Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу УИХ дахь АН болон МАН-ын бүлгүүд өнөөдөр хуралдана. Хуралдаанаар энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэх бололтой.
Хуралдааны цаг одоогоор товлогдоогүй байна. Хуралдаан дууссаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм.