fbpx Л.Энх-Амгалан: Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 27 секунд

Л.Энх-Амгалан: Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан болон бусад гишүүд Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа талаар мэдэгдлээ.   

Тэрбээр “Засгийн газрын зүгээс УИХ-ын чуулганы хуралдааныг хоёр өдөр хуралдуулсангүй. Хоёр хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газраас ХХААХҮ-ийн сайдыг яаралтай горимоор хэлэлцүүлэх шаардлага тавьсан. Мөн Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг яаралтай горимоор хэлэлцүүлэх шаардлага тавьсан. Үүний дагуу яаралтай горимоор сайдыг томилох асуудлыг чуулганаар хэлэлцэх байтал Засгийн газар нь УИХ-аа гацааж, энэ асуудал хойшлогдож байгаад харамсаж байна.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд горимын санал гаргаж, сүүлийн үед Засгийн газрын тэргүүн, нэр бүхий 13 сайд УИХ-ын тасралтгүй ажиллах ажиллагаанд Үндсэн хууль, Дэгийн тухай хууль зөрчиж тасалдуулах ажиллагаа явуулж байгаа учраас Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “давхар дээл” өмсөж байгаа Засгийн газрын гишүүдэд шаардлага хүргүүлэх горимын санал гаргасан.

Тиймээс  Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дараах шаардлагыг хүргүүлж байна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн 2018.12.03-ны өдрийн хурлаар баталсан хуваарийн дагуу УИХ-ын чуулганы 2018.12.06-ны өдөр ХХААХҮ-ийн сайдыг томилуулах санал Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлж өгөх таны хүсэлт зэрэг улс орны өмнө тулгамдаж байгаа нэн чухал асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан. Гэтэл Ерөнхий сайд та Засгийн газрын гишүүн ХХААХҮ-ийн сайдыг томилуулах саналаа танилцуулаагүйгээс уг асуудлыг гишүүдийн олонхийн саналаар хойшлуулсан. Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн улс орны эдийн засаг төсөв санхүүтэй холбоотой хэлэлцэж байгаа асуудлуудыг Засгийн газрын хэд хэдэн гишүүн орхиж гарсны улмаас хэлэлцэх боломжгүй болсон. Та болон таны Засгийн газрын 13 гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд зориуд оролцохгүй байгаагаас валютын ханш болон нефть шатахууны үнийн өсөлт, агаарын бохирдол, утааны асуудал зэрэг иргэдийн өмнө тулгамдаж байгаа даруй шийдвэрлэвэл зохих мэдээллээр хийгддэг Ерөнхий сайдын мэдээлэл дөрвөн удаа хойшилсоор өнөөдрийг хүрлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд та УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.12.07/ үдээс хойшхи хуралдаанд оролцож, мал аж ахуйн талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийх ёстой.

Ерөнхий сайд Үндсэн хуулийн дагуу танхимаа бүрдүүлэх байтал өөрөө өргөн мэдүүлсэн сайдаа томилуулах асуудлыг гурван долоо хоногийн турш хэлэлцүүлэхгүй байгаа нь хууль бус үйлдэл бөгөөд өнөөдөр Монгол Улс анх удаа ХХААХҮ-ийн сайдгүйгээр мал тооллогын ажлыг эхлүүлж, мөн өвөлжилт хүндэрч байгаа цаг үед салбар нь эзгүйрч, улаан буудайн нөөц бүрдүүлэх ажил тодорхойгүй болж ЖДҮ-ийн салбарт гарсан алдаа завхралыг нэн даруй засаж залруулах хэрэгтэй байна.

Өмнө нь Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс 2019 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцүүлэхээр зарласан Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг гурван удаа тасалдуулсан. Байнгын хороо хуралдаагүй тул Ерөнхийлөгчийн хоригийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж чадаагүй. 2018.11.22-ны өдөр хэлэлцэхээр төлөвлөсөн боловч та болон Шадар сайд Ө.Энхтүвшин, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын аль аль нь орж ирэхгүй зохион байгуулалттайгаар чуулганы үйл ажиллагааг тасалдуулсан.

УИХ-ын гишүүд болон олон нийтийн зүгээс тавьсан шаардлага, нийгэмд шударга ёс, хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг хангаж, ЖДҮХС-аас өөрийн болон өөрийн хамаарал бүхий компаниудад зээл авсан асуудалд холбогдсон Засгийн газрын нэр бүхий гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг 2018.11.29-ний өдөр хэлэлцүүлэхээр зарласан боловч тус хороонд харьяалагддаг Х.Баделхан, Д.Сарангэрэл, Д.Тогтохсүрэн нар санаатайгаар ирц бүрдүүлээгүй. ЖДҮХС-аас зээл авсан асуудалд холбогдсон Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг өнөөдрийг хүртэл хэлэлцэж чадахгүй байна.

Мөн танай Засгийн газар УИХ-ын ирцийг бүрдүүлэхгүй, хуралдаанд оролцохгүй байгаагаас ЖДҮХС-тай холбоотой үүссэн асуудлыг шалгаж, санал дүгнэлт гаргах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэх боломжгүй болж, хойшилж байна.

Иймд Ерөнхий сайд таныг болон Засгийн газрын гишүүдийг Үндсэн хууль, Их хурлын хууль, Дэгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, төрийн эрх барих ,хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг тасалдуулах гэсэн үйл ажиллагаагаа 2018.12.07-ны өдөр зогсоож, УИХ-ын хуралдаанд оролцохыг шаардаж байна гэсэн шаардлагыг  МУ-ын Их хурлаас хүргүүлж байна” гэв. 

Нийтийн сонсгол зохион байгууллаа
Нийтийн сонсгол зохион байгууллаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​