fbpx АНУ-ын зэвсэгт хүчний хошууч нас барсан байдалтай олдлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 54 секунд

АНУ-ын зэвсэгт хүчний хошууч нас барсан байдалтай олдлоо

Монгол Улсын батлан хамгаалах яам болон АНУ-ын төрийн департаментын хамтын ажиллагааны хүрээнд хүрэлцэн ирсэн АНУ-ын  иргэн, зэвсэгт хүчний хошууч, 34 настай эрэгтэй М.К.Стьюарт “Шангрила” зочид буудалд буудалласан өрөөндөө уржигдар орой нас нөгчсөн ноцтой хэрэг гарлаа. Одоогоор хэргийн газраас олдсон байдлаар гаднын нөлөөгүй, амиа хорлосон байж болзошгүй гэж үзэж байгаа ч шинжилгээний эцсийн дүгнэлт гартал түүнийг өөрийгөө егүүтгэсэн, эсвэл хорлогдсон эсэх мэдээлэл тодорхойгүй байна. 

Зочид буудлын үйлчилгээний ажилтан цэвэрлэгээ хийх үедээ түүнийг анх олжээ. Өрөөнд нь ормогц АНУ-ын зэвсэгт хүчний офицер шкафны төмрөөс бүсээрээ хоолойгоо боож, амьсгал хураасан байхыг харсан тэрбээр цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Алба хаагчид болон элчингийнхэн маш түргэн хэргийн газарт ирсэн байна. Гэвч үзлэг хийхээр очсон шүүх шинжилгээнийхэн болон цагдаа нарыг Элчин сайдын яамныхан дотогш нэвтрүүлэхгүй цаг орчим шалтгаангүйгээр саатуулсан бөгөөд эцэст нь ойлголцолд хүрч, АНУ-ын Элчин сайдын яамныхантай хамт цагдаа, шинжээчид үзлэг хийж гүйцэтгэжээ.

“АНУ-ын зэвсэгт хүчний офицер Монгол Улсад нас нөгчсөн явдалд төрийн Департамент гүнээ харамсаж байна”

Ингээд бид Монгол дахь АНУ-ын ЭСЯ-наас энэ хэргийн талаар тодруулга хүссэн юм. Тэдний зүгээс “АНУ-ын зэвсэгт хүчний офицер Монгол Улсад нас нөгчсөн явдалд төрийн департамент гүнээ харамсаж байна.  Бид түүний гэр бүлийнхэн болон ойр дотныхонд нь гүн эмгэнэл илэрхийлье. АНУ-ын төрийн департамент болон батлан хамгаалах яам Монгол Улсын холбогдох байгууллагуудтай хамтран энэхүү харамсалтай үйл явдлыг тойрсон бүх асуудлыг зөв зохистой бөгөөд хүндэтгэлтэй байдлаар шийдвэрлэхээр ажиллаж байна. Тусламж дэмжлэг үзүүлж буй Монгол Улсын Засгийн газарт бид талархаж байна. Гэр бүлийнхнийг нь хүндэтгэх үүднээс бид үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй байна” хэмээн хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдлээ. Цаашид хэргийн явцын талаар мэдээлэл солилцож, хамтран ажиллах тул цахим хуудсуудаар яваа албан бус мэдээлэлд автахгүй байхыг хүссэн юм. 

Түүнчлэн уг хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Ийм хэрэг гарсан нь үнэн. СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлт үүсгэсэн.

• АНУ-ын ЭСЯ-ныхантай хамт цагдаа, шинжээчид үзлэг хийж гүйцэтгэжээ.

• Хамгаалалтын албаныхан жирийн иргэдийг хөөж туун, үйлчлүүлэгчдийг байцаах зэргээр таагүй байдал үүсгэсээр байв. 

• Хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад “Ийм хэрэг гарсан нь үнэн. Шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Харин батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой утсаар холбогдох гэсэн боловч “Одоогоор ярих боломжгүй байна” гэсэн хариу өгчихөөд, дахин ямар ч дуудлага авсангүй. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Ерөнхий сайдын айлчлалаар Япон улсад яваа. Тиймээс тус яамны олон нийттэй харилцах албаны даргаар саяхан томилогдсон Н.Төмөрбаатартай хэдэнтээ холбогдох гэсэн боловч утсаа бас л авсангүй.

Цогцсыг гаргах үеийн зураг авсан сэтгүүлчийг зочид буудлын хамгаалалтынхан саатуулж, сүрдүүлэв

Манай сонины сурвалжлах баг уг хэргийг сурвалжлахаар “Шангри-Ла” зочид буудалд 17.30-21.30 цагийн хооронд отолт хийсэн юм. Энэ үеэр зочид буудлын гадаа “ДК” серийн дугаартай АНУ-ын ЭСЯ-ны автомашинууд, мөн төрийн тусгай хамгаалалтын хар теньтэй хэд хэдэн автомашин ирж, буцаж, албаны хүмүүс хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Түүнчлэн тус зочид буудлын хамгаалалтын албаныхан гадна орчныг “цэвэрлэж” жирийн иргэдийг хөөж туун, үйлчлүүлэгчдийг байцааж, бүр орох газар руу нь дагуулан явж хүргэх зэргээр таагүй байдал үүсгэсээр байв. 

Нарийн учрыг мэдээгүй үйлчлүүлэгчид “Шангрила”-гийн ажилчдын бүдүүлэг шаардлагад дургүйцэж байгаа нь илт байлаа. 

Манай сурвалжлах баг хөөгдөж туугдан, нуугдаж дальдчин дөрвөн цагийн турш хүлээсний эцэст 21:10 цаг орчимд хохирогчийн цогцсыг шүүх шинжилгээний автомашинд зөөвөрлөх үеийн зургийг авсан юм. Гэвч тус буудлын хамгаалалтынхан манай гэрэл зурагчны араас хөөж баривчлан, зургийн аппаратыг нь булааж, гарыг нь мушгин буудал руугаа чирж оруулсан юм. Түүгээр ч зогсохгүй ажил үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлчийн биед халдан нэгжлэг хийж, утаснуудынх нь дуудлага,  мессежийг шалган, авсан зургуудыг маань шууд устгаж зүй бусаар авирласан. Улмаар “Цагдаагийн байгууллагад өгч саатуулна” хэмээн тусгай өрөөнд хорихыг завдан, эрхээ хэтрүүлэн хууль зөрчсөөр байв.
 

Өөрийгөө егүүтгэсэн үү, хорлогдсон уу гэдэг нь тодорхойгүй байна
 

Харин цагдаагийн алба хаагчид манай зурагчны үйл явдлын зураг дарахыг мэдсэн ч хорьж саатуулах хуульгүй учраас орхиод явцгаасан юм. Сэтгүүлч мэдээлэх үүргийнхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэх явцад хувийн нэг байгууллагын хамгаалалтын алба бүү хэл хуулийн байгууллага, төрийн албаныхан саатуулах ёсгүй. Монгол Улс нэгдэн орсон олон улсын конвенцид сэтгүүлчийн мэдээлэл олж авах эрхийн халдашгүй байдлыг тунхагласныг хуулийг гууль болгодог хамгаалалтын “булчингууд” яаж ч ойлгох билээ. Гэрээт хамгаалалтын албаны тухай хуулийн 5.3-т “...харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээд иргэдийн амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд гэм хор учруулахгүйгээр үүргээ гүйцэтгэх ёстой” гэж заасан байдгийг үүгээр тэдэнд дайя. Мөн техник технологи хөгжсөн өнөө үед устгасан зургийг амархан сэргээдэг болсныг сануулж, хүч түрэмгийлсэн бүдүүлэг аргаар буудлынхаа нэр хүндийг аврахыг хичээсэн оролдлогыг чинь нураасандаа хүлцэл өчье. Энэ хэргийн талаар бид үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Э.Батцэцэг

Засгийн газрын мэдээ

Д.Оюунхоролын хажууд Д.Амарбаясгалан, Ж.Энхбаяр нар ичиж амьдар
Д.Оюунхоролын хажууд Д.Амарбаясгалан, Ж.Энхбаяр нар ичиж амьдар
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​