Монголын кино урлагийг хөгжүүлэгч “Pro star” фильмсийн хоёрдахь уран бүтээл “Залуу мөрдөгчид” уран сайхны кино нээлтээ хийгээд багагүй хугацаа өнгөрсөн. Тус кино нь хүүхдүүдэд сургамж өгөх, үлгэр дуурайл үзүүлэхүйц сайн бүтээл болсон гэх үнэлгээг үзэгчдээс хүртээд байгаа юм.
Хүүхэд залуучуудыг байлдан дагуулаад байгаа тус киноны "Цасанд" хэмээх дууг реппер МB, залуу мөрдөгчид тэй хамтран дуулж олны хүртээл болгосон бөгөөд өчигдөр шинэчилсэн хувилбар нь цацагдсан байна.