fbpx А.МӨНХСУВД: Хүчирхийллийг таслан зогсооход иргэн бүрийн оролцоо хамгийн чухал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 48 секунд

А.МӨНХСУВД: Хүчирхийллийг таслан зогсооход иргэн бүрийн оролцоо хамгийн чухал

Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс жендерт суурилсан хүчирхийллийг бууруулах чиглэлээр иргэд, олон нийт рүү хандсан мэдээлэл, сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг идэвхтэй хийж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч А.Мөнхсувдтай ярилцлаа.

- Жендерийн талаар,  жендерийн хүчирхийллийн төрлийн талаар товчоор тодорхойлбол ?

Жендэрийн тэгш бус байдал нь хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалтыг үүсгэж, хүйсээс нь шалтгааланболомж, бололцоог нь хязгаарлаж байдаг. Үүний нэг илрэл нь жендэрт суурилсан хүчирхийлэл гэж үздэг.

Жендэрт суурилсан хүчирхийлэл нь ажлын байран дахь бэлгийн дарамт, хүн худалдаалах гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, хүчиндэх гэсэн төрлүүдтэй  бөгөөд эндээс манай улсад гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил нь  бусад хэлбэрээсээ тооны хувьд илүү цагдаагийн байгууллагад бүртгэгддэг юм.

Гэр бүлийн хүчирхийлэл хүчирхийлэл давамгайлдаг гэж хэллээ. Энэ үзүүлэлтийг багасгахын тулд цагдаагийн байгууллагаас ямар ажлуудыг хийж байна.

ДЭМБ-аас 2014 онд гаргасан судалгаагаар дэлхийн нийт эмэгтэйчүүдийн 1/3 % хүчирхийлэлд өртдөг байна.

Манай улсад жендэрт суурилсан хүчирхийллийн нэг төрөл болох гэр бүлийн хүчирхийллийн  улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг их байгаа тоон үзүүлэлтээс харагддаг.

Цагдаагийн байгууллагад 2016 онд 621.072 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэний 15.842, 2017 онд 621.162бүртгэгдсэний 31.853, 2018 оны эхний 11 сарын байдлаар 558.419 бүртгэгдсэний 39.121 нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.

Сүүлийн 3 жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийг ангилан авч үзвэл эхнэр 1729, хамтран амьдрагч 552, нөхөр 177, төрсөн хүүхэд 98, дагавар хүүхэд 86, хадам эцэг, эх  28, төрсөн эцэг, эх 50, төрсөн дүү 25, төрсөн ах, эгч 23, өвөө 1, үрчилж авсан хүүхэд 1, бусад 304 хүн байна. 

Энэ оны 11 сарын байдлаар хүчирхийллийн хэлбэрээр авч үзвэл давхардсан байдлаар бие махбодийн хүчирхийлэл 794, сэтгэл санааны хүчирхийлэл 403, бэлгийн хүчирхийлэл 28, эдийн засгийн хүчирхийлэл 9, хүчирхийллийн давтамжаар авч үзвэл байнга хүчирхийлэл үйлдсэн 31 тохиолдол бүртгэгдсэн.

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалах, холбогдох байгууллагад холбон зуучлах, дахин хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн 108 дугаарт хүүхдийн амь нас хохирсон болон хүүхдийн эрх зөрчигдсөн тухай 552 мэдээллийг дамжуулж, тус төвөөс 102 тусгай дугаарт ирүүлсэн 1137 дуудлагыг хүлээн авч хамтран ажилласан.

Цагдаагийн ерөнхий газрын нэгдсэн http://102.police.gov дотоод цахим хуудасны “МШУТ-ийн ШУХ 102 анхааруулж байна” хэсэгт гэр бүлийн хүчирхийллийн дуудлагыг олон давтамжтай ирүүлсэн утасны дугаар, хаягийн 198 мэдээллийг байршуулж, хяналт тавин ажиллаж байна.

А.МӨНХСУВД: Хүчирхийллийг таслан зогсооход иргэн бүрийн оролцоо хамгийн  чухал Arslan.mn

Жендерийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн байгууллага ямар ажлууд хийж байна вэ ?

Цагдаагийн байгууллагын хувьд холбогдох хууль тогтоомжуудыг удирдлага болгон жендэрт суурилсан аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг хариуцсан чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлж байна.

Энэхүү ажлын хүрээнд ХДЗХ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа хууль сахиулах байгууллагуудын жендэрийн нэгдсэн бодлогын үйл ажиллагааны төлөвлөгөө /2018-2021/-ний дагуу “Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас 2018 онд хэрэгжүүлэх салбар төлөвлөгөө”-г гаргаж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 

Өнөөдөр хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд нөхөр болон хамтран амьдрагчийнхаа эрүүл мэндэд хохирол учруулах бүр цаашлаад амь насыг нь хохироох замаар хүчирхийллийг зогсоосон тохиолдлууд байдаг.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хийсэн судалгаанаас үзэхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн таван хүн тутмын нэг нь цагдаагийн байгууллагад ханддаг нь гэр бүлийн хүчирхийллийг нуугдмал байдалд оруулж байна.

2017 онд Цагдаагийн төв байгууллагын бүтцэд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан нэгжийг бий болгосон.

Мөн хүн амын нягтаршил, үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг харгалзан Нийслэлийн цагдаагийн газарт 1 хэлтэс, Түр хамгаалах байр, Мөрдөн байцаах, Эрүүгийн цагдаа, Хэрэг бүртгэх, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийнбайгууллагуудад тус бүр 1-2 алба хаагчийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэнээр ажиллуулахаар орон тоог баталсан байгаа.  

НҮБ-ын Хүн амын сантай байгуулсан 2017-2021 онд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд “Жендертсуурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг хэрэгжүүлж, “Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн цахим сан”-г шинээр бүрдүүлэн, үйл ажиллагаандаа ашигласнаар гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн дагуу ажиллаж буй цагдаагийн алба хаагч хүчирхийлэл үйлдэгчийн талаарх мэдээллийг урьдчилан мэдэх боломжийг бүрдүүлсэн юм. Энэ бол маш том ажлын нэг хэсэг нь.

Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн  эргүүлийн 62 чиглэлд хөдөлгөөнт төхөөрөмж байршуулж, дуудлага, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэлтийг газар дээрээс нь оруулдаг болсноор тухайн дуудлага өгсөн утаснаас өмнө өгч байсан дуудлага мэдээллийн түүх, авсан арга хэмжээний мэдээллийг алба хаагч шууд харах боломжтой болсон.

            Энэ төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэх чиглэлээр дотоод нөөц бололцоо, төрийн болон төрийн бус байгууллагууд, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага, НҮБ-ын Хүн Амын сан, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын төвтэй хамтран иргэд, олон нийтийн чиг хандлагыг төлөвшүүлэх, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн аян, олон нийтийг хамруулсан ажил, арга хэмжээг давхардсан тоогоор 75 удаа зохион байгуулж, 92500 гаруй иргэн, төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 12500 алба хаагчийг тус тус сургалтад хамруулсаад байна.

            Энэ жилийн хувьд Жендэрийн үндэсний хороотой хамтран “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг 20 дахь жилдээ, Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хувь хүн бүрийн оролцоо, тэдний харилцаа, хандлага, үйлдэл чухал нөлөөтэй болохыг онцолж, “Эерэг болГоё. Харилцаа, хандлага, үйлдэл” гэсэн уриан дор зохион байгуулж ажиллаж байна.

            Иргэдийн эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, ухуулга нөлөөллийн   эрчимжүүлсэн 11 аяныг  улсын хэмжээнд цагдаагийн байгууллагаас зохион явуулсан  үр дүнтэй ажил болсон.

Жендерийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр Цагдаагийн байгууллага цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна  вэ ?

            Энэ талаар цаашид Цагдаагийн байгууллагаас жендэрт суурилсан хүчирхийлэл буюу гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд бэлтгэл ажлыг хийж байна. Үүнд:

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн зүгээс хүчирхийлэл үйлдэгчийг шүүх, цагдаагийн байгууллагадөгөхөөс илүү хүчирхийлэгчийн зан үйлийг засаж авахыг хүсдэг учраас энэ тал дээр суурилсан сургалтуудыг тогтмол зохиох, хамтарсан багаар ажиллаж хүчирхийлэгчийн зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр  арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнээс гадны орон нутгийн захиргаа нийгмийн ажилчид, багш сурган хүмүүжүүлэгчид , прокурорын байгууллага гэх мэт ажилчидад чиглэсэн сургалтуудыг цогцоор нь зохион байгуулахаар ажиллаж байна.

Мөн жендерийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхижүүлж, олон нийтийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны ажилд хэвлэл мэдээллийн хэрэгслийн дэмжлэг, идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хийх нь хамгийн чухал гэж үзэж байгаа. Иргэдэд мэдээлэл хүргэхэд өнөөдөр хамгийн их хэрэгтэй зүйл бол сошиал орчин, мэдээллийн хэрэгслүүд болоод байна шүү дээ.

Ярилцсанд баярлалаа.

Баярлалаа. Хүчирхийллийг бууруулахад иргэн бүрийн оролцоо хамгийн чухал гэдгийг хэлмээр байна. Та хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүдийг мэддэг бол тэдэнд ямар тусламж хэрэгтэй байгааг мэдрэх, цаашлаад цагдаагийн байгууллагад хандаж, хүчирхийллийг таслан зогсооход өөрийн хувь нэмрээ оруулаарай.

АШУҮИС түүхийн нэгэн шинэ хуудсаа нээлээ
АШУҮИС түүхийн нэгэн шинэ хуудсаа нээлээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​