fbpx Чуулган: У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 22 секунд

Чуулган: У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ

Чуулган: У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байна. Өнөөдөр ганцхан асуудал хэлэлцэх бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай юм.

Чуулганы эхэнд Ёс зүйн дэд хорооны дэд дарга С.Бямбацогт байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр өчигдөр “Ёс зүйн дэд хороо хуралдах гээд хоёр удаа тов зарлаад, ирц хүрээгүй. Өнөөдөр ч хурал зарлаад ирц хүрэхгүй байна. Тиймээс чуулганы хуралдааныг явуулах юм байлгүй” гэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Тиймээс Я.Санжмятав даргаар удирдуулах саналтай байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Хэлэлцэж байгаа асуудлаа батлахаас өмнө би нэг зүйлийг хэлмээр байна. “Оффшорын хуулийн” 8.2 дугаарт маш тодорхой заагаад өгчихсөн байгаа. Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцад ашиг сонирхлын зөрчил үүссэн бол мэдэгдэх ёстой. Сайд нарт ашиг сонирхол үүссэн. Тэд өөрсдөө хэвлэлд өгсөн “уучлаарай” гэдэг үгээр баталсан. Эд нарт  ашиг сонирхлын зөрчил үүссэн байна. Сайдуудыг чуулганы танхимаас гаргах хуулийн зохицуулалт үүсээд байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Өнөөдрийн хуралдааныг хууль зүйн талаас нь харж, хууль зөрчихгүй байх нөхцөл бүрдүүлэх шаардлагатай. “Оффшорын хууль”-ийн тодорхой заалт байсаар байхад ашиг сонирхолтой нөхдүүд танхимаас гарсан нь дээр. Ардчилсан нам улс төрийн шийдвэрээ гаргаад, Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Тиймээс Я.Санжмятав гишүүн хуралдаан даргалсан ч ашиг сонирхол үүсэх магадлалтай. Тиймээс Л.Энх-Амгалан байна уу, Я.Санжмятав байна уу аль нэг нь даргалаад явах нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан хүн чуулган даргалж болохгүй. Я.Санжмятав даргаар хуралдаан даргалуулмаар байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-“Оффшорын хууль”-тай холбогдуулан зарим гишүүдийг хуралд оруулахгүй байх зохион байгуулалттай үгийг гишүүд хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Та бүхэн мөрийн хөтөлбөрөөсөө буцсан. Тэгэхээр танай байгуулсан аль ч Засгийн огцрох ёстой. Гэхдээ та нар ЖДҮ-ээр шалтаглаж огцруулах ёсгүй. Өнөөдрийн энэ ЖДҮ бол “60 тэрбум”-ыг нотолж байна.  Энэ Засгийн газрыг золионд хаяж ЖДҮ-гийн асуудлаа цэвэрлэх гэж байгаа бол хэзээ ч болохгүй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Ёс зүйн дэд хороо хүний муу үзэх гээд байгаа юм байхгүй. Ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд зайлшгүй мэдэгдэх үүрэгтэй юм. Гэвч дэд хорооны ирц хүрээгүй. Тиймээс асуудалтай сайд нар анхааралдаа аваарай. Та бүхэн бие биеэ гутааж гүтгэсэн асуудал битгий яриарай. Ардчилсан нам биднийг ярьж байвал бид ойлгоно. Харин Ардын намынхан дотроо муу муухайгаа үзээд байх нь хэр вэ гэдгийг бодоорой. УИХ-ын дарга нь хурлаа удирдахгүй энд сууж байна шүү дээ. Гэтэл одоо дэд даргыг хурал даргалах эрхгүй гэж яриад байх нь зохимжгүй байх.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-Би энэ парламентын ажил эхэлж байхад дээрээ ард түмэн дэргэдээ сөрөг хүчинтэйг битгий мартаарай гэж захисан. Харамсалтай нь алдаа гарлаа. Энэ бол зөвхөн Ардын намын асуудал биш. Энэ муухай бизнес бүлэглэлийн сүлжээ монгол төрийн ямар муухай болгосныг харж байгаа байх. Энэ УИХ-д ашиг сонирхлын зөрчилгүй хүн байгаа юм уу.  Явсаар байгаад ашиг сонирхлын зөрчлөө шийдүүлэхийн тулд гадаадаас хүн авч ирж булай болох нь. Л.Энх-Амгалан байна уу, Я.Санжмятав байна уу хэн даргалах нь ялгаа юу байх вэ. Сөрөг хүчин бол илүү муугаар даргална. Тиймээс Я.Санжмятаваар даргална гэдэг яриагаа боль. Өнөөдөр У.Хүрэлсүхийн асуудал ярьж байна. У.Хүрэлсүх бол гишүүн биш. Хаана ямар ашиг сонирхол гаргаж, хэнийг хөөх гээд байна. Энэ хурлын дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл уулзсан дээр байх. Та нарыг Монгол Улсыг тайван байлга гээд суулгасан юм шүү.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Ж.Энхбаяр гишүүн уул уурхайтай холбоотой гишүүд энэ хуралд суух эрхгүй гэлээ. Өөрөө олон ч лицензтэй холбоотой хүн дээ. Дээр нь Засгийн газраа тогтвортой байлгахын тулд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ширээн дээр Л.Болд гишүүний "Богд" банканд бонд гаргаж өгнө, ипотекийн зээлийг дамжуулна гэдэг бичиг байгаа. Энэ мэт зүйлээ болих хэрэгтэй. Монголын төр наймаа болж гүйцсэн үү. Больж үз. ЖДҮ-тэй холбогдсон сайд нар минь хуулиа биелүүлээд танхимаас гарчих. Өчигдөр МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаад хэд хэдэн гишүүнийг намаас хөөх шийдвэр гаргасан юм байна лээ. Юунд нь нуугаад байгаа юм бэ.

Ийнхүү гишүүд хэлэлцэх асуудалдаа орохын өмнө байр сууриа илэрхийлсэн. Үүний дараа УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон тайлбар өгөв. Тэрбээр "Хууль эрх зүйн орчинг судлахаар Гишүүн ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтаас сайн дураараа татгалзах эрхтэй гэсэн ганцхан заалт бий. Тиймээс гишүүд өөрсдөө татгалзахгүй бол хүчээр гаргах зохицуулалт байхгүй" гэв.

Яг одоо У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ.

М.Энхболд: Богино зайн улстөрөө боливол яасан юм бэ? Л.Оюун-Эрдэнээ
М.Энхболд: Богино зайн улстөрөө боливол яасан юм бэ? Л.Оюун-Эрдэнээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​