fbpx Хөгжлийн банк анхны томоохон хөрөнгө оруулалтын санг Монголд байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 56 секунд

Хөгжлийн банк анхны томоохон хөрөнгө оруулалтын санг Монголд байгууллаа

Төлбөрийн тэнцлийн хямралаас үүдсэн валютын ханшийн хэт хэлбэлзлийг саармагжуулах болон хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улс олон улсын зах зээл дээр бонд гаргах замаар хөрөнгийн эх үүсвэрийг амжилттай бүрдүүлж байна. Энэ нь Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөөг үзүүлж байгаа боловч цаашид зөвхөн бонд хэлбэрээр бус бусад боломжит санхүүгийн механизмуудыг ашиглан, улсын нийт гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлэлгүйгээр хөрөнгө татан төвлөрүүлэх боломжийг эрэлхийлэх шаардлага үүсэхээр байна. Түүнчлэн, санхүүгийн зах зээлд тэнцвэртэй эрүүл өрсөлдөөнийг бий болгох, мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх, улмаар санхүүгийн секторын шинэтгэлийг бодитоор дэмжих зорилгоор УИХ-аас Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг 2013 онд баталсан хэдий ч санхүүгийн зах зээл нь дан ганц банкны салбар давамгайлсан шинжтэй, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын тоо хязгаарлагдмал, тэдний оролцоо дутмаг байсаар байна.

Иймд нэг талаас хөрөнгийн зах зээлийн өрсөлдөөн, нөгөө талаас хөрөнгө оруулалтын урсгалын чиглэл болон макро эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсад хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах чиг үүрэг бүхий хөрөнгө оруулалтын менежментийн компанийг үүсгэн байгуулах тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих хэрэгцээ, шаардлага үүссэн бөгөөд хөрөнгө оруулалтын сан нь эдийн засгийн мөчлөгтэй уялдсан, урт хугацаатай, уян хатан нөхцөл бүхий санхүүжилтийг бий болгосноор бодит эдийн засагт дэмжлэг болохоос гадна төлбөрийн тэнцлийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Иймд Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн өсөлтийг дэмжсэн томоохон төслүүдийг урт хугацааны санхүүжилтээр хангах хөрөнгө оруулалтын сангуудыг байгуулах чиг үүрэг бүхий хөрөнгийн удирдлагын компанийг Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр байгуулах шийдвэрийг 2017 онд гаргаж хөрөнгө оруулалтын сангуудыг энэ тал дээр туршлага бүхий гадны мэргэжилтнүүдийн зөвлөмжийн дагуу байгуулж эхлээд байна.

Дээрх ажлын хүрээнд Хөгжлийн банк нь дэд бүтэц, уул уурхайн салбарын томоохон төслүүд болон тэдгээр салбарыг дэмжсэн инновацийн төслүүд рүү чиглэсэн “Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын сан”-г байгуулсан бөгөөд тус сангаар дамжуулан эхний ээлжинд 100 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийн хөрөнгө оруулалтыг тодорхой шалгууруудыг хангасан, санхүүгийн болон эдийн үр ашигтай төслүүдэд хөрөнгө оруулалт хийх юм байна. Сангаар дамжуулан хөрөнгө оруулалт хийсэн төслүүд нь амжилттай хэрэгжиж эхлэх үед гадаад, дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагчдад тус санд нэмэлт хөрөнгө оруулалт хийх замаар санхүүгийн ашигтай төслүүдээс өгөөж хүртэх боломжийг бий болгох юм байна. Тус банк нь хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжилтээр хангах үндсэн чиг үүргийнхээ тодорхой хэсгийг дээрх хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан гүйцэтгэснээр Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгслүүдийг ашиглан тухайн төслийн мөнгөн урсгалд нийцсэн илүү уян хатан санхүүжилтийн механизмыг бий болгох боломж бүрдэнэ гэж үзэж буй юм. Түүнчлэн төслийн санхүүжилттэй холбоотой эрсдэлийг хуваалцах, төслүүд рүү чиглэсэн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын сан нь төслийн санхүүжилтэд мэргэшсэн санхүүгийн томоохон байгууллагууд болон бусад хөрөнгө оруулалтын сантай хамтарсан байдлаар төслүүд рүү хөрөнгө оруулалт хийх бодлогыг баримтлахаар төлөвлөжээ. Дээрх сангаас дэд бүтэц, уул уурхай, инновацийн салбарын төслүүд санхүүжилт авахын тулд тодорхой шалгуур хангасан байх ёстой. Тухайлбал, тухайн төсөл нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн, нийгэм, эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, хөрөнгө оруулалтаа нөхөх чадвартай, ТЭЗҮ, зураг төсөл, төсөв бодитой хийгдсэн, төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх ёстой юм байна. Үүнээс гадна төслийн худалдан авалт, борлуулалт, гүйцэтгэгчтэй байгуулах гэрээ, хэлцэл болон шаардлагатай бусад гэрээ, хэлцлүүд хийгдсэн байх, сангаас хүсэх хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэмжээ 20 тэрбум төгрөгөөс багагүй байх зэрэг сангийн хөрөнгө оруулалтын бодлого, журамд тусгагдсан шалгуурууд багтжээ.

Хөгжлийн банк нь дээрх сангаар дамжуулан хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бас нэгэн шинэлэг ажил бол төслийн хөгжүүлэлтийн санхүүжилт аж. Монгол Улсын томоохон уул уурхайн төслүүдийг дэмжсэн дэд бүтцийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байдаг ба үүнд шаардагдах их хэмжээний хөрөнгө оруулалтад гадна, дотны мэргэжлийн хөрөнгө оруулагчдын эх үүсвэрийг чиглүүлэх зайлшгүй шаардлагатай. Гэвч эдгээр төслүүд нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдын шаардлагыг хангасан байдлаар хөгжүүлэлт хийгдээгүй байдаг нь төслүүдэд хөрөнгө оруулалт татах, төслийг хэрэгжүүлж эхлэх ажлыг удаашруулсаар ирсэн. Тэгвэл Хөгжлийн банк дээрх сангийн нийт хөрөнгийн 20 хүртэлх хувийг төслүүдэд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын шаардлагыг хангахад чиглэсэн хөгжүүлэлтийг хийхэд  чиглэсэн санхүүжилтийг олгохоор төлөвлөсөн юм байна.

Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын сангаас гадна Хөгжлийн банк нь ойрын хугацаанд Азийн хөгжлийн банк, Сангийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран “Улаанбаатар хотын орлогод нийцсэн орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хотын 100 га гэр хорооллыг дахин төлөвлөн, орлогод нийцсэн 10’000 эко орон сууц барьж гэр хорооллоос ялгарч буй хүлэмжийн хийг бууруулах зорилго бүхий Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууц санг дотоодын зах зээлд үүсгэн байгуулахаар ажиллаж байна. Уг сангийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах ажлын хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран урт хугацааны ипотекийн болон төсөл хэрэгжүүлэгчдэд олгох зээлийн санхүүжилтийн схемийг боловсруулжээ. Энэ төслийг хэрэгжүүлэхэд зориулж Азийн хөгжлийн банкаар дамжуулан Уур амьсгалын ногоон сангаас 75.7 сая ам.долларын санхүүжилтийн амлалтыг эхний байдлаар аваад байгаа юм байна.  Уур амьсгалын ногоон сан нь НҮБ-н Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хүрээнд Солонгос улсын Сөүл хотноо үүсгэн байгуулагдсан  хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хөгжиж буй орнуудад санхүүжилт өгөх зорилго бүхий том хэмжээний олон улсын санхүүгийн байгууллага юм.

Шинэ бондоос уул уурхайн бус салбарт дэмжлэг үзүүлнэ
Шинэ бондоос уул уурхайн бус салбарт дэмжлэг үзүүлнэ
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​