fbpx ЖДҮ”-Д ХОЛБОГДСОН БАС НЭГ ГИШҮҮНИЙ БАРИМТ ИЛ БОЛЛОО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 45 секунд

ЖДҮ”-Д ХОЛБОГДСОН БАС НЭГ ГИШҮҮНИЙ БАРИМТ ИЛ БОЛЛОО

МАН, Засгийн газар, УИХ, бүр Монголын улс төр ЖДҮХС-гаас “зээл авсан” гишүүд, сайд нараасаа болж нэр хүнд нь огцом ёроолдов.

Монголын ойгүй баян хүмүүс улстөрд орж, УИХ-д сонгогддог. Тэд ЖДҮХС-гаас мөнгө шомбодсоныг нь сонсоод ард түмний ой гутаж байх шиг байна. Тэгэхээс ч аргагүй. Ийм өлөн сэтгэхүйтэй нөхдөөр төр бариулсандаа харамсч байгаа нь харагдаж байгаа юм. Ард түмнийг үүнээс илүүгээр доромжилно гэж юу байхав.

Өдгөө ЖДҮ-гийнхэн гэх улс төрийн бүлэглэл маягийн юм бий болж, хууль хяналтын байгууллага ЖДҮ-гийн гэдэг хавтаст хэрэг нээгээд шалгаж байна.

Өнгөрсөн долоо хоногт ЖДҮ-гийн хэргээр гурван гишүүнд яллах дүгнэлт үйлдсэн гэх мэдээлэл цацагдсан. Тэдгээр гурван гишүүний нэг нь Эрдэнэтээс сонгогдсон Д.Дамба-Очир гэв.

Энэ хүн тэр мэдээллийг цацагдтал ЖДҮ-д холбогдолгүй, нэр цэвэр явж ирсэн юм. Тэр их мэдээллийн давалгааны хаагуур нь үлдчихсэн юм, бүү мэд.

Ямартай ч “...Д.Дамба-Очир ЖДҮ-д нэр холбогдож, яллах дүгнэлт үйлдсэн” гэсэн мэдээллийг өөрөө үгүйсгэхгүй байна.

Тэрээр “Сапфир стоун” ХХК-ийг ЖДҮХС-гаас зээл авсан асуудалтай нэр холбогджээ. “Сапфир стоун” ХХК нь ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн 2018 оны тавдугаар сарын 14-ний гаргасан А/88 дугаар бүхий алдарт тушаалаар 1.2 тэрбум төгрөгийн зээл авчээ. Энэ компанийн нэр тушаалын хавсралтын 75 дугаарт бичигдсэн байна. Тус компанийн дансанд 2018 оны зургадугаар сарын 8-ны өдөр ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөг шилжжээ.

“Сапфир стоун” ХХК-ийг Мянганбаярын Бат гэдэг 1988 онд төрсөн залуу 2016 оны гуравдугаар сарын 24-ний өдөр байгуулжээ. Тэр өдөртөө улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Нийт 1.0 сая төгрөгийн дүрмийн сантайгаар, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тус компанийн байгуулсан байна.

Анх байгуулахдаа гүйцэтгэх захирлаараа 1990 онд төрсөн Даринчулууны Буянжаргалыг томилон ажиллуулжээ. Ингээд 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдөр буюу дээрх зээлийг авахаас сар гаруйн өмнө М.Бат компанийн гүйцэтгэх захирал болж, тамгаа авсан байгаа юм.

“Сапфир стоун” ХХК-ийн үйл ажиллагаа, хөрөнгө орлогын талаарх мэдээлэл тун бүрхэг. Зээл авах хүртлээ ямар нэг үйл ажиллагаа явуулж ирсэн нь эргэлзээтэй.

Ийм учраас яаж яваад 1.0 сая төгрөгийн хөрөнгөтэй компани 1.2 тэрбум төгрөгййн зээл авсныг. АТГ, прокурорынхон шалгаж тогтоосон бололтой.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ЖДҮ-тэй, тэр дундаа “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй юм байна.

Гэхдээ Д.Дамба-Очир гишүүний хувьд элдвийн асуудлаас чадамгай мултарч чаддаг авьяастай. Өмнө нь “Анод” банкийг дампуурахад нэр нь гарч л байсан. Лүнгийн зам гэж алдартай асуудал бас бий. Аль дээр нь ч “асуугдаж” яваагүй гэдэг юм.

Тиймээс “...Д.Дамба-Очир ЖДҮ-д хамаагүй байжээ” гээд гараад ирж ч мэдэх юм. Хэрвээ тэгвэл гайхах хэрэггүй гэсэн үг.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Гарьд Н.Ганбаатар, харцага А.Цацабшир, улсын начин Ц.Бямба-Очир нарын цолыг хурааж, барилдах эрхийг 2 жилээр хаслаа

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​