fbpx АНУ-ын Батлан Хамгаалахын сайд Жэймс Маттисийн мэдэгдэл Монголчууд бидэнд юуг анхааруулав?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
5 минут 37 секунд

АНУ-ын Батлан Хамгаалахын сайд Жэймс Маттисийн мэдэгдэл Монголчууд бидэнд юуг анхааруулав?

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын зэвсэгт хүчнийг Сири улсаас эргүүлэн татах шийдвэр гаргасан. Тус шийдвэртэй холбоотойгоор болон батлан хамгаалах бодлогын зөрүүтэй байр сууринаас шалтгаалан Батлан Хамгаалахын Сайд Жеймс Маттис ажлаа өгөхөөр мэдэгдсэн. Уг мэдэгдлийг орчуулан та бүхэнд хүргэж байна. Тус мэдэгдлээс бидний хөрш орнуудын баримталж байгаа бодлого, зорилгыг тодорхойлж болохоос гадна төрийн хүний ёс зүйн соёлыг харж болно. 

Эрхэм Ерөнхийлөгчөө,

Миний бие АНУ-ын Батлан Хамгаалах яамны 26 дах сайдаар томилогдож, нийт иргэдийнхээ аюулгүй байдал болон үзэл баримтлалыг хамгаалахын төлөө нийт албан хаагчиднхаа хамт зүтгэж ирлээ. 

Миний хувьд Үндсэний Аюулгүй Байдлын Стратегид тодорхойлсон гол зорилтуудыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд амжилттай гүйцэтгэж, зохих дэвшил гаргасан гэдгээрээ бахархдаг.

Үүнд: 

 Батлан хамгаалах яамны төсвийн төлөвлөлт, зарцуулалтыг зохистой болгож, зэвсэгт хүчнийхээ бэлэн байдал болон оновчтой цохилтыг сайжруулж, батлан хамгаалах яамны үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгосон гээд олон ажлыг нэрлэж болно. Манай зэвсэгт хүчин АНУ-ын хүчирхэг нөлөөллийг хадгалах болон шаардлагатай тохиолдолд мөргөлдөөнд давамгайлах байдлаа хадгалах үүргээ үргэлжлүүлэн амжилттай гүйцэтгэсээр ирлээ. 

Бидний гол хүч бол АНУ-аас бусад улстай тогтоосон түншлэл, хамтын ажиллагааны иж бүрэн тогтолцоо юм. Энэ бол миний итгэл үнэмшил. Бид өөрсдийн хүчирхэг түншлэлийг хадгалахгүйгээр, түүнчлэн тогтоосон түншлэлээ хүндэтгэхгүйгээр энэхүү чөлөөт ертөнцөд АНУ- ыг хүчирхэг хэвээр хадгалах, АНУ-ын ашиг сонирхол, үйл хэргийг үргэлжлүүлэн хамгаалж чадахгүйд хүрнэ. Ерөнхийлөгчөө, таны адил, миний бие – АНУ-ын зэвсэгт хүчин дэлхийн цагдаагийн үүрэг гүйцэтгэх ёсгүй гэдэгтэй эхнээсээ санал нэгдэж байсан. Харин эсрэгээрээ бид АНУ-ын бүх хүчийг бидний нийтлэг хамгаалалтад зориулах, ялангуяа тогтоосон түншлэлээ хамгийн үр дүнтэй удирдлагаар хангах ёстой гэдэгт итгэдэг. 29 Ардчилсан улсууд “9 сарын 11”-ны халдлагын дараагаар бидэнтэй хамт, хүч нэгдэн тэмцэхээр андгайлж байсан. 74 үндэстэнд нүүрлэсэн ISIS-ийг бут цохисон нь үүний нотолгоо. 

 

Иймд стратегийн ашиг сонирхлын хувьд биднээс ялгаатай орнуудтай харилцахдаа бид байр сууриа тодорхой болгож бас шийдэмгий байх ёстой гэдэгт би хувьдаа итгэдэг. Жишээ нь

 

БНХАУ болон ОХУ-ын хувьд дэлхийг өөрийн авторитар дэглэм бүхий системээр өөрчлөхийг санаархаж, бусад үндэстнүүдийн эдийн засаг, гадаад харилцаа болон батлан хамгаалах шийдвэрт өөрийн нөлөөллийг тогтоох замаар өөрсдийнхөө ашиг сонирхлыг хөрш орнуудынхаа хувь заяагаар гүйцэлдүүлж, улмаар АНУ болон бидний түншлэгчдэд халдаж байна. Энэ санаархал хэдийнээ тод болжээ. Тийм учраас АНУ-ын бүх хүчийг бидний нийтлэг хамгаалалтад зориулах ёстой. 

 

Бид түншлэлээ хүндэтгэх ёстой, мөн дүрэмгүй хортой тоглогч болон стратегийн өрсөлдөгчдийнхөө талаар маш гярхай байж, хянуур хандах ёстой. Энэ бол миний сүүлийн 40 жилийн турш олж авсан итгэл үнэмшил, үзэл бодол маань юм. Бидний үнэт зүйл, хөгжил дэвшил, аюулгүй байдалд тааламжтай олон улсын дэг журмыг илүү боловсронгуй болгоход бид бүх боломжоо дайчлан ажиллах ёстой. Бидний тогтоосон түншлэл энэхүү боломжийг чадваржуулна. 

Нэгэнт энэ асуудал болон бусад зүйл дээр илүү ойрхон байр суурьтай, үзэл бодолтой хэн нэгнийг батлан хамгаалах сайдаар томилох эрх мэдэл танд байгаа тул би өөрийн албан тушаалаа өгөх нь зүйтэй гэж итгэж байна. Миний ажлын сүүлчийн өдөр 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байх болно. Энэ хугацаа нь дараагийн сайдыг дэвшүүлэх, түүнчлэн баталгаажуулах, мөн 2 сард болох Конгрессын хурал болон НАТО-ийн Батлан хамгаалах яамны сайд нарын уулзалтууд зэрэг үйл явдалд яамны үйл ажиллагаа, ашиг сонирхол зохистойгоор тусах, хэвийн ажиллахад хангалттай хугацаа гэж итгэж байна. Цаашилбал батлан хамгаалах яамны үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахын тулд өнгөрсөн 9-р сард өөрчлөгдсөн Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөхүүд (JCS) нь шинэ сайдыг хүлээж авах энэхүү үйл явцад нааштай нөхцөл боллоо. 

АНУ-ын иргэдийг хамгаалахад өдөр шөнөгүй ажиллаж, хүнд нөхцөлд үүргээ гүйцэтгэж байгаа нийт 2.15 сая албан хаагчид 732,079 энгийн иргэдийн хэрэгцээ, ашиг сонирхлыг хамгаалах, тэдэнд үзүүлэх яамны анхаарал, хамгаалалтыг доголдолуулахгүйгээр өөрийн албан үүргээ хүлээлгэж өгөхөө андгайлж байна.

Надад энэ үндэстэнд үйлчлэх, нийт дүрэмт хувцастай эрчүүд, эмэгтэйчүүдэд үйлчлэх боломж олгосонд гүнээ талархаж байна.

 

 

Жеймс Н. Маттис

Орчуулсан Д.Баяр

Хамгийн сайн хүнээ Ерөнхийлөгчөөр сонгоод, түүнийхээ нөмөр нөөлөгт хүн шиг амьдрахыг хүсч байна
Хамгийн сайн хүнээ Ерөнхийлөгчөөр сонгоод, түүнийхээ нөмөр нөөлөгт хүн шиг амьдрахыг хүсч байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​