өөрчлөлт шинэчлэлтийг ард түмэн шаардаж шахаж байгаа. Түүний илэрхийлэл болгож Засгийн газар, Ерөнхий сайд нь ийм асуудал хөндөж шаардлага тавьж хэлж байгаа.
Тос дотроосооо өтдөг гэдэг шиг төрийн их цэвэрлэгээ эхэлсэн. Би төрөө цэвэрлэх ёстой хүний нэг. Дээр нь намаа цэвэрлэх ёстой гэж бодож байна. Би хийхгүй бол өөр хэн хийж, хэрэгжүүлж чадах вэ. Гэхдээ надад хүч дутагдаж байна. Олон түмэнтэйгээ хамтраад хийж чадна гэж бодож байна.
Засгийн газрыг огцруулахаар 27 хүн бичиг өргөн барьсныг та бүхэн мэднэ. Тэр 27 хүнийг зургийг нь сайн хараарай. Зургийг нь сайн харвал, хэн болох нь танигдана. Хэн төрөөс идсэн уусан, хэн ажил албандаа зууралдаж байгаа нь харагдана. Нөгөө яриад байдаг 30 гэр бүл чинь тэнд байгаа юм шүү дээ. Гэр бүлээрээ, ах дүүсээрээ Монголын төрд орчихсон байна. “Эрдэнэт”-ийн хөрөнгөөр баяжсан байна. Төрийн өмч хөрөнгийг зарж баяжсан гэр бүлүүд тэнд байна. Би үүнийг ард түмэндээ хэлэхийг хүч байна. Монголын төрөөс МАНАН-г арилгахын төлөө би үлдсэн нэг жилд ажиллана. Миний тэмцэл цаашид улам хатуурах болно.
Би улс төр яримааргүй байна. Би аж ахуйн ажил хийж байх ёстой хүн. Гэтэл ярихаас аргагүй болж байна. Байдал ийм байна. Миний хийж хэрэгжүүлж байгаа хоёр дахь ажил гайгүй явж байгаа. Эдийн засаг өссөн. Ирэх жил энэ байдлаа тогтвортой хадгална. Хөрөнгө, мөнгө санхүүгийн боломж нэмэгдэж хөрш хоёр орноос дэмжиж байна.
Бид өөрсдийн бий болгосон ардчилал, шударга ёсыг хамгаалах цаг болсон. Одоо эр зориг гаргаж ажиллах цаг болсон. Зориг эс хүрвэл ухаан үл хүрнэ. Ганц Ерөнхий сайд чадахгүй, бүгдээрээ хамтраад зүтгэе. Би гудамжт талбайд жагсаал, тэмцэл гарахыг хүсэхгүй байгаа. Үймээн самуун дэгдэхийг дэмжихгүй. Би парламентын засаглалыг дэмждэг. Ингэхдээ хоёр танхимтай парламентыг дэмждэг. Үндсэн хуулиа өөрчлөх цаг болжээ. Ард түмэн үүнийг хүсч байна. Үүнийг бүгдээрээ цаг алдалгүй хийе.
ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудал бий. Хариуцлага ярина. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийг би чөлөөлсөн. Тэд шалгуулж байгаа. Бас хүн хэлмэгдүүлэх вий. Шалгуулаад үнэн нь тогтоогдвол цаашдаа ч чөлөөлөх хүн байгаа. Хууль хяналтынхан шалгаж байгаа. Бууртайг нь тогтоовол хариуцлага тооцно. Би хоёр шаардлага тавьсан. Уучлал гуй, авсан мөнгөө төл гэж. Ер нь бол бүгжирсэн, түгжирсэн, идсэн уусан олон асуудал гарч ирж байгаа. Төрийн 22 санг шалгуулж байгаа. Намын даргын хувьд би МАНАН бүлэглэлтэй цаашид хатуу тэмцэнэ. Улс төрийн бусад намууд дотор эерэг бодолтой, зөв үзэлтэй, шударга нийгэм байгуулах сан гэсэн хүсэлтэй хүмүүс бий.Парламент дотор ч гадна ч байгаа. Тэднийг нэгдэж нийлээсэй гэж бодож байна. Эх орон гэсэн нэг туг дор бид тэмцэх цаг болсон. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлж байсан “Шударга бусын хонгил” гээч зүйл үнэхээр байдаг юм байна, үнэн юм байна. Би өөрөө тэр хонгилоор бас явж байна. Энэ хонгилыг эвдэх цаг болсон гэдгийг хэлье.

Б.Амархүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа
Б.Амархүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа
 
Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё
Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Б.Цолмон: Манай музей хутагтуудын эдэлж хэрэглэж байсан зүйлсээр сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн

Б.Цолмон: Манай музей хутагтуудын эдэлж хэрэглэж байсан зүйлсээр сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​