fbpx “Хурган” дарга нар хамгийн их стресстүүлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 52 секунд

“Хурган” дарга нар хамгийн их стресстүүлж байна

СУДАЛГААНД ОРОЛЦОГЧДЫН 86 ХУВЬ НЬ АЖЛЫН АЧААЛЛААС БОЛЖ БУХИМДДАГ

Манай улсын төрийн албан хаагчдын ажлын байрны баталгаа сонгуулийн мөчлөгөөр хэмжигдэж, шинээр ирсэн “хурган” дарга нарын ая эвийг олж, ажлыг нь ойлгуулах гэсээр энэ хугацааг бардаг нийтлэг үзэгдэлтэй. Үүнээс гадна ихэнх нь зээлээс зээлийн хооронд амьдарч, хөдөлмөрийн хөлс бага гэх мэт эдийн засгийн “хүчирхийлэлд” нухлуулж явна. 

Залуусын стресстэх гол шалтгаан нь ажлын байранд үүсч, түүнийгээ гэр бүлдээ нялзаадгаараа нийгмийн тулгамдсан асуудлын нэгд зайлшгүй тооцогддог боллоо. 

Идэр насныхны 91 хувь нь ажил эрхэлдэг гэх судалгаа бий.

Тэдгээрийн таван хүн тутмын дөрөв нь ажлаас үүдэлтэй стресст их өртдөг байна. Үүнээс 37 хувь нь стрессээ огт тайлдаггүй гэх. Харин тайлахыг эрмэлздэг 63 хувийнхны тал орчим нь согтууруулах ундааны зүйл хэрэглэх, эд хогшлоо хагалах, шидэх, цохих зэрэг эрүүл бус гэмээр аргыг тоочсон нь харамсалтай.

Ийм мунхаг оролдлого стрессээ тайлах биш улам нэмэгдүүлдэг нь ойлгомжтой баймаар. 

БАЙНГА СТРЕССТЭЙ ЯВБАЛ ГЕНИЙН ТҮВШИНД НӨЛӨӨЛДӨГ

Тэгвэл байнга стресстэй явах нь тун аюултай гэдгийг Нью-Йорк дахь судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд саяхан тогтоочихлоо. Удаан хугацаанд ингэж явах нь альцгеймертай болгон үхэлд хүргэдэг, үүгээр ч зогсохгүй удмын санд нөлөөлдөг аж.

Стресст өртсөн хүн үүнийгээ зөв тайлж чадахгүй удаан хугацаанд тээх явцад анхаарал төвлөрөх, шийдвэр гаргах зэрэгт хэрэглэгддэг эсүүд нь жижгэрч, физиологийн хувьд даван туулах чадваргүй болдог байна.

Ингээд депресст орж, нэгэнт үүссэн голомт тархийг эзэгнэж альцгеймертай болдог аж.

Энэ аюул идэр буюу 26-45 насныхныг анаж, тэдэнтэй амьдралынх нь турш зууралдах дуртай гэнэ. Даамжраад генийн түвшинд нөлөөлж, удам дамжих чадвартай гэнэ. 

Манай улсад стрессийн түвшин хамгийн дээд цэгт байдаг. Хамгийн их стресстдэг хүмүүсээр төрийн байгууллагынхан тодроод буй. Тэдний ярьснаас заримыг нь жишээ болгоё. 

Хуулийн салбарын мэргэжилтэн 32 настай эмэгтэй ярихдаа “Манай байгууллагад арай дэндүү дарга ирсэн. Тэнэг хүний чимээгүй нь сүртэй гэдэг үгийг ойлгуулах сан. Сэрэхдээ л нэг бүтэлгүй юм бодож олдог юм шиг, өглөө бүр өмнөхөө үгүйсгэсэн янз бүрийн зүйл даалгана.

Тэгээд тэр шийдвэр нь буруудаад, дээрээс загнуулахаараа ажил тарах болсон байсан ч тараахгүй “гарц шийдэл ол” гээд сахиад суучих юм. Ар гэр үнэндээ хаягдаж байна. Уг нь өөрөө манлайлаад, чиглүүлээд явах удирдлага биз дээ...” гэв. Харин хяналтын ажилтан 39 настай нэгэн эрэгтэй ярихдаа “Эрхийн тэнэг хүүхдээр удирдуулах ямар олиг байх вэ дээ.

Нэг өглөө биднийг “ороод ир” гэж дуудахаар нь чухал асуудал гарч гээд сандран орцгоосон чинь гадаадаас найзынхаа явуулсан онгоц, машины төмөр сувинерүүдээ гайхуулсан.

Манайхны царай хувираад, болдог бол очоод цохиод унагамаар санагдаж байгаа юм чинь... Ихэнхдээ ид ажлын үеэр өрөөнд орж ирчихээд “энд өвдөөд, тэнд хатгаад” гэж янгуучлан нааш цааш холхичихдог. Аав нь том дарга байлаа гээд бид одоо түүнийг “долоох уу”...” хэмээн тун бухимдангуй өгүүлж байна. Ердөө хэдхэн хүний бухимдал гэхэд л ийм байна.

Үйлчилгээний ажилтан 42 настай эмэгтэйтэй уулзахад “Манай дарга нар нэгнийхээ өрөөнд нийлж ууж идэхдээ хэтэрхий заваардаг. Маргааш нь цэвэрлэхдээ би хамгийн их стресстдэг. Нэг удаа бүр хогийн саванд хүндэрчихсэн байсан гээд бод доо. Ийм хүмүүсийг дарга гэж хүндлэх миний хувьд их хэцүү байдаг” хэмээсэн юм.

Энэ бол жижигхэн жишээнүүд. Хувийн секторт ажилладаг залуусын хувьд ажлын ачааллаас болж стрессдэх нь их, мөн хамт олны харилцаанаас үүдэлтэй зөрчил тэр хэмжээгээр шаналгадаг гэжээ. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хийсэн судалгаанд оролцогчдын 86 хувь нь ажлын ачааллаас, 79 хувь нь хамт олны харилцаанаас үүдэн уурлаж бухимддаг гэсэн байна.

ГЭР БҮЛ САЛАЛТЫН ДАМ ШАЛТГААН НЬ АЖЛЫН БАЙРНЫ СТРЕСС

Ажил дээрээ стрессдэг хүн гэр бүлийнхээ гишүүдэд цаг гаргадаггүй, халамжилдаггүй, хүйтэн хөндий харилцах, архи хэтрүүлэн хэрэглэх зэргээр сэтгэл санаа, бие махбодын хүчирхийлэл үйлддэг байна.

Энэ байдлаас үүдэн гэртээ байхад түгшүүртэй, цаашид хамт амьдрах итгэл сулрах, байнгын зөрчил үүсэх зэрэг сөрөг нөлөө үүсдэг гэжээ. Үйлчилгээний ажилтан 27 настай эрэгтэй гэхэд л “Ажлаасаа халагдахгүйн тулд өдөржин хүний ая эвийг олох гэж биеэ барьж хичээдэг.

Судалгаанд оролцогчдын 61 хувь нь ажлаас үүдэлтэй стресс гэр бүлийн орчинд сөргөөр илэрдэг гэж тодорхойлсон.

Гэртээ ирээд биеэ сул тавихаар тэгдэг юм уу, юманд түргэн уурладаг. Эхнэр хүүхдээ эвгүй чимээ гаргах төдийд л орилж хашгичсан байдаг юм. Тэр хоёр минь намайг эзгүй үед л тайван байдаг байх гэж хааяа өрөвддөг. Нэг л өдөр тэсэхээ байгаад салаад явчих вий гэж айдаг“ хэмээсэн байв.

Тэгвэл маркетингийн менежер 25 настай эмэгтэй “Би уг нь эзэмшсэн мэргэжилдээ дуртай. Гэвч ажлын ачаалал хэт их, заримдаа хонож ажилладаг. Гэрийнхнээ унтсан хойно очиж, өглөө сэрээгүй байхад нь гараад явдаг.

Нөхөр хүүхдээ халамжилж чадахгүйдээ харамсдаг ч ажлын  төлөө гэсэн сэтгэлээрээ үүнийгээ мартагнуулдаг. Харин нөхөр маань сүүлийн үед надгүйгээр ч амьдарч чадна гэж сүрдүүлдэг болчихлоо. Ажлаа сонгох уу, амьдралаа сонгох уу гэдэгтээ тулчихаад байна” хэмээн бухимдал, харамсал тээн өчсөн юм. 

Энэ мэтчилэн гэр бүл салалтын  дам шалтгаан нь ажлын байрны стресс болоод байна. Эрх баригчдын буруу шийдвэр, халаа сэлгээ, улстөрчдийн увайгүй тоглолт зэрэг нийгмийн тогтолцооны гажуудал нь үнийн өсөлт, утааны хордлого шиг шууд биш ч алгуурхнаар амьдралыг мэрсээр, түжигнэсэн төрөө нуруундаа үүрсэн жирийн алба хаагчдын эрүүл мэнд, ар гэр чимээгүйхэн нурж унасаар байна. 

Сүүлийн үед олон улсын туршлагыг нэвтрүүлсэн, орчин үеийн чиг хандлагатай хувийн байгууллагууд хүний ажиллах идэвхийг нэмэгдүүлж, бүтээмжийг дээшлүүлэхийн тулд ажлаас  үүдэлтэй стрессийг намжаах үйл ажиллагаа зохион байгуулдаг болсон. Цөөхөн ч гэсэн ийм газруудын туршлагыг төрийн албанд нэвтрүүлэхийн тулд холбогдох хүмүүс сэтгэл гаргах цаг хэдийн болсон байна.

Н.Номтойбаяр: "У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас өөрийн төрсөн дүүдээ 1.3 тэрбумын зээл авч өгсөн"
Н.Номтойбаяр: "У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас өөрийн төрсөн дүүдээ 1.3 тэрбумын зээл авч өгсөн"
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​