Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан О.Эрдэнэбулганыг АТГ-аас саатуулжээ. Түүнийг АН-ын ЗГ-ын үед хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг шалгасан шалгалтаар илэрсэн зөрчлүүдтэй холбогдуулж саатуулсан гэж эх сурвалж мэдээлэв. Түүнтэй хамт М гэгчийг мөн баривчлан саатуулсан гэх мэдээлэл байгаа юм.
Шинэчлэлийн Засгийн газар болон Монголбанк хамтран Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, гурван их наяд төгрөгийг үйлдвэрлэж тараасан гэж МАН-ынхан буруутгадаг. Энэ хөтөлбөрийг шалгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх хүмүүс ч бий. Улсын Ерөнхий прокурорын үүрэг болгосны дагуу томоохон төсөл хөтөлбөрүүдийг шалгах ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэгт АТГ-ынхан багтсан юм.