fbpx ТОСК-ИЙН ЗАХИРАЛ АСАН А.ГАНТУЛГА БА БАРИЛГЫН КОМПАНИУДАД ӨГСӨН 22 ТЭРБУМ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 43 секунд

ТОСК-ИЙН ЗАХИРАЛ АСАН А.ГАНТУЛГА БА БАРИЛГЫН КОМПАНИУДАД ӨГСӨН 22 ТЭРБУМ

Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан А.Гантулгатай холбоотой хэрэг хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа. Албан тушаал хашиж байхдаа их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан болон авлига зэрэг  асуудлуудад  тэрээр холбогдоод байсан юм.

Үндэсний аудитын газраас ТОСК ТӨҮГ-т хийсэн аудитаар илэрсэн зөрчлүүдийн дийлэнх нь А.Гантулга даргатай холбогдсон байдаг аж. Хоёр жилийн өмнөөс шалгагдаж ирсэн түүний хэрэгт нэмэгдэж мэдэхээр баримтуудыг энэ оны тавдугаар сард Үндэсний аудитын газраас АТГ-т шилжүүлсэн байна.
 

Э.БАТ-ҮҮЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОН ЖУРАМ АШИГЛАН 32 БАЙР “БЭЛЭГЛЭЖЭЭ”

 

“Буянт-Ухаа 1” хорооллоос 42 мкв хэмжээтэй 54.2 сая төгрөгийн нэг байр, “Буянт-Ухаа 2” хорооллоос нийт 206.4 мкв хэмжээтэй 278.6 төгрөгийн үнэ бүхий дөрвөн байрыг эрх мэдлээ урвуулан авч, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр А.Гантулга тэргүүтэй удирдлагууд нь АТГ-т шалгагдаж байсан. Тэгвэл энэ авсан байрнууд нь “ТОСК”-оос хууль зөрчиж нийслэлийн фондод үнэ төлбөргүй шилжүүлсэн 32 орон сууцны хэсэг болохыг аудитаар тогтоосон байна. Бүр тодруулбал, А.Гантулга нь 2016 онд ерөнхий захирлаар ажиллаж байхдаа тушаал гаргаж НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор хүчингүй болсон заалтыг ашиглан “Буянт-Ухаа 1” хорооллоос 880.6 сая төгрөгийн өртөгтэй 17, “Буянт-Ухаа 2” хорооллоос 1.06 тэрбум төгрөгийн өртөгтэй 15, нийт 32 орон сууцыг Нийслэлийн орон сууцны фондод үнэ төлбөргүй шилжүүлжээ. Харин хотын дарга асан Э.Бат-Үүлийн захирамжаар дээрх орон сууцнуудыг төрийн албан хаагч, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн өнчин, залуу гэр бүл гэх мэт ангилан орон сууцанд хамрагдах иргэдийн нэрсийг гаргасан байдаг.

Гэтэл энэ жагсаалтад ТОСК-ийн зарим удирдлагыг багтаан дээр хэлсэн таван байрыг олгосон нь Үндэсний аудитын газрын 2015, 2016 онд хийсэн санхүүгийн аудитаар илэрч АТГ-т шилжүүлж байжээ.

Өөрөөр хэлбэл, Э.Бат-Үүл нийслэлийн фондод үнэгүй авсан байрнуудаасаа ТОСК-ийн удирдлагуудыг шагнахдаа хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан гэх мэтээр тодорхойлсон болж таарч байгаа юм. Түүнчлэн 55 настай иргэнийг бүтэн өнчин ангилалд хамруулан байр олгосон нь хүртэл илэрсэн байна. Тус байрнуудаас НИТХ, ЗДТГ-ын ажилтнууд авсан гэсэн мэдээлэл ч гараад амжсан.  Хүчингүй болсон журам ашиглан 32 орон сууцыг бусдад үнэ төлбөргүй олгосон зөрчилд Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, ТОСК-ийн ерөнхий захирал асан А.Гантулга, борлуулалтын хэлтсийн дарга Г.Гэрэлт-Од, хуулийн хэлтсийн дарга Б.Батбаатар нарын хүмүүсийг  шалгуулахаар энэ онд хуулийн байгууллагад шилжүүлсэн байна. Энэ асуудал ямар шатанд яваа нь тодорхойгүй байна.
 

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР 22 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОСОН, 18.9 ТЭРБУМ НЬ ЭРГЭН ТӨЛӨГДӨӨГҮЙ

 

Байгууллагынхаа дүрмийг зөрчиж, бусдад илт давуу байдал бий болгон “Бэрэн” компанид есөн тэрбум төгрөг шилжүүлсэн гэдэг мэдээлэл А.Гантулгыг АТГ-аас саатуулах үед гарч байсан. СБД-ийн 10, 11 дүгээр хороонд баригдах орон сууцны “VII хороолол”-ын 24.3 тэрбум төгрөгийн өртөгтэй нийт 504 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг санхүүжүүлж, ашиглалтад орсон барилгыг өмчилж, худалдан борлуулах нөхцөлтэйгөөр есөн тэрбум төгрөг шилжүүлсэн боловч энэ ажил хийгдээгүй байгаа.

Үндэсний аудитын газраас энэ оны тавдугаар сард ТОСК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын шалгалтаар А.Гантулга захирлын дур мэдэн хөрөнгө оруулсан компани ганц “Бэрэн”-гээр тогтохгүй гэдгийг тогтоосон байна. Тодруулбал, “Үндэсний барилга консорциум”, “Могул Скай”, “Дорнод газар”, “Ти Ти энд Би”, “Шинэ мянганы констракшн”, “Жи Ди”, “Бэрэн” зэрэг компанид холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр 22 тэрбум төгрөгийн зээл олгосон боловч аудит хийгдэх үеэр 18.9 тэрбум нь эргэн төлөгдөөгүй, их хэмжээний авлага үүссэн болохыг тогтоосон байна.

Ийнхүү А.Гантулгын хувьд зөвхөн “Бэрэн”-тэй холбоотой асуудал яригдаж байсан бол дээрх компаниудад өгсөн 22 тэрбумын зөрчил өнгөрсөн тавдугаар сард Үндэсний аудитын газраас АТГ-т нэмэгдэж очсон байдаг. Заримаас нь товч дурдвал “4000 айлын орон сууц” төслийн эх үүсвэрээс 2012 онд “Могул таун” хотхоны 109 айлын дуусаагүй барилгыг гүйцээн санхүүжүүлэхэд зориулж гурван тэрбум төгрөгийг “Могул Скай” компанид жилийн 10 хувийн хүүтэйгээр зээлсэн боловч төлөөгүй тул шүүхэд өгсөн. 2016 оны долдугаар сард шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу үндсэн болон хүү, алдангийн төлбөрт нийт 4.1 тэрбум төгрөгийг 2017 онд багтаан төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан боловч аудит хийгдэх хугацаа хүртэл шүүхийн шийдвэр биелээгүй байжээ.  Түүнчлэн “Буянт-Ухаа 2” хорооллын Хөгжлийн банкнаас авсан зээлийн эх үүсвэрээс “ЖИДИ” компанийн Сонгинохайрхан дүүрэгт баригдах барилгад зориулж нэг тэрбум төгрөгийг зээлдүүлсэн боловч эргэн төлөгдөөгүй.  Мөн тус эх үүсвэрээс “Шинэ мянганы констракшн”-ы “Ирээдүй цогцолбор хо­роолол”-ыг санхүүжүүлж  1.2 тэрбум төгрөгийг зээлдүүлжээ.  Гэвч дээрх компани гэрээнд заасан хугацаанд төлбөрөө барагдуулаагүй ба АТГ-аас 2017 оны арваннэгдүгээр сард хэрэг үүсгэсэн байна.
 

“БУЯНТ-УХАА 1”-ИЙН НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙ ХУВЬ ХҮНД ЗАРАГДЖЭЭ

 

Түүнчлэн ерөнхий захирал асан А.Гантулга, тэргүүн дэд захирал асан Д.Алтанхуяг нарын есөн хүнд холбогдох ноцтой зөрчлийг хуулийн байгууллагад аудитаас шилжүүлсэн. Энэ нь “Буянт-Ухаа 1” хорооллын нийтийн эзэмшлийн талбайтай холбоотой асуудал. Юу гэвэл тус хорооллын дунд авто зам барихаар төлөвлөгдсөн талбайд үйлчилгээний зориулалттай тус бүр нь 40мкв талбай бүхий таван ширхэг сэндвичэн барилга барих, тус барилгад хамаарах газар эзэмших эрхийг 2014 оны арваннэгдүгээр сард иргэн Л-д шилжүүлчихсэн байгаа юм. Ингээд тус хорооллын олон нийтийн эзэмшлийн талбай СӨХ-дөө шилжиж чадаагүй. Тэнд иргэн Л архитектур төлөвлөлтийн шаардлагыг зөрчин таван ширхэг түр барилга барьсан. Эдгээр обьектоо цааш давхар түрээслүүлэн орлого олдог болохыг аудитаар тогтоосон.

Энэ мэтчилэн А.Гантулга хэмээх эрхмийн дураараа дургисан жишээ баримтууд аудитын дүгнэлтэд тун олон байна. Толгойлсон байгууллага нь алдагдалтай ажилласан, санхүүгийн олон зөрчил дутагдал гаргасан байхад 858.7 сая төгрөгийг Нийгмийн хөгжлийн сангаас гаргаж, үр ашиггүй зарцуулсан баримт ч байлаа. Түүний тушаалуудаар найман хүний Европын орнуудад аялсан “Гадаад сургалт аялал” нэртэй зардалд 50.4 сая, ажилтнуудын үзвэрт хоёр сая, Дэд захирал Д.Оюунжаргалын хүүхдийн сургалтын төлбөрт 65 саяыг гэх мэтчилэн  2013-2016 онд 415.2 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан талаар аудитын дүгнэлтэд дурджээ.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас улстөрчдийн оролцоотой, хамаарал бүхий компаниудын авсан зээлийн асуудал Засгийн газрыг ганхуулж байгаа. Тэгвэл жирийн иргэдийн орон сууцанд орох хүсэл мөрөөдөл хийгээд Улаанбаатарын утааг бууруулж янданг цөөлөх ажлыг  бодитой болгох ёстой байгууллага болох ТОСК-ийн санхүүжилт хийгээд тэндээс барилгын компаниудад олгосон зээл тойрсон асуудалтай холбоотой аудитын дүгнэлтийг анхааралгүй өнгөрч болохгүй байна.

"Зууны мэдээ" сонин 
Б.ТӨГС

Ц.Даваасүрэн: Эрчим хүчний үнэ тарифыг өөрчилж болзошгүй
Ц.Даваасүрэн: Эрчим хүчний үнэ тарифыг өөрчилж болзошгүй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​