fbpx Х.Баделхан: Шинэ нисэх буудлыг дагасан “Аэро сити” хотод 34 мянган хүн амьдарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 12 секунд

Х.Баделхан: Шинэ нисэх буудлыг дагасан “Аэро сити” хотод 34 мянган хүн амьдарна

С.САРУУЛ

Ерөнхий сайд Японы томилолтоос ирэнгүүтээ “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудалтай танилцлаа. Шинэ нисэх буудлын барилга, бүтээн байгуулалтын ажил 98.9 хувьтай байна. Улсын комиссын илрүүлсэн 1278 зөрчил дутагдлыг залруулах ажлын явц 93.9 хувьтай биелэгджээ.

Шинэ нисэх буудлын явцтай танилцах үеэр сайд нар юу гэж ярьсныг тоймлон хүргэж байна.

ҮНДСЭН ГЭРЭЭНИЙ ДҮН БОЛОХ 49.5 ТЭРБУМ ИЕН-ЭЭР ЮУ ХИЙСЭН БЭ

Шинэ нисэх буудал нийт 32 объектоос бүрдэнэ. Нисэх онгоцны шинэ буудал нь олон улсын стандартыг хангасан иж бүрэн цогцолбор бөгөөд том оврын агаарын хөлөг хөөрч, буух хоёр талын оролт, гаралттай зурвас, явгалах зам, перрон, нислэг, хөдөлгөөний удирдлагын байр, зорчигч үйлчилгээний барилга, захиргааны барилга, мөн түүнд холбогдох гүүрэн байгууламж, 825 авто машины зогсоол, 42 мвт-ын хүчин чадалтай дулааны станц, цахилгаан дамжуулах 110 кв-ын өндөр хүчин чадлын шугамын дэд станц, гүний худгийн барилга, бохир ус цэвэрлэх ариутгах татуурга, ус цэвэршүүлэх байгууламж, агаарын хөлөгт үйлчлэх тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний барилга, гал унтраах, авран хамгаалах албаны барилга, 200 авто машины болон газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн гараж, ачаа, шуудан тээврийн үйлчилгээний барилга, агаарын хөлгийг шатахуунаар цэнэглэх газар доорх гидрант систем, нийт 8000 тонны багтаамж бүхий шатахууны агуулах сав, үерийн уснаас хамгаалах далан сувгийг тус тус барьж ашиглалтад оруулаад байна.

Б.Энхбат: Газар хөдлөлтийн есөн баллд тэсвэртэйгээр баригдсан

Түүнчлэн төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа хамгийн урт 1.5 км урттай газар доогуурх инженерийн шугам сүлжээний туннелийг барьжээ. Энэ нь цахилгаан холбоо болон дулаан, цэвэр, бохирын усны гэсэн хоёр хонгилтой. Нисэх хөдөлгөөний удирдлагын цамхаг нь 38 м өндөртэй, газар хөдлөлтийн есөн баллд тэсвэртэйгээр баригджээ. Мөн гал унтраах есдүгээр зэрэглэлийн барилга байгууламжийг бүх тоног төхөөрөмжийн хамт нийлүүлсэн байна. Нийт объектын хамгийн том нь болох терменалын барилга 53726 мкв талбайтай зургаан хүзүүвчтэй, жилдээ 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Төслийн хүрээнд “Монгол Улсын хамгийн анх гэж хэлж болох 75 га талбайд ногоон байгууламж барьсан” гэдгийг Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн нэгжийн захирал Б.Энхбат тодотгосон юм.

Үлдсэн хугацаанд агаарын тээврийн компаниудад зориулсан ангарын барилга барих ажил үлджээ. Ингэхдээ хоёр дахь зээлээс 5 тэрбум орчим иен хэмнэсэн тул энэ мөнгөөр ангар барих ажлыг эхлүүлжээ. Энэ талаар Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн нэгжийн захирал Б.Энхбат хэлэхдээ “Ирэх оны зургадугаар сард ангарыг ашиглалтад оруулна. Барилгын ажил 27 хувийн гүйцэтгэлтэй байна. Ангарт шаардлагатай ган хийцийг БНХАУ-аас худалдан авах тул гаалийн татвараас чөлөөлөх хүсэлтээ тэрбээр Ерөнхий сайдад илэрхийлсэн юм.

 “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх хамтарсан хуулийн этгээдийн монголын талд ногдох 49 хувийг эзэмших “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулахаар Засгийн газраас тогтсон. Шинэ нисэхийн менежментийн гэрээг ирэх оны нэгдүгээр сарын сүүл гэхэд эцэслэн байгуулахаар төлөвлөжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Нисэх онгоцны буудалтай холбоотой санхүүжилтийн асуудалд саад бэрхшээл тулгарахгүй

 –Нисэх онгоцны буудалтай холбоотой санхүүжилтийн асуудалд саад бэрхшээл тулгарахгүй. Шинэ нисэх онгоцны буудлыг 2019 оны эхний хагас жилээс ашиглаж эхлэх учиртай. Ингэснээр Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, аялал жуулчлал, ам.долларын урсгалыг нэмэгдүүлэх, шинээр авиа компани оруулж ирэх, иргэний агаарын тээврийг либералчлах зэрэг олон зүйлд шинэ нисэх онгоцны буудал чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс Монгол Улсын 2019 оны төсөвт үүнд зарцуулагдах бүх хөрөнгийг тусгасан. Иргэний нисэхийн ерөнхий газар ч өөрийн орлоготой уялдуулан бүх хөрөнгийг тусгаад байна. Мөн ирэх оны төсөвт салбарын сайд бүрт хуваарилдаг байсан гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх төсвийн хөрөнгийг Сангийн сайдын багцад оруулсан учир энэ нисэх онгоцны буудалтай холбоотой санхүүжилтийн асуудалд ямар нэгэн саад бэрхшээл тулгарахгүй. Сангийн яамны зүгээс бүх ажлыг дэмжин ажиллаж байгаа.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Аялал жуулчлалын салбарын бааз суурь нь агаарын тээвэр

-Монгол Улс анх удаа жилд гурван сая жуулчин хүлээж авна. Монгол Улсын эдийн засгийн тулгуур нь аялал жуулчлалын салбар байх ёстой. Үүний бааз суурь нь агаарын тээвэр. Монгол Улс анх удаа жилд гурван сая жуулчин хүлээж авах хүчин чадалтай нисэх онгоцны буудлыг ирэх онд ашиглалтад оруулах гэж байгаатай холбогдуулан аялал жуулчлалын салбарт орох орлого нэмэгдэнэ. Үүнийг дагаж аялал жуулчлалын салбарт ажлын байрыг нэмэгдүүлэх боломж бий болж байгаа юм. Манай салбар нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтад хийх ажлын хүрээнд туплерийн радарын шинэчлэл, дагалдах хэрэгслийн 5.3 тэрбум төгрөгийн асуудал, мөн шинэ нисэх буудалд Цаг уурын автомат станц суурилуулах 643.5 сая төгрөг буюу нийт 5.9 сая төгрөгийн санхүүжилтийг Сангийн сайдтай ярьж, бусад зээл тусламжид хамруулан мэргэжлийн байгууллагыг ажиллах боломжоор хангахаар ажиллаж байна.

БХБ-ЫН сайд Х.Баделхан: “Аэро сити” хотын ерөнхий төлөвлөгөөг батлаад мөрдөж байна

– Шинэ нисэх буудлыг дагасан “аэро сити” хот байгуулна. Шинэ нисэх буудлыг дагасан томоохон “Аэро сити” хот байгуулна. “Аэро сити” хотын ерөнхий төлөвлөгөөг батлаад мөрдөж байна. Харин Засгийн газраас тус ерөнхий төлөвлөгөөг өргөтгөх шийдвэр гаргасан. Үүний дагуу холбогдох яам, Тамгын газартай хамтран дагуул хотын тодотгосон ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан. Одоо яамдаас санал авч байгаа бөгөөд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулж, батлуулна. Үүний дараа ТЭЗҮ-г БНСУ-ын хөрөнгө оруулалтаар хийхээр тохиролцсон. Энэ хотод 34 мянган хүн амьдрах хотын ерөнхий төлөвлөгөөг гаргасан. Дагуул хотыг байгуулах 12 мянган га газрыг тусгай хэрэгцээнд авахад 3.8 мянган га газрын асуудал үүсч байгаа. Тодруулбал, 114 аж ахуйн нэгж, байгууллагын газар үүнд багтсан. Тиймээс эдгээр газрыг чөлөөлөх талд Төв аймгийн Засаг даргатай хамтарч ажиллаж байна. Шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэхэд энэ газрын асуудал ямар нэгэн саад учруулахгүй.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Сонгино дэд станцаас шинэ нисэх буудлыг эрчим хүчээр холбох асуудал бий

– Онцгой объектыг эрчим хүчээр хангаж байсан туршлага бидэнд байхгүй. Эрчим хүчний хангамжтай холбоотой хоёр асуудал бий. Хоёр дахь эх үүсвэр буюу Сонгино дэд станцаас шинэ нисэх буудлыг эрчим хүчээр холбох асуудал бий. Үүнийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийнэ. Дараагийнх нь шинэ нисэх буудлын дэд станцад сэргээгдэх эрчим хүч буюу нарны цахилгаан станцуудыг холбох асуудал байна. Нисэх буудал гэдэг онцгой объектыг эрчим хүчээр хангаж байсан туршлага бидэнд байхгүй. Ялангуяа сэргээгдэх эрчим хүч байгалиас хамааралтай. Цаг агаараас хамааралтай хүчдэлийн тодорхой хэлбэлзэл үүсэх эрсдэл бий. Тиймээс хоёр нарны дэд станцыг холболгүйгээр хүлээж байна. Энэ хоёр дэд станцыг холбовол нисэх онгоцны буудлыг зөвхөн өдрийн цагаар сэргээгдэх эрчим хүчээр хангах нөхцөл үүснэ. Тиймээс бид мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүлээж, техникийн нөхцөлийг олгоогүй байгаа юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар: Шинэ нисэх онгоцны буудлыг Японы талтай 51, 49 хувиар консорциум байгуулж, менежментээр явуулахаар гэрээ байгуулахаар ажиллаж байна

 –Хариуцсан ажлаа цаг тухайд нь улсын комисст хүлээлгэн өгнө. Зам, тээврийн хөгжлийн яамтай холбоотой дөрвөн асуудал бий. Улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа Аэродромын засвар үйлчилгээний барилгын ажил 87.3 хувийн гүйцэтгэлтэй, ачаа, шуудан үйлчилгээний барилга 89.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Эдгээрийг цаг тухайд нь улсын комисст хүлээлгэн өгнө. 32.2 км урт, зургаан эгнээтэй хурдны авто замыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Гэрээгээр ирэх оны долдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар байгаа ч бид зургадугаар сарын 1 гэхэд хүлээлгэж өгөхөөр төлөвлөн шахаж ажиллаж байна. Түүнчлэн шинэ нисэх онгоцны буудлыг Японы талтай 51, 49 хувиар консорциум байгуулж, менежментээр явуулахаар гэрээ байгуулахаар ажиллаж байна.

 Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал: 22 нэгж талбарын 16-д нь обьект барьчихсан

– Засгийн газрын шийдвэрээр тусгай хэрэгцээнд 12 мянган га газрыг авсны дотор 114 нэгж талбар давхцалтай. Одоогийн байдлаар 92 нэгж талбарыг чөлөөлчихсөн. 22 нэгж талбарын 16-д нь обьект барьчихсан байгаа юм. Мөн дөрвөн нэгж талбар гурван шатны шүүхээр эзэмшигчдийнх нь асуудал шийдэгдсэн. Үүнийг хэрхэхээ орон нутгийн түвшинд шийдэж чадахгүй байгаа. Хоёр нэгж талбар нь шүүхийн шатанд яваа.

Бага хурал эхлээгүй байна
Бага хурал эхлээгүй байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​