fbpx МОНГОЛ БОЛ МӨНГӨ УГААХАД ТААТАЙ УЛС
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 58 секунд

МОНГОЛ БОЛ МӨНГӨ УГААХАД ТААТАЙ УЛС

Жил гаруйн өмнө “Монгол Улс хар болон саарал орлоо, монголчууд гадаадад улстай мөнгөн гүйлгээ хийх эрхээ хасуулж болзошгүй нь” хэмээн шуугьж, санхүүгийн ил тод байдал муутай, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх орчин хэдийнэ бүрдчихсэн гэдгийг ухаарцгааж билээ.

Тухайн үед Европын холбоо Монгол Улсыг татварын орчин муу, санхүүгийнх ил тод байдал хангагдаагүй гэдэг үндэслэлээр “Хар жагсаалт”-даа оруулсан бол FATF буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага нийт 40 зөвлөмж өгч, “Саарал жагсаалт”-д багтаах сануулга өгсөн. Улмаар УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо, шүүх, цагдаа гэх мэтээр улсаараа хөдөлж эхэлсэн юм. Ерөнхийдөө олон улсын байгууллагуудын зүгээс Монгол Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх хөрс бүрдсэн байж болзошгүй гэж үзэж, манайхан эдийн засгийн гэмт хэргээс ангид улс гэдгээ олон улсын өмнө батлах гээд байгаа хэрэг.

Тэгвэл өнгөрсөн хуга­цаанд Монголын нийгэмд болж өнгөрсөн доорх дөрвөн үйл явдал олон улсын мөрдөгчид Монгол Улс руу анхаарал хандуулах шалтгаан болсон юм байна.
 
1.

Террорист гэхээр Исламын улс, Аль-Кайда зэрэг дэлхийд зартай алан хядах бүлэглэлүүд шууд л  санаанд буудаг. Тэгвэл Монгол алан хядагчидтай гэдгээ 2014 онд баталж,  2015 онд тэдэндээ ээлтэй гэдгээ олон улсын өмнө албан ёсоор зарласан. “Онги гол” хөдөлгөөнөөр овоглодог Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс 2013 оны есдүгээр сарын 16-нд  Засгийн газраас УИХ-д барьсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл”-ийг  хэлэлцэхийг зогсоохыг шаардаж, эсэргүүцэл үзүүлсэн юм. Ингэхдээ Төрийн ордны хамгаалалтын бүсэд галт зэвсэг агсаж, нийслэл хотын төвд тэсэрч дэлбэрэх бодис байрлуулсан хууль бус үйлдэл хийсэн. Ингэснээр “террорист” хэмээн цоллогдох болсон Ц.Мөнхбаярт өнгөрсөн 2014 онд Шүүхээс Төрийн ордны хамгаалалттай бүсэд галт зэвсэгтэй нэвтэрсэн, зандалчилсан гэсэн зүйл ангиар гянданд олон жил хоригдох ял оноосон байдаг. Түүнийг 2015 оны Өршөөлийн хуулиар сулласан бөгөөд үүгээрээ Монгол бол “террорист”-ыг өршөөдөг, терроризмыг хүлээн зөвшөөрдөг улс гэдгээ олон улсад тунхагласан. Яг өнөөдрийн нөхцөл байдалтай жишихэд, “Ална тална, цус үзнэ” гэж олон нийтийг уриалах нь үүнтэй ижил төсөөтэй хэрэг л дээ. Үүнээс гадна Ц.Мөнхбаяр тэргүүтэй “Гал үндэстэн” холбооныхон ямар санхүүгийн эх үүсвэрээр хаанаас тэсрэх бодис, галт зэвсэг авсан нь нийгэмд хаалттай хэвээр үлдсэн нь олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагынхны эргэлзээг төрүүлсэн.

2.

УИХ-аас 2015 онд батлан хэрэгжүүлсэн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд   хаанаас ч юм 35 их наяд төгрөг гарч ирснээр Монгол Улс татвараа авч чаддаггүй, ийм хэмжээний далд эдийн засагтай, төр нь түүнийгээ хаазарлаж хянах чадваргүй гэдгээ олон улсын өмнө баталсан.  Хуулийн хэрэгжилтийн хугацаанд  иргэд, аж ахуйн нэгжүүд 21275 санхүүгийн тайлан, 89394 татварын тайлан, 4165 нийгмийн даатгалын тайлан, 8140 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 647 төрлийн эд хөрөнгийн болон 744 хуулийн этгээдийн бүртгэлд 1176 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан гэдэг нь дээрхийг баталчихсан юм. Улмаар 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль болон алдангиас компаниудыг чөлөөлжээ. Тухайн үед 2012-2016 онд эрх барьсан улс төрийн хүчнийг өөрсдийнхөө далд үйлдэл, санхүүгийн гүйлгээгээ өршөөсөн хууль баталлаа хэмээн шүүмжлэл явж байсан. Дараахан нь сонгуульд ялалт байгуулсан одоогийн эрх баригч хүчин бүхий л шатанд шалгалт явуулж, тоо томшгүй олон санхүүгийн зөрчил дуталдлыг илрүүлсэн гэдгээ зарласан нь бүр бататгаж өгсөн  юм.  Тэгвэл УИХ-аас 2007 онд батлан хэрэгжүүлсэн Эдийн засгийн өршөөлийн хуулийн хүрээнд 4.5 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил болж байжээ.  
 
3.

Олон улсын байгуул­лагуу­дын зүгээс Монгол Улсыг хар, саарал жагсаалтад оруулах болсон гурав дахь  шалтгаан нь банк бус санхүүгийн байгууллагууд болон хадгаламж зээлийн хоршоодоо хянаж чаддаггүй хэмээн үзсэн явдал.  Энэ талаар СЗХ-ны дэд дарга Д.Баярсайхан “Хянан шалгагчдад ирж буй ачааллын хувьд дунджаар нэг байцаагчид 80 банк бус санхүүгийн байгууллага, 60 хадгаламж зээлийн хоршоо, 35 орчим даатгалын мэргэжлийн оролцогч, 100 орчим үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн оролцогчид оногдож байна. Гэтэл есөн ажилтантай ажиллахаар төлөвлөж байсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тусгай нэгжийг таван хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллуулахаар болоод байна. Зохицуулалттай этгээдийн тоог харвал, 2013 онд 813, 2017 оны эцэст 2125, 2018 оны  II улирлын байдлаар 6345 болж эрс нэмэгдээд байгаа. Хороо олон ажил хийж гүйцэтгэсэн боловч түүнийгээ тайлагнахдаа гүйцэд, оновчтой тайлагнаж чадахгүй байна. Тиймээс гаднын байгууллагууд,  FATF биднийг хангалттай ажиллахгүй байна гэж дүгнэх байдал мөн ажиглагдсан” гэж ярьжээ. Үүнээс гадна Монгол Улсад мөнгө угаах гэмт хэргээр ял авч  байсан тохиолдол ганц ч байхгүй байгаа нь олон улсын байгууллагуудын шүүмжлэлийг дагуулдаг байна. 2011 оноос хойш нийт 4345 иргэнийг мөнгө угаасан байж болзошгүй асуудлаар шалгаснаас 46 хэрэг мөрдөн шалгах шатанд шилжүүлсэн байдаг. Тэдгээр 46 хэргээс ердөө хоёрыг анхан шатны шүүхээс буруутайг нь тогтоож, шийтгэл ногдуулах шийдвэр гаргасан ч хариуцагч талууд давж заалдсаар Дээд шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон. Үүнээс манай улсад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо сонгодог утгаараа ажиллахгүй, хэрэгжилт хангалтгүй харагддаг талаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун ярьсан байх юм. Үүнээс үзэхэд өнөөдрийн улс төрийн тогооноос ундарч буй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан тэргүүтэй Засгийн газрын харьяа 29 сангийн мөнгийг угаасан талаар мэдээлэл ч Монгол Улсын нэр хүндэд халтай асуудал болж таарах нь. Мөнгө угаах гэдэг нь хууль бусаар олсон мөнгөө ямар нэг бизнест оруулан цэвэр мөнгө болгон харагдуулах явдал гэж тодорхойлсноос харвал Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн асуудал яах аргагүй мөнгө угаалт болж таарч байна. Улмаар мөнгө угаасан хэргийг  урьдын адил шийдвэрлэж чадалгүй өнгөрөөвөл Монгол Улс гаднынханд хэрхэн харагдах бол.

4.

Хамгийн хаалттай улс гэгддэг БНАСАУ-тай дэлхийн цөөн хэдэн орон дипломат найрсаг харилцаатай байдгийн нэг нь Монгол Улс. Энэ утгаараа тус улсаас ажилчин авч ажиллуулж ирсэн. Тэгвэл олон улсын байгууллагуудын зүгээс Монгол Улсыг НҮБ-ын цөмийн пуужингийн туршилтын хориг зөрчин Хойд Солонгосоос 1700 ажилчин авч ажиллуулсан хэмээн буруутгасан юм. Манай улсын хувийн хэвшлийн компаниуд Хойд Солонгосоос ажиллах хүч голчлон авдаг байсан.  Монгол Улсад 2013 оны үед Хойд Солонгосын 2123 иргэн хөдөлмөр эрхэлж байсан бол жил ирэх тутам буурсаар  2017 онд 1190 ажилтан үлдсэн гэх албан бус мэдээлэл гарч байлаа. НҮБ-ын тайланд дурдсанаар Монголд ажилладаг 1130 гаруй хойд солонгос ажилчны нөхцөл байдал ил тод бус, гэрээгээр тохиролцсон нөхцөл, ажиллах эрх, эдгээр ажилчдын нөхөн төлбөрийн асуудал нууцлагдмал байсан. Мөн Хойд Солонгосын ажилчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин хөлс авдаг байх магадлал өндөр, гол төлөв хүнд хэцүү нөхцөлд ажилладаг, тэдний ихэнх цалин Хойд Солонгосын Засгийн газарт шууд очдог талаар дурдсан байдаг. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс БНАСАУ-ын эсрэг хоригоо өнгөрсөн оны зургадугаар сард чангатгасан.

Тухайн үед Монголын Санхүүгийн зохицуулах хорооноос “Хэрэв НҮБ-ын хоригт хамрагдсан хувь хүн, хуулийн этгээдтэй харилцаа, хамтын ажиллагаатай бол нэн даруй харилцаагаа таслах, дансыг царцаах, хөрөнгийг битүүмжлэх болон дахин шинээр харилцаа үүсгэх боломжгүй болгох гэх мэт арга хэмжээг хуулийн хүрээнд авах, энэ талаар Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанд мэдэгдэх нь зүйтэй” хэмээн анхааруулж байсан юм.

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болон Европын холбооноос дээрх дөрвөн шалтгаанаар Монгол Улсыг хар, саарал жагсаалтад оруулах сануулга өгсөн. Европын улсуудад нэвтрүүлсэн засаглалын зарчмуудыг хоёр жилийн хугацаанд буюу ирэх 2019 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд хэрэгжүүлж эхлэх үүрэг авч, амлалт өгсний үндсэн дээр Европын холбооны хар  жагсаалтаас улсынхаа нэрийг хасуулсан. Тэгвэл Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас өгсөн зөвлөмжүүдээ ирэх оны аравдугаар сар гэхэд хэрэгжүүлж эхлэхийг үүрэгдээд байгаа юм.  Үүнээс өмнө буюу ирэх нэгдүгээр сарын 30 гэхэд хийж хэрэгжүүлж буй ажлаа FATF-ийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан бүлэг буюу APG-д  тайлагнахыг мөн даалгажээ. Хэрэв заасан хугацаанд нь хууль тог­тоомждоо өөрчлөлт оруулж, зохицуулалтын арга хэмжээ авч чадахгүй бол Монгол бол олон улсын санхүүгийн хар, саарал  жагсаалтад орсон улс хэмээн дэлхий нийтэд зарлагдах болно. Эцэст нь Монгол Улсад орж ирэх гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалт буурахаас гадна манай иргэд, аж ахуйн нэгжүүд гадаад улстай гүйлгээ хийх эрх ч хаагдаж болзошгүй юм.

Д.МЯГМАРДОРЖ

Үндэсний шуудан сонин

Ж.Цолмон: “Монголын их сургуулиуд чансаагаа тогтоолгох цаг болсон”
Ж.Цолмон: “Монголын их сургуулиуд чансаагаа тогтоолгох цаг болсон”
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​