fbpx Муу нэртэй элчин сайдуудтай хамт монголын нэр хүнд унаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
8 минут 27 секунд

Муу нэртэй элчин сайдуудтай хамт монголын нэр хүнд унаж байна

Гадаад харилцаа бол “ганхах”, гал гартал улстөржих учиргүй хамгийн “эмзэг” салбар. Гэтэл сүүлийн хэдэн жил энэ салбарын нэр хүнд “навс” уналаа. Монгол Улсыг төлөөлж гадаадын оронд суугаа зарим Элчин сайдууд эх орныхоо нэр хүндийг “шороотой хутгасан” ичгэвтэр үйлдлүүд гаргах боллоо. Яг үнэндээ бол Монголын улс төрд Элчин сайдын суудал гавъяандаа гарсан улстөрчдийн “хоргодох байр” болоод удлаа. Эх орондоо “идэж ууснаараа” цоллуулж иргэдийн дургүйцлийг хүргэсэн олон ч улстөрчийг Элчин сайдаар томилсны гороор хилийн чанадад амьдарч байгаа иргэдийн эрх ашиг хохирч байна. Гадаад харилцааны салбарын залгамж чанар, алтан аргамж аль хэсэгтээ тасарчихаад байгааг анхаарч үзээч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Гадаад харилцааны сайд аа. Гадаадад томилогдож байгаа Элчин сайдуудын өмнөөс тэндхийн монголчууд нүүр хийх газаргүй болж байна. Дандаа муу нэр луу данстай хүмүүс томилогдсоор байна.

АСЕМ-чин Элчин сайдууд

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санал болгосон хэд хэдэн Элчин сайдууд өдгөө АСЕМ-чин гэдэг нэр хочтой болчихоод байна. Тодруулбал, Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн, Дэд сайд асан Л.Баттөр, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан  Д.Ганхуяг нар юм. Эдгээр Элчин сайдууд АСЕМ-чин гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цоллуулсан ч  өндөр хариуцлагатай албан тушаал хашсаар явна. Жишээлбэл,  Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Ганхуяг БНХАУ-д суух Элчин сайдаар, Б.Дэлгэрмаа ОХУ-д суух Элчин сайдаар ажиллаж байна. Хамгийн хачирхалтай нь, тэд экс Ерөнхийлөгчтэй улс төрийн хүрээнд ойр нөхөрлөдөг, зөвлөхийг нь хүртэл хийж явсан хүмүүс. Түүний  дэмжлэгтэйгээр Элчин сайдын зөөлөн сэнтийд тухалсан ч өнөөдрийг хүртэл хэл ам таталсан хэвээрээ л байна. Эх орондоо нэр нүүргүй болчихсон Д.Ганхуяг мэтийн Элчин сайдуудыг цаад улс орон нь ямар хэмжээнд хүлээж авах нь ойлгомжтой. Муу нэртэй Элчин сайдын ард Монголын нэр хүнд, тухайн улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрх ашиг ч үнэгүйдэж, үл тоогдож байгаа нь харамсалтай.

Элчин сайд нь хөөгдөв

Ерөнхийлөгч Х.Баттулга Шведын Вант Улсад суух Элчин сайд М.Энхсайханг эгүүлэн татаж оронд нь О.Энхцэцэгийг томилсон билээ. Тэрээр гадаад харилцааны салбарт 30 гаруй жил ажилласан, өмнө нь Гадаад харилцааны яаманд газрын захирлаар ажиллаж байсан туршлагатай дипломатч хүн гэж ам сайтай байсан. Гэвч өнөөх мэргэжлийн гэх нэр хүндээ унагаж, ойр дотнынхоо хүмүүсийг жуулчны визээр оруулах гэж зүтгэсэн нь буруудаж, Швед Улсаас хөөгдөх дээрээ тулчихаад байгаа аж.

Энэ тухай “Алтан аргамж алдуурч л байг уу Д.Цогтбаатар сайд аа” нийтлэлд  “Учир нь, Элчин сайд О.Энхцэцэг гэр бүлийн гишүүд болон гэрийн үйлчлэгчийнхээ оршин суух эрхийг хүсэхдээ тухайн орны хууль тогттол, дипломат ёс жаягийг үл хүндэтгэн жуулчны ангиллын визээр авчирсан ажээ. Хамгийн ноцтой нь гэр бүлийнхээ гишүүдийн талаар өгсөн мэдээлэл нь хуурамч байсан нь тогтоогдсон учир энэ нь тус улсын хуулиар эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм байна. Иймээс тус улс манай улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдыг гэр бүлийнхээ хамтаар Шведийг орхин явахыг шаардсан юм байна” гэж цахим сайтад бичжээ. Эх сурвалж /www.24tsag.mn2018.11.27/  

Энэ бол Монголын гадаад бодлого буруу тийшээ явж байгаагийн тод илрэл гэлтэй.Улс орныхоо нэр хүндийг биш амин хувийн ашиг хонжоогоо харж том эрх ашгаа хохироож байна. Шведээс Монгол Улсын Элчин сайд хөөгдөнө гэдэг тэндээс Монгол Улс хөөгдөж байгаатай огтоос ялгаагүй билээ.

Иргэдийн эсэргүүцэлтэй тулгарав

УИХ-ын чуулганы 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дөрвөн улсад суух Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Тэр дундаа Их Британи, Умард Ирландын Вант Улсад суух Элчин сайдаар Ерөнхий сайд асан С.Баяр, Шведийн вант Улсад суух Элчин сайдаар М.Энхсайхан нарыг томилсон нь зарим гишүүдийн бухимдлыг төрүүлж байсан. Энэ үеэр гишүүдийн асуусан онцлох асуултыг хариултын хамт сийрүүлье. Томилохоосоо өмнө гишүүд нь шүүмжилнэ, томилсны дараа иргэд нь эсэргүүцнэ. Энэ бүхнийг анзаарч суугаа гадныхны гайхширлыг бардаг нь дамжиггүй биз ээ.

Т.Аюурсайхан: Та оффшорын талаар юу гэж боддог вэ. Улс төрчийн ах дүү, гэр бүлийн гишүүдийн нэр дээр оффшорт данс эзэмших ийм явдал зөв үү, буруу юу?

С.Баяр: Надад ямар нэгэн оффшор данс байхгүй. Улс төрч хүн ямар нэгэн оффшор данстай байхыг би буруу гэж боддог. Оффшор данстай холбоотой асуудлаар би Монгол Улсын хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн.

Х.Болорчулуун: Ерөнхий сайд хийж байсан хоёр хүнийг дэмжиж чадахгүй. Энэ хоёр хүн Монгол Улсад Монголын ард иргэдэд хор хохирол учруулсан. Яагаад бид нар дэлхийд нэг хоёрт орох нөөц баялагтай ордоосоо 5,6-хан хувийг нь хүртээд 90 хэдэн хувийнх нь баялаг Монголд орж ирэхгүй байгаа юм бэ?

С.Баяр: Оюу толгойн гэрээг байгуулснаараа бахархдаг. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг сайнгүй байгаа, хамгийн их татвар төлж байгаа байгууллага нь Оюу толгой шүү дээ.

УИХ-ын чуулганы хуралдааны  2016.11.17 

Хэл амтай томилогдсон С.Баярыг Элчингээр очсоны дараа Монгол Улсын иргэн Г.Ичинхорлоо эсэргүүцэж буйгаа илэрхийлж хэдэн хоног самбар барьж, Англи Улс дахь Элчин сайдын яамны өмнө жагсав. Олон улсад Монголын нэр хүнд иймэрхүү байдлаар харагдаж байна. Дахиад тааруухан томилгоо хийвэл тухайн улсад суугаа монголчууд өөрсдөө элчингээ хөөхгүй гэх баталгаа алга.

Элчин сайдын томилгоондоо эргэж бүдэрсээр байна

Элчин сайдын томилгоондоо эргэж бүдэрсээр өнөөдрийг хүрлээ. Монголчууд нь Элчингээ эсэргүүцдэг байсан бол одоо гадаадын зарим орон Монголын Элчинг бүр албадан гаргахдаа туллаа. Дэлхийн хэмжээнд монголоо төлөөлөх учиртай Элчин сайдуудын томилгоонд дэндүү жижиг улстөр орсноос энэ бүхэн үүдэлтэй. Наад захын жишээ нь Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр нарыг Элчингээр явуулах эсэх яриа хэчнээн сар үргэлжилж, хэл аманд өртөв. Удалгүй Солонгос Улсад суух Элчин сайдаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг томилно, томилохгүй гэж УИХ-ын гишүүд тойрч суугаад хангалттай удаан хэрэлдэв.  Энэ хэрүүл даамжирч улсын нууцтай холбоотой асуудлыг дэлгэж, дараагийн улстөржилтийн эхийг тавив. Монголын гадаад бодлогын залгамж чанар алдагдаж, Элчин нь хөөгдөж, үүдэнд нь жагсч, хулгайч, худалчаараа цоллуулж шившгээ дэлгэсээр байх уу. Эцсийн дүндээ энэ бүхний үр дүнд хэн хохирох юм бэ. Монголчууд. Юу хамгийн харамсалтай вэ. Монголын нэр хүнд шүү дээ.

Шуугианы гаралтай сонсгол бууралтаас урьдчилан сэргийлье
Шуугианы гаралтай сонсгол бууралтаас урьдчилан сэргийлье
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​