fbpx Л.Энхамгалан: ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүд Удирдах зөвлөлийн хуралд оролцож, санал өгөх, ёс суртахууны эрхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 51 секунд

Л.Энхамгалан: ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүд Удирдах зөвлөлийн хуралд оролцож, санал өгөх, ёс суртахууны эрхгүй

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нар дөнгөж сая нэр бүхий 10 гишүүн МАН-ын УЗ-д шаардлага хүргүүлсэн талаараа мэдээлэл хийлээ. Тодруулбал, тэд Удирдах зөвлөлийн дарга, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Солтан, М.Оюунчимэг, Ж.Энхбаяр нар ЖДҮ хөгжүүлэх сангаас хууль бусаар зээл авсан нь тогтоогдсон. Тиймээс тэд Удирдах зөвлөлийн хуралд оролцох, санал өгөх эрхгүй” гэв.

Тиймээс ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдийн асуудлаар хүргүүлсэн шаардлагын хариу Удирдах зөвлөлөөс хариу ирүүлтэд хуралд суухгүй гэдгээ илэрхийллээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, "МАН-ын Удирдах зөвлөл 29 гишүүнтэй.  МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Г.Солтан, М.Оюунчимэг, Я.Содбаатар нар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь тогтоогдож байгаа. Хууль бусаар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүд Удирдах зөвлөлийн хуралд оролцож, санал өгөх, ёс суртахууны эрхгүй гэсэн шаардлага хүргүүлнэ. Бид шаардлагынхаа хариуг авсан тохиолдод хуралд оролцоно" гэв.

Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт, "МАН-ын Удирдах зөвлөл 29 гишүүнтэй. Одоо 13 гишүүнтэй хуралдаж байна. Удирдах зөвлөлийн нэр бүхий 6 гишүүн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хууль бусаар зээл авсан нь тогтоосон. Тиймээс бид дээрх гишүүд УЗ-ийн хуралд оролцох ёсгүй гэж үзэж байгаа " гэлээ. 

Тэд мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-10 гишүүн шаардлага хүргүүлсэн гэлээ. Хэн хэн байгаа вэ?

-С.Бямбацогт: УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Д.Оюунхорол, О.Содбилэг, Д.Хаянхярваа, Ц.Цогзолмаа, Ж.Эрдэнэбат нарын 10 гишүүн шаардлага хүргүүлсэн байгаа.

-Та нар Удирдах зөвлөлийнхөө хуралд суугаад асуудлаа ярьж болдоггүй юм уу?

-С.Бямбацогт: Бид аль болох зөвшилцөж асуудлыг шийдэх ёстой. Харамсалтай нь үл ойлголцол үүсчихсэн, үйл ойлголцол нь үзэн ядалт болчихоод явж байна. Сүүлийн үед хуралдаануудын ирц хүрдэггүй байдалтай байна. Ийм байдлаар үр дүн гарахгүй. УИХ-ын гишүүд улс орны эрх ашгийг өмнөө тавьж байж үр дүн гарна. Удирдах зөвлөлөөс УИХ дахь бүлэгт үүрэг өгдөг. Гэхдээ сүүлийн жишээ авахад Ж.Эрдэнэбатын Засгийн газартай холбоотой шийдвэр нь зөрчигдөж байсан. Тийм болохоор бид Удирдах зөвлөлийн шийдвэрийг цаашдаа хэрхэх асуудлаа ярилцах ёстой.

-Л.Энх-Амгалан гишүүний хамаарал бүхий “Эм Си Эс”, С.Бямбацогт гишүүний хамаарал бүхий “Нью прогресс” компаниуд хөгжлийн банкнаас зээл авч байсан. Та бүхэн зээлээ төлсөн үү?

-С.Бямбацогт: Энэ бол өмнөх Засгийн газрын үед гарч байсан асуудал. Монгол Улсыг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн ажлуудыг тодорхой гэрээний үндсэн дээр хийж, хийсэн ажлынхаа санхүүжилтыг авсан. Бусдаар  бол нэг ч төгрөгийн зээл аваагүй. Энэ бол зориуд хийсэн улс төр.

-Л.Энх-Амгалан: “Эм Си Эс” миний хамаарал бүхий компани биш. Яагаад гэвэл би маш жижиг хувьцаа эзэмшигч. Ер нь энэ компани Хөгжлийн банкнаас зээл аваагүй. Энэ бол нэр төрд халдаж байгаа бүдүүлэг үйлдэл.

Ү.АМАРБАТ: ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭСЭН ХУУЛЬ ХҮСЭЭГҮЙ ҮР ДҮНД ХҮРГЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
Ү.АМАРБАТ: ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭСЭН ХУУЛЬ ХҮСЭЭГҮЙ ҮР ДҮНД ХҮРГЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​