МАН-ын Бага хурал өчигдөр шөнө хаасан байна. Хурлаар МАН-ын дарга У.Хүрэлсүхийн УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн саналаар огцрох ёстой гэсэн саналыг 95 хувийн саналаар дэмжсэн тухай бид мэдээлсэн.
Мөн Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж Д.Хаянхярваа, Су.Батболд нарыг хасаж, Д.Сумъяабазар, С.Амарсайхан нарыг нэмсэн байна.
Түүнчлэн намын дүрмэндээ намын гишүүнээс хасах шийдвэрийг Хяналтын Ерөнхий Хороо бие даан шийдэх боломжтой зэрэг өөрчлөлтийг оруулсан тухай эх сурвалжууд мэдээллээ.