fbpx Ард түмний сэтгэлийн дэмээр боссон том барилгын гундуухан төрх
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 44 секунд

Ард түмний сэтгэлийн дэмээр боссон том барилгын гундуухан төрх

Монголчуудын дээдэлж, хүндэтгэдэг зүйлийн нэг бол бөх. Гэтэл сүүлийн үед олон хүчин зүйлээс болж энэ байдал өөрчлөгдөж байх шиг. Байх шиг ч гэж ер нь олон хүний бодол санаа хувирч, бөхийг хүндэтгэх, тэдэнд итгэх итгэлээ алдсан гэж болно.  Үүгээр ч зогсохгүй тэдний хоёр дахь гэр болон Бөхийн өргөөний үнэлэмж унаж, үйл ажиллагааг нь зогсонги байдалд ороод буй. Товчхондоо, бөхчүүд өөрсдөө ийм байдлыг бий болгосон гэхэд буруудахгүй. Болсон үйл явдлыг товчхон эргэн сануулъя,  Монголын Үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны ээлжит “Их Эе” VIII хурал болох үеэс энэ явдал эхэлсэн. Өөрөөр хэлбэл, МҮБХ-ны засаглалыг гартаа авахын төлөөх шатрын нүүдэл эхэлсэн гэлтэй. Өнгөрсөн оны тавдугаар сард ээлжит бус “Их Эе” хэмээх хуралдаан болж Л.Чинбатыг МҮБХ-ны ерөнхийлөгчөөр сонгосон гэдэг. Гэвч хуучин дарга буюу Р.Нямдорж, Д.Данзан нар уг шийдвэрийг холбооны дүрэм зөрчиж гаргасан хэмээн үзснээр асуудал улам хурцдсан. Үүнээс гадна допингийн асуудал, бөхчүүдийн ёс зүйгүй үйлдэл, нэгнээ хардаж сэрдсэн байдал, хуулийн байгууллагад шалгуулсан гээд олон асуудал бий. Энэ бүхний эцэст МҮБХ үндсэндээ хоёр толгойтой болчихоод буй. Сүүлийн 20-оод жилийн турш үргэлжилж буй дайны ээлжит нэгэн тулаан ийн эхэлсэн гэж болно.  Үүнээс өмнө тамга тэмдгээ булаацалдан шөнө дөлөөр хоорондоо гар зөрүүлж, нэг нэгнээ орж гарах эрхээр хааж боож байсныг бөх сонирхогчид андахгүй. Тэд үүссэн асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцээрийн ширээний ард суусан ч үр дүнд хүрээгүй. Өнгөрсөн хугацаанд өрнөсөн бүх үйл явдлаас харахад Монгол Бөхийн өргөө болон түүний эзэмшлийн газрын төлөөх тэмцэл өрнөж буй мэт.

Ашиг хонжоо хайсан нэгнээс болж Бөхийн өргөө хаалгаа бариад байна

Ардчиллын дараа ард түмний хандив хөрөнгөөр бүтсэн хамгийн том байгууламжийн нэг бол Монгол Бөхийн өргөө юм. Энэхүү бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд орон нутгаас хандив хүсэх ажлыг Улсын харцага, Ардын  багш Ч.Өвгөнхүү хариуцан Дорнод аймгаас эхлүүлж, тэд гурван сая төгрөг хандивласан талаар цохон тэмдэглэжээ. Ийн ард түмний сэтгэлийн дэм, хандив өргөл эрчимтэй  үргэлжилсэн тул  Бөхийн өргөөний барилгын ажлыг 1992 онд эхлүүлж, 1998 онд дуусган арванхоёрдугаар сарын 26-ны өдөр өргөн үүдийг нь нээж байсан түүхтэй. Тус өргөө нийт 2500 хүний суудалтай, 31 метрийн голч бүхий танхимтай бөгөөд тухайн үед улсын комисс хоёр тэрбум 326 сая төгрөгийн өртгөөр боссон гэж баталгаажуулжээ. Улсын комисс хүлээж авсан тэр цагаас хойш түүнийг үр дүнтэй ажилллуулан ашиг олж, түүгээр урсгал зардлаа нөхөх, цаашид засвар шинэчлэлт хийх асуудал тулгарсан байна. Тодруулбал, хэчнээн хүнтэй орон тоо бий болгох, тэнд хэнийг ажиллуулах, ямар үйл ажиллагаа явуулах вэ гэдгийг шийдэх асуудал тухайн үед үүсч байжээ. Эхний ээлжид хуучин байсан хүмүүс дээрээ цэвэрлэгч, жижүүр, сантехникийн ажилтан зэрэг хүн ажилд авч будаг ханхалсан цоо шинэ объектод ажлаа эхлүүлж байсан аж. Тухайн үед Монгол Бөхийн өргөөг ашигтай ажиллуулах туйлын ээдрээтэй, олон хүний сэтгэлийг зовоосон асуудал байсан ч үүнийг өнгөрсөн хугацаанд маш амжилттай шийдэж чаджээ.  Тухайлбал, аймаг бүрийн төлөөллийг оролцуулсан “Миний нутаг сайхан” тоглолтыг анх 1999 оны дөрөвдүгээр сард Монгол Бөхийн өргөөнд зохион байгуулж, бөхийн барилдаанаас гадна урлагийн тоглолт явуулах бүрэн боломжтойг урлагийнхан болон ард түмэнд нотлон харуулжээ. Тэр үеэс эхлэн урлагийн салбарынхан бие даасан болон хамтарсан тоглолтыг удаа дараа хийх болсон байна. Өнгөрсөн хугацаанд тус өргөөнд Монгол үндэсний бөхийн барилдаан, урлагийн тоглолт, цэнгүүн, шоу болон бусад төрлийн бөхийн тэмцээнийг зохион байгуулсаар өдийг хүрчээ.  Иймд энэ уламжлалаа хадгалж цаашид ч энэ байдлаар олон жил үйл ажиллагаа явуулах ёстой байтал ашиг хонжоо хайсан хэн нэгнээс болж Монголын ард түмний хандив, сэтгэлийн дэмээр сүндэрлэсэн Бөхийн өргөөний дүр төрх өнөөдөр гундуухан байна.

Бөхийн өргөө гэх том байгууламж мартагдахвий дээ

Монгол Бөхийн өргөөний өргөн үүд үргэлж нээлттэй байж, байсхийгээд л урлагийн тоглолт, спортын тэмцээн уралдаан болж хөл хөдөлгөөн ихтэй байдагсан. Дуучдын уянгалаг сайхан дуунд жавар нь үргэж,  спортынхны уухайн түрлэгт сүр нь бадарч байдаг Бөхийн өргөө одоо эл хуль байна.  Монгол Бөхийн өргөөг тойрсон хэрүүл тэмцлээс болж Бөхийн өргөө биш зодоон цохион, хэрүүл маргааны талбар болохтой зэрэгцэн согтуу хөлчүү хүмүүсийн “зогсоол” болж буй нь харамсалтай. Нэгэн харамсалтай хэргээс болж Бөхийн өргөөнд тогтлолт зохион байгуулахыг хориглосон.  Бөхийн өргөөний гадна талбайд цагаан идээ, жимс ногоо, хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг ч сүүлийн үед ийм арга хэмжээ огт болсонгүй. Цаашид хариуцах эзэн, харж хандах хүнгүй байсаар олон түмний дэмжлэгээр боссон, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвд сүндэрлэх Бөхийн өргөө гэх том байгууламж мартагдахвий дээ. Урлаг соёлын биет бус өвийг дамжуулан олон нийтэд хүргэн сурталчлах, спортынхны амжилтын талбар байх ёстой их өргөө хэсэг бүлэг хүний ашиг сонирхлын зөрчлөөс болж үйл ажиллагаа нь ийн тасалдахад хүрсэн нь туйлын харамсалтай.  Тухайн барилгыг хариуцах МҮБХ хоёр хуваагдан талцан эрх мэдлээ булаалдсаны улмаас  үйл ажиллагаа нь бүр зогсохгүй гэх баталгааг хэн өгөх вэ.

Бөхчүүд олон түмний итгэлийг хөсөрдүүлж, урмыг нь хугалж байна

Монголчуудын үндэсний баяр наадмыг бөхийн барилдаангүйгээр төсөөлшгүй.  Бөхийн барилдаан авхаалж самбаа уран мэхийг үзүүлдэг спортын нэг төрөл гэж хэлж болно. Монгол бөхчүүд түүхийн ээдрээтэй цаг үеийг туулж өнөө үетэй золгохдоо  өв, уламжлалаа гээлгүйгээр хадгалж, хөгжүүлж ирсэн. Цаашид ч үр хойчдоо өвлүүлэн үлдээх учиртай. Гэтэл сүүлийн үед бөх нь бөх шиг, дарга нь удирдлага шиг байж чадахгүй, ашиг хонжоо хайж, өөрийн эрх ашгийг урьтал болгосноос болж нөхцөл байдал ийм дээрээ тулаад байна. Уг нь монголчууд бид хэзээнээс л бөхөө дээдэлж, хайрлаж хүндэтгэж, тэднээс үлгэр дууриалал авч ирсэн. Тийм ч учраас Монгол бөх жудагтай байх ёстой. Бөх хүн бусдаас илүү жудагтай, зан араншингийн хувьд ихээхэн онцлогтойг судалгаагаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл, бөх араншин гэж байдаг гэнэ. Согтуу хэн нэгэн гудамжинд тавьтаргүйтэж байгааг харсан хүн "агсам эр" гэдэг бол  бөх хүн тийм байдалтай байхыг харвал ихэд гайхан цочирддог байна. Бөхчүүдийн барилдааны ур чадварыг үзэж баясахаас гадна хүн чанар, ёс жудаг, зан суртахууныг нь мөн харж үлгэр жишээ авч байдаг болохоор тэдний алдаа, буруу үйлдэл ард түмэнд хүнд тусдаг байх нь. Жишээлбэл, унасан ч тахимаа өгдөггүй маргадаг, зэрэг уначихаад хоёулаа дэвдэг, дэвжээн дээрээ “гар зөрүүлдэг” зэрэг монгол бөхөд хэзээ ч байгаагүй ёс жудаггүй явдал газар авч байгаа нь олон нийтийн ялангуяа бөх сонирхогчдын сэтгэлийг гонсойлгож байна. Мөн сүүлийн үед улс, аймаг, цэргийн цолтой бөхчүүд танхай, залилан, дээрэм, хар тамхи зэрэг янз бүрийн хэрэгт холбогдож ард түмний хайр хүндлэл рүү “ус цацах” болсон.  Ингэж л олон түмний итгэлийг хөсөрдүүлж, урмыг хугалж байна.

“Нэг тэмээний хоргол өнхрөхөд мянган тэмээ бүдэрдэг” гэж үг бий. Бөхчүүдийн алдар цол, гуншинд ард түмний хайр, хүндэтгэл шингэсэн байдгийг мартах учиргүй.

Б.Наранзул 

Эх сурвалж: www.unen.mn

Боксын УАШТ: Э.Цэндбаатар Улсын аварга болж чадсангүй
Боксын УАШТ: Э.Цэндбаатар Улсын аварга болж чадсангүй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​